Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тарчиг амьдралаас тэрбумтан болсон Жэк Магийн фото түүх

2017-6-17
0
ЖИРГЭХ

Дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO хийсэн, Алибаба онлайн худалдааны сүлжээг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Жэк Ма Хятадын хамгийн баян хүн юм. “Форбс” сэтгүүл 2015 онд түүний нийт хөрөнгийг 25 тэрбум ам.доллар хэмээн зарласан бөгөөд үүнд Алибабагийн 7.8 хувь, төлбөрийн үйлчилгээ үзүүлдэг “Алипэй” компанийнх нь 50 хувь чухал үүрэг гүйцэтгэж байна.


Тэрээр коммунист Хятадын ядуу гэр бүлд төрж өссөн, их сургуульд элсэх шалгалтандаа хоёр удаа унасан, олон арван удаа хүсэлт илгээсэн ч ажилд тэнцээгүй, Алибабагаас өмнө хоёр интернэт компани байгуулсан ч дампуурч байсан түүхтэй. Энэ бүх зовлонд шантралгүй, тарчиг амьдралаас тэрбумтан болсон Жэк Ма-гийн амьдралын түүхийг www.24tsag.mn фото зургуудаар нь хүргэж байна.

Нэг ойтой  Ма Юн /хятад нэр нь/ эцэг эхийнхээ хамт. Тэрээр 1964 оны 10 сарын 15-нд зүүн өмнөд Хятадын Ханжоу хотод төржээ. Коммунист Хятадын нийгэмд төрж өссөнөөс гадна гэр бүлийнх нь амьдрал ядуу тарчигаараа орон нутагтаа алдартай байв.

 


Ах, дүүгийнхаа хамт. Хөвөнтэй хүрэм углаж, шаахай жийчихээд инээгээд зогсож буй энэ бяцхан залууг хөршүүд нь яршигтай чалчаа бас тэрслүү хэмээн тодорхойлдог байв.

 


Ма Юн үнэхээр ч тэрслүү байжээ. Тэрээр ангийнхаа хүүхдүүдтэй зодолдох нь энгийн хэрэг байв. Энэ тухайгаа Жэк Ма хоёр гадаад зохиолчийн бичсэн “Алибаба” номонд дурсахдаа “Би өөрөөсөө том дайснаас хэзээ ч айж байгаагүй. Том биетэй хүүхдүүдтэй хайр найргүй зодолддог байсан” хэмээн ярьсан байна.

 


10 настай Жэк Ма. Энэ үед тэрээр бусдын адил хоббитой хүүхэд байлаа. Теннисний цохиур цуглуулдаг бөгөөд тэдгээрийгээ хооронд нь харшуулж хачин чимээ гаргах дуртай завтай нэгэн. Гэвч 10 настай хүү англи хэлэнд дурлах болжээ. Хэлээ сайжруулахын тулд дугуйгаа унаад Ханжоу хотын зочид буудлын гадаа гадаадын жуулчдыг анж байгаад англиар яриа өднө. Энэ л яриа түүний гадаад дэлхийг харах агуу ертөнцийн эхлэл болсон байна.

 


Жуулчдыг ангуучлагч. 1972 онд Ханжоу хотод АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон зочилсон нь Ма Юний хотыг жуулчдын байшин болгожээ. Өсвөр насны хүү барууныхантай ярилцах тусам гадаад амьдралд, англи хэлэнд улам татагдаж нэг л мэдэхэд найзуудтай болчихсон байв. Түүнийг жуулчид Жэк хэмээн нэрлэдэг байжээ. Гол нь Жэк жуулчидтэй ярилцаж, хотоо танилцуулсныхаа хариуд төлбөр авдаггүй байсан ч хийж байгаа зүйлээ зөв гэдгийг мэдэрч байлаа.

 


Туранхай залуу. Мөнгөгүй, танил талгүй Жэк Ма ахлах сургуулиа төгсөөд коллежид элсэх хүсэлт гаргажээ. Математиктаа муу, дунд сургуульдаа олигтой дүнгүй Жэк Ма хоёр удаа элсэлтийн шалгалтад орсон ч тэнцсэнгүй. Сурах чин хүсэлтэй тэрээр өөртөө заавал коллежид орно хэмээн амласан тул ингэж туртлаа бэлдсэн байна. Ингээд гурав дахь оролдлогын дараа Жэк Ма Ханжоу хотын Багшийн институтад элсэж, 1988 онд төгсчээ. Сургуулиа төгсөөд ажилд орох гэж түмэн удаа оролдсон ч бас л бүтсэнгүй.

 


Англи хэлний багш болохоосоо өмнө KFC-ийн сүлжээ Ханжоу хотод нээгдэхэд Жэк Ма зөөгчийн ажилд орох ярицлагад оржээ. Нийт 24 хүн шалгалтад орсноос 23 нь тэнцэж, татгалзсан хариу сонссон нэг нь мань хүн байлаа. Тэрээр англи хэл заадаг ажилдаа тун дуртай бөгөөд хүүхдүүддээ ч чин сэтгэлээсээ хичээлээ заадаг байв. Орон нутгийн их сургуульд англи хэл заадаг Жэк Ма сард 12-хон долларын цалин авч байв.

 


1999 онд эхнэр Кэти Ма-гийн хамт. Тэрээр багшилж байхдаа адил мэргэжилтэй эхнэртэйгээ танилцсан юм. Эхнэр Зан Иень нь түүний тухай “Тэр царайлаг залуу биш. Гэвч царайлаг эрчүүдийн хийж чадахгүй маш олон зүйлийг хийж чаддаг” хэмээн ярьсан байна.

 


1995 оны өгөөштэй аялал. Жэк Ма комьпютерийн кодчилолын туай ямар ч туршлага байхгүй. Гэвч АНУ-д анх удаа аялахдаа интернэт гэгчид соронз мэт татагджээ. Тэрээр аялалынхаа дараа Хятадын аялалын фирмд төлбөрөө интернэтээр авахад нь тусалдаг компани байгуулсан ч дампуурсан байна. Үүний цаана бас нэгэн дампуурал хүлээж байлаа.

 


Яагаад Хятадынх биш гэж? Жэк Ма интернэтээр хамгийн анх шар айраг буюу beer гэдэг үгийг хайж байжээ. Үр дүнд нь ямар ч хятад шар айраг гарч ирээгүйд тэр их гайхаж байлаа. Магадгүй энэ гайхширал түүнийг эх орондоо интернэт компани байгуулах санаанд хөтөлсөн байж мэдэх юм.

 


1999 оны хоёр сарын 21. Алибабагийн 17 дээрэмчин. Хоёр компаниа дампууруулсан Жэк Ма дөрвөн жилийн дараа Алибаба нэртэй онлайн дэлгүүр нээхээр шийджээ. Тэрээр 17 гайгүй бэлтэй найзыгаа өөрийнхөө байшинд дуудаж бизнесийнхээ санааг танилцуулаад түүнд хөрөнгө оруулахыг ятгасан юм. Жэк Ма “Алибаба сайт экспортлогчдыг бараагаа байршуулах боломж олгох бөгөөд энд байгаа худалдан авагчид шууд захиалга хийн худалдаа хийх боломжтой” хэмээн тайлбарлаж байлаа.

 


Хүн болгоны мэддэг 40 дээрэмчинтэй үлгэрийн нэрээр нэрлэгдсэн Алибаба үйл ажиллагаагаа эхлээд үнэхээр хүн бүр мэддэг компани болов. Дэлхийн орнуудын анхаарлыг татсан Алибаба ажиллаж эхэлснээс хойш наймхан сарын дараа “Goldman Saches” компаниас 5 сая, “Softbank”-аас 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт авчээ. Тэрээр 17 найзынхаа холбоог улам нягт болгож “Бид илүү ихийг чадна, чадаж байна. Бид залуу байна. Тиймээс хэзээ ч бууж өгөхгүй” хэмээн ярьдаг байлаа.

 


Тэрээр компаниа эрч хүчтэй байлгахын тулд сонин содон зүйл санаачилдаг нэгэн байв. Тухайлбал энд 2000 оны үе бөгөөд эрч хүчээ хагалахын тулд гар дээрээ зогсох тэмцээн санал болгожээ.


Хятад гүйцэтгэх захирлуудын том бизнес. 2005 онд “Yahoo” корпораци Алибабад нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснийхээ хариуд хувьцааных нь 40 хувийг авав. Энэ аварга тоо адил зах зээлд гол өрсөлдөгч “e-Bay” худалдааны компанийг гүйцэж очиход том тус хүргэжээ. “Yahoo”-гийн хувьд ч Алибабагийн IPO-өөс 10 тэрбумыг эзэмших хувьцаа гэдэг ашигтай бизнес байв.

 


Найз. “Yahoo” 2005 онд томоохон хөрөнгө оруулалт хийх үед тэрээр ийм зургаа үзүүлж байлаа. Цаана байгаа залуу бол “Yahoo”-г үсгэн байгуулагчдын нэг Жерри Янг юм. Магадгүй тэдний залуу насны дотно холбоо томоохон хөрөнгө оруулалтад хачир болсон байж мэдэх. 

 

 
Дэлхийн түүхэнд ганц. Ма 2013 онд гүйцэтгэх захирлын ажлаа өгч ерөнхий захирал болжээ. Энэ оны есөн сард Дэлхийн зах зээлд хамгийн том хувьцаа буюу 150 тэрбум ам.долларын IPO гаргаж буйгаа мэдэгдсэн билээ. Жэк Ма “Бид их мөнгөтэй болохыг хүсэж үүнийг хийгээгүй. Бид хүмүүсийн итгэлийг олохоор хийж байна” хэмээн хэлсэн юм. Энэ их хэмжээний IPO түүнийг Хятадын хамгийн баян хүн болгосон.

 


Жэк Ма хмжээлшгүй баян болсон ч хэт үнэтэй хэрэглээнээс татгалздаг. Тэрээр кунфугийн тухай зохиол бичих, ном унших, покер тоглох, бясалгал хийх, тай-чигаар хичээллэх дуртай.

 


Тэрээр байгаль орчинд ихээхэн анхаарал тавьж байна. Эхнэрийнх нь гэр бүл эдгэшгүй өвчин туссаныг тэрээр агаарын бохирдолтой холбон үзжээ. Үүнээс хойш эх орондоо 27 мянган акр газрыг байгалийн нөөцөд шижлүүлэн хамгаалах ажлаа эхлүүлсэн байна.

 


Нууц харш. Ма гэр бүлээ олны анхааралд байлгах дургүй. Хосууд энэ харшид амьдардаг бөгөөд хүү, охин хоёроо Калифорнийн их сургуульд сургаж байна.

 


Жак Ма зугаацаж цэнгэх нь бага боловч 2013 оны 3 сард “Gulfstream G550” хувийн онгоцоо худалдан авахдаа 49.7 сая ам.доллар зарцуулжээ.

 


Хүндлэл. Монголчууд хурдан морио уралдахыг үзээд огшдог шиг Хятадын 1.3 тэрбум түүнийг сонсоод ингэж огшдог.

 


Хөгжөөнтэй байдалд дуртай Жэк Ма компанийнхаа ойгоор 20 мянган ажилчдынхаа өмнө урлагийн үзлэг үзүүлж байна. Түүнд тэрбумтны их зан байхгүй хэмээн хүмүүс ярилцдаг.

 


Үлгэрийн биелэл. Алибаба нэрийг тэрээр кофе ууж суухдаа бодож олжээ. Хүн бүрийн мэддэг алдартай үлгэрт эрдэнэсийн агуйг нээж буй тухай гардаг. Одоо энэ үлгэр амьдрал дээр буюу цахим зах зээлд дэлхийн анхаарлыг татсан их эрдэнэсийн агуй болжээ.

Д.Идэржаргал

www.24tsag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр болох үйл явдлууд
Монголын хөгжмийн тэнгэр Н.Жанцанноровын фото түүх
Дааврын өвчнийг давж гарч чадсан Аргентины домог Лионель Мессигийн фото түүх
Үхэртэй ”ярьдаг” үнэхээрийн авьяастай М.Баярмагнайгийн фото түүх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (35)

  • Зочин (122.201.24.164)
    amidarliig gantshan zoosnii nuheer bitii hartsgaa. ene bol tuiliin uruusgul
    2017 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (207.154.211.239)
    mundag mundag bid ch araas n bichigdene
    2017 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.177.239)
    Ene nuhuriig bainga surtalchlaad bga n sejigtei l bna.
    2017 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.177.239)
    Yagaad ene huniig bainga gargaad bdiim be. Yamar zorilgo bna ve.
    2017 оны 06 сарын 19 | Хариулах
  • гүрэлзэгч (122.201.31.12)
    жэк ма-г шүтэж явдаг шүү
    2017 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (176.216.28.6)
    жуулчны бааз бариулахгүйэ.чамар үхсэнч буудаад.унагаашүү зүгэлвэл
    2016 оны 12 сарын 15 | Хариулах
  • Sain zaluu (103.9.90.210)
    Bi hyatad humuus durgui l de thdee vnheer mundag bna
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • гүрэлзэгч (112.72.13.147)
    дэвсүүлцэн юм шиг балиар царайтай гөлөг байш дээ..аягүй бол ээжийнхээ гэдсэнд байхад нь аав нь дэвсцэн байхаа даа..ха ха ха ха.энэ удахгүй дампуурах байхаа өөө.
    2015 оны 05 сарын 14 | Хариулах
    • Зочин
      zaill lalraa
      2015 оны 05 сарын 14
  • hi (171.125.124.108)
    ene hun iih shig ih az amjilt nadad tand, bid bugded tohioldoh boltugai
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
    • Зочин
      bayarlalaa chamd ch bas
      2015 оны 05 сарын 11
  • мундаг (182.160.2.80)
    АСар их хөдөлмөрлөж байж амжилтанд хүрсэн гэдэг нь харахад шууд л тодорхой байна Энгийн даруу сайхан юмоо Хятад хужаа гэж хий дэмий харааж суухаар үлгэр дууриалал авсан нь дээр дээ
    2015 оны 05 сарын 09 | Хариулах
  • гоогоо (112.72.13.107)
    цоорсон гондомоор урссан хужаа тожиг..ха ха ха эргэлзээтэй хятад сармагчин..ха ха ха
    2015 оны 05 сарын 07 | Хариулах
  • гоё (112.72.13.107)
    пүү новш гэж ...жинхэнэ цэвэр хужаа сармагчин байна..ха ха ха ха
    2015 оны 05 сарын 07 | Хариулах
  • goe (202.179.10.150)
    muulahiinhaa orond suraltsaach
    2015 оны 05 сарын 04 | Хариулах
  • zaz (112.72.8.250)
    uxaantai xvn saixan yumaa
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • хэн (202.55.183.164)
    Тусдаа толгойтой төрчих юм даа....
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • zochin (103.229.122.219)
    chi bol chiigiin ulaan horhoi yu. ot
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (112.72.13.35)
    хараал идсэн баабартай яасан адилхан хятад самж вэ.муу сармагчин.
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
    • Зочин
      chi muu gulug yaduu chigeeree uhne harj l baigaarai sarmagchin min
      2015 оны 04 сарын 07
  • Зочин (124.158.79.7)
    dajgui zaluu baisan bn shuu.
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • zochin (185.64.197.236)
    Iim uhaantai hunees suraltsah zuil ih bn.ene hun Nam damjsan terbymtan bish zubhun hødølmørløj amjiltand hursen hun bn
    2015 оны 03 сарын 29 | Хариулах
    • d
      Yun erguu gar ve? Harin ch teneg medleggui, zugeer aztai nuhur gesen utgatai niitlel baigaa uym bish uu? Ugaasaa enenii uhaantai gej yu baihaw dee. Jaahan zalitai ovjin l nuhur baina dag. Huurhii mongolchuud bur ch dor boljee.
      2015 оны 03 сарын 29
  • never never give up, ... (122.201.31.35)
    Zo
    2015 оны 03 сарын 29 | Хариулах
  • зочин (103.242.47.22)
    үнэхээр гайхамшиг. хүн бүр өөрөө мөрөөдөлтэй, түүндээ хүрэх эрхэм зорилготой байж гэмээнэ энэ залуу шиг зам мөр өмнө нь нээлттэй байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй санагдлаа.Монголын олон мянган залуучууд дотроос Жек Ма шиг цахиур хагалах залуучууд байгаа гэдэгт, баг монгол хүний оюун ухаанд бат итгэдэг ээ ...
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • 3 (202.179.15.245)
    Төрөлхийн хурц ухаан - мятаршгүй зүтгэл - аз = АМЖИЛТ болдог.
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • 3 зүйлээс бүрдэнэ. (202.179.15.245)
    Төрөлхийн хурц ухаанмятаршгүй зүтгэлаз=АМЖИЛТ болдог.
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • bagi (112.72.13.118)
    China geheer l chono harsan yum shig setgedeg mongolchuudad saihan niitlel boljee.
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Zochin (203.169.49.140)
    Gaixaltai zaluu yumaa.Manai Mongoloos tun udaxgui iin zaluuchuud toron garna gedegt naidaj bn.
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • sese (203.91.116.34)
    sonirholyoi medeelel ugsund bayrlalaa
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • bb (119.40.100.222)
    Gaigaltai mundag hvn shv anh USA.ru nuutsaar dotuur omdteigee hel davan zugdaj bsn tvvhtei uchir ni hvmvvst ortei bsn bolhoor shv de. harin odoo bol delhiid danstai bayan zaluu shv de. amjilt
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • saran (202.126.91.159)
    estoi l aguu hvn yumaa
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • saran (202.126.91.159)
    estoi l aguu hvn yumaa
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • цэ (202.70.37.54)
    энэхээр урам авлаа. алуу хүний хувьд 24цаг сайтад талархал илэрхийлье
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • ogi (96.229.38.17)
    goe niitllel oruulcan tanai conind talarxii agyy yum aa
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    ogshij bn, aguu ymaa
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • zochin (103.26.194.167)
    Aguu yumaa. Mongolchuud bidend tuunees surah, ulgerleh zuil ih baina. Sonirholtoi bailaa.
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    9 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    13 цаг 23 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    13 цаг 25 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    13 цаг 29 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    15 цаг 42 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    17 цаг 4 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    17 цаг 7 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    17 цаг 41 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    17 цаг 46 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    17 цаг 49 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    17 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    18 цаг 28 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    18 цаг 34 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    18 цаг 45 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    18 цаг 46 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    19 цаг 33 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    20 цаг 18 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    20 цаг 18 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    20 цаг 57 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    20 цаг 59 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК