Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багц 24: Улстөржсөн 7 хоног

2017-5-06
0
ЖИРГЭХ

Хэдийгээр цаг агаар зэврүүн, хүйтэн, шуургатай байсан ч улс төр буцалсан 7 хоног ийнхүү шувтарч байна. Ерөнхийлөгчийн сонгууль юу юугүй хаянд ирсэн энэ үед арга ч үгүй биз. Намууд сүр дуулиантайгаар нэр дэвшигчээ тодруулахын хажуугаар хавар ирснийг мэдрүүлэх мэт хажуу хавиргыхны  улс төр энэ долоо хоногт хүчтэй өрнөв. Ингээд сонгуулийн уур амьсгал орсон, сонгогчдын мэдрэхүй хөгжсөн улстөржсөн 7 хоногийн онцлох улс төрийн үйл явдлыг багцлан хүргэе.

 

 

Угаас тодорхой нэр дэвшигч

 

Өнгөрсөн лхагва гарагт МАН-ын баг хурлын VIII  хуралдаан болж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ батламжиллаа.  Тус намын Удирдах зөвлөлөөс  УИХ-ын дарга МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр бага хуралдаа оруулж ирсэн.  Улмаар нууц санал хураалтаар бага хурлын 259 гишүүдийн 85.7 хувь нь намын даргадаа саналаа өгснөөр УИХ-ын дарга  М.Энхболд МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болж, батламжилсан. Эрх баригч энэ намын хувьд нэр дэвшигч нь УИХ-ын сонгуулиас өмнө тодорсон гэвэл зохино. МАН-ын дарга М.Энхболд энэ жил гаруйн өмнө Ерөн­хийлөгчийн сон­гуульд нэр дэвшинэ. Хэрэвзээ энэ эрхэм Ерөнхийлөгчөөр сонгогд­вол Монгол төрийн толгой болсон гурван албан тушаалыг хашсан хоёр дахь хүн болох аж. Учир нь М.Энхболд өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Одоо бол УИХ-ын дарга. Тиймээс одоогоор Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан цорын ганц хүн гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын түүхийг давтана гэсэн үг.

 

 Х.Баттулгын ялалт баталгаажив

 

АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах асуулга өнгөрсөн лхагва гаригт 10.00-20.00 цаг хүртэл үргэлжилсэн.  21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хорооны намын хороо, үүрүүдээр дамжуулан гишүүдийнхээ дунд санал асуулга явуулсан юм. АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр   Н.Алтанхуяг,  Р.Амаржаргал, Х.Баттулга, Л.Болд,  Д.Дорлигжав,  Б.Жаргалсайхан гэсэн  зургаан эрхэм  дотоод сонгуульд өрсөлдсөн.  Зургаан нэр дэвшигч “Ардчилсан намын санал асуулгад оролцогчдын эв нэгдлийг гэрээ” байгуулсан байлаа.   Гэрээнд, “Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга  ёс эв нэгдлийг эрхэмлэх дээдлэх мөн төр ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон цаашид хамтран ажиллахаа үүгээр илэрхийлж байна”  гэдгээ мэдэгдсэн.

 

Цаашлаад  хамтын ажиллагаандаа  долоон заалт тусгажээ. Энэхүү заалтад Үндсэн хууль, хууль, намын Үндсэн дүрэм, журмыг сахин биелүүлэх, ил тод байдал, шударга ёсыг сахин хамгаалах, эрх тэгш хандах, намын эв нэгдлийг хангах, дүрмийн бус аргаар өрсөлдөхгүй байх, бусад оролцогчдынхоо нэр хүндэд халдахгүй, аливаа сөрөг үйл ажиллагаа явуулахгүй байх,  АН-ын нэр хүндэд  сөргөөр нөлөөлөх аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх, ялсан оролцогчоо хүлээн зөвшөөрч, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших аливаа үйл ажиллагаанд нь дэмжин, хамтран ажиллахыг эрхэм зорилго болгоно” хэмээн “тунхагласан”. Тиймээс гишүүдийн олонхийн санал авч ялсан нэгэндээ  ялагдсан бусад нь хүндэтгэлтэй хандаж  зарга үүсгэхгүй гэж үзэж болох юм. АН-ын гишүүд Р.Амаржаргал, Х.Баттулга нарт түлхүү санал өгсөн. Учир нь санал тооллогын явцын мэдээгээр Р.Амаржаргал илүүрхэж явсан. Харин нэгтгэсэн дүнгийн урьдчилсан мэдээллээр УИХ-ын гишүүн асан Х.Баттулга хамгийн олон саналыг авч, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шатаа нэгээр ахиулсан юм. Одоо түүний өмнө Их хурал хэмээх даваа бий. Хэрвээ АН-ын наймдугаар Их хурлын гишүүдийн 50+1 хувийн санал авч чадахгүй бол түүний ялалт хүчингүй болж мэдэх юм. Гэхдээ Их хурлын гишүүд нийт гишүүдтэйгээ санал нэгдэв. 96,3 хувийн саналаар түүнийг дуу нэгтэйгээр Ерөнхийлөгчид нэр дэвшүүллээ.

 

Ганцхан сонголттой МАХН

 

 МАХН. Тус нам УИХ-д нэг суудалтай. Тийм болохоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. Харин тус намаас хэн нэр дэвших бол гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байгаа. Шууд нэр дэвшээд өрсөлдөх, бэлэн нэр дэвшигч нь мэдээж Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр юм. Гэхдээ түүнийг нэр дэвшүүлэхгүй байх улс төрийн хүчнүүд, зарим улстөрчийн сонирхол бий. Тиймээс Н.Энхбаярыг нэр дэвшинэ гэдгийг баттай хэлэх хүн үгүй байсан ч МАХН нэгэнтээ шийдвэрээ гаргалаа. Өчигдөр МАХН-ын Бага чуулган хуралдаж, намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр боллоо. Ийнхүү Монгол Улсын тавдахь Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Х.Баттулга, МАН-аас М.Энхболд, МАХН-аас Н.Энхбаяр нар өрсөлдөхөөр болов.

 

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болох бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг тавдугаар сарын 17-ний дотор нийтэд мэдээлэх юм.  Харин нэр дэвшигчийг бүртгэхгүй байх үндэслэл байхгүй бол нэр дэвшигчдэд тавдугаар сарын 27-ны өдөр үнэмлэх олгох юм байна.

 

 

УИХ гутамшигтай шийдвэр гаргалаа

 

УИХ-ын чуулганы өнгөрөгч пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг дагаж гарсан УИХ-ын 29 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн.  Эл асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага хүссэн ч хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж 30 минутын завсарлага өгсөн юм.

 

Хэрвээ энэхүү тогтоолын төсөлд тодорхой өөрчлөлт оруулахгүй бол Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай тохирсон санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжих боломжгүй болох юм. Иймээс УИХ дахь МАН-ын бүлэг эл асуудлыг хэлэлцээд, хөтөлбөрт тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн үзсэн.

 

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд УИХ гутамшигтай, арчаагүй шийдвэр гаргах гэж байгаад бухимдаж байсан юм.

 

Ц.Даваасүрэн: Нэг компанийн эрх ашиг ОУВС-д Монгол Улсаас дээгүүр байна

 

-Би энэ хасах гэж байгаа саналыг гаргасан хүний хувьд асуухаасаа илүү зүгээр үг хэлье гэж бодлоо. “Рио Тинго захиа бичсэн байна. Бидэнд арга байсангүй” гээд гадны нөлөөтэй юм яриад байдаг. Хувь заяагаа бид өөрсдөө шийдэж чадахгүй байна. Нэг компанийн эрх ашиг ОУВС-д Монгол Улсаас дээгүүр байна. Хэдхэн хоногийн өмнө гаргасан тоггоолоо өөрчилж байна. Энэ бол томоохон ялагдал, ухралт юм. Оюутолгой өнөөдөр тэрбумын борлуулалт хийчихээд 5,6 хувийн татвар төлж байгаа юм. 100 мянган төгрөг байна гэж үзэхэд тавхан мянгыг бидэнд өгч байгаа хэрэг. Тэгвэл адагааад бид бүтэн мөнгийг нь барьж үзмээр байна шүү дээ.

 

 

Ж.Энхбаяр: Үнэхээр хүнд, гутамшигтай шийдвэр гаргах гэж байна

 

-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй болох гээд байгаа тул Монгол Улсад хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн борлуулалтын орлогыг дотоодын банкаар дамжуулах боломжгүй юм байна гэж байна. Үнэхээр хүнд, гутамшигтай шийдвэр гаргах гэж байна. Яагаад ийм шийдвэр гаргах нөхцөл бүрдэв гэдгийг Монголын ард түмэн тунгаагаарай. Гэхдээ бид аль болох энэ хүндрэлийг хурдан даван туулж ард түмнээсээ танасан тэр бүх нийгмийн халамж, тэтгэмжийг эдийн засаг тогтворжсон үед буцааж нэмнэ. Тийм учраас дэмжээсэй гэж хүсч байна.

 

Х.Болорчулуун: Үнэхээр харамсалтай байна

 

-Хэдхэн хоногийн өмнө батлагдсан тогтоол л доо. Харамсалтай нь урт насалж чадсангүй. Нэг номпанийн шаардлагаар цуцлах гэж байна. Миллиард миллиардаар нь экспортын бүтээгдэхүүн гаргаж байж өөрсдөө валютын дутагдалд орчихсон байж байна, манай улс. Үнэхээр харамсалтай байна. Миний хувьд дэмжихгүй.

 Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

 

 

Г.Уянгын дуусашгүй тэмцэл

 

 

УИХ-ын гишүүн асан Г.Уянга энэ сарын нэгнээс эхлэн Д.Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа. Тэрбээр 10 хоногийн турш 11:00-15:00 цагийн хооронд суулт хийх бөгөөд МАНАН бүлэглэлийн эзэн С.Баяр, Ц.Элбэгдорж нарын эсрэг ийнхүү суулт зарлаж, ард түмнийг уриалж байгаа юм.  Тэрбээр талбай дээр нийт 4000 хүн ирж, суултыг нь дэмжвэл  тэрээр суултаа тэмцэл болгон үргэлжлүүлэх бөгөөд харин хүн ирэхгүй талбайг дүүргэхгүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тавьсан "Ардын үг" аян үр дүнг хүлээн зөвшөөрөх гэнэ. Энэ талаараа “Өнөөдрөөс эхлэн 10 хоногийн турш 11-15 цагийн хооронд суулт хийж, МАНАН бүлэглэлийн эзэн С.Баяр, Ц.Элбэгдорж нарын эсрэг ард түмнийг уриалж байна. Энэ хавар хэд хэдэн томоохон жагсаал цуглаан болсон ч төдийлөн үр дүнд хүрсэнгүй. Гэхдээ одооноос эхлээд  оффшорчид, буруу зүйлийг төрүүлээд байгаа зүйлийн үндэс угсаатай нь тэмцье гэж шийдсэн. Намайг дэмжиж байгаа хүмүүс ирж хамтарч болно. Талбайн 4000 шоо дөрвөлжин бүр дээр нэг хүн сууна гэж үзвэл 4000 хүн ирэхэд талбай дүүрэх болно. Хэрэв талбай дүүрвэл суултаа тэмцэл болгон үргэлжлүүлнэ, эс дүүрвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тавьсан "Ардын үг" аяны үр дүнг хүлээн зөвшөөрнө" гэсэн юм.

 

 

Сүхбаатар аймагт улс төрийн хямрал нүүрлээд жил боллоо

 

Сүхбаатар аймгийн иргэд Монгол улсын Үнсэн хуулиар олгосон эрхээ эдэлж чадахгүй, сонголтоо баталгаажуулж чадахгүй жилийн нүүрийг үзэж байна. Тиймээс өнөөдөр Сүхбаатар аймгийн Ардчилсан намын 100 гаруй гишүүд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нийслэл хотод иржээ.  Тэд өчигдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулах хүсэлтээ хотын захиргаанд тавьсан ч  зөвшөөрөөгүй тул Хөрөнгийн биржийн өмнөх зогсоолд 20 гаруй приус машинаа жагсаалаа.

 

Тэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт ханджээ. Учир нь орон нутгийн сонгуулийн дүнгээр Сүхбаатар аймагт Ардчилсан нам ялалт байгуулсан ч МАН хууль бусаар засгийн эрхийг нь гартаа авчихаад байгаа аж. Тодруулбал, тус аймгийн ИТХ нь 33 суудалтайгаас одоогоор Ардын нам 16, Ардчилсан нам 16 суудалтай байгаа. 33 дахь суудалд суух ёстой, АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ИТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах боломжийг бүрдүүлэхгүй байгаа аж. Өрсөлдөгчийн зүгээс П.Мөнхжаргалын талаар гомдол гаргасан ч аймгийн прокурор уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Уг асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандаж ойлголцолд хүрлээ гэсэн ч өнөөдрийг хүртэл Ардчилсан намын талд асуудал шийдэгдэхгүй байгаа юм. Тиймээс АН-ын залуус Улаанбаатар хотод жагсаал хийхээр ирээд байгаа нь энэ. Сүхбаатар дүүргийн цагдаа нар тэдний жагсаал, цуглааныг хориглож, Сүхбаатарын талбай руу нэвтрүүлэхгүй байна. Тиймээс АН-ын гишүүд Төрийн ордныг машинаараа тойрч, дуу хоолойгоо иргэдэд хүргэх тэмцлийн замыг сонгож байна гэлээ. Тэднийг дэмжиж УИХ-ын гишүүн Л.Болд ирж уулзсан юм. Тэрбээр өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр  “Ганцхан аймагт Ардын нам ялагдаж болохгүй юм уу. Ард түмэн гайхаж байгаа. Учир нь Сүхбаатар аймаг хууль бус Засаг даргатай хагас жил болчихлоо. Энэ нөхцөл байдлыг бид хүлээн зөвшөөрөөд явах юм бол Монгол Улсын ардчиллын үндсийн үндэс өөрөө доргиж байна. Та бүхэн энэ асуудлыг өнөөдөр нэг сонсоод, үнэн мөнийг тогтоогоод, яриа хэлэлцээр хийгээд, ирчихсэн байгаа иргэдийг нэг тайвшруулаад өг. Сүхбаатар аймгийг нэг хууль ёсны Засаг даргатай болгоод өгөөч” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

 

 

МАХН-ын дэмжигчид Эрх чөлөөний талбайд жагслаа

 

 

МАХН-ын дэмжигчид Эрх чөлөөний талбайд жагсаал хийж байна. МАХН-ын Бага чуулган өчигдөр хаалттай хуралдаж, гишүүд МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан. Жагсагчид Н.Энхбаярыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй гэж үзэж байгаа ийнхүү жагсаал зохион байгуулж байгаа аж. Н.Энхбаярыг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх талаар 70 мянга орчим иргэн өргөдөл ирүүлсэн гэх мэдээллийг тус намаас өгөөд байгаа билээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (139.5.216.88)
    Uurgee umartaj shunal, ataa jutuu, us honzondoo ezlegdsen uchuuhen yumnuud. YAAH GEJ ULS TURD ORDOG YUM?, YUNII TULUU ZUTGEH ESTOI YUM??? eniigee suraltsaagui baij ta nar zugeer...
    2017 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (126.211.55.218)
    Enhbayar demjineee
    2017 оны 05 сарын 06 | Хариулах
  • зочин (66.181.186.232)
    Сүүгүй хонь холбоонд гэгчээр Одонтуяа ч бас юу ч билээ.Балай авгай төрийн ажил цалгардуулаад ажлаа өгчихөөд балайр ч яв даа та
    2017 оны 05 сарын 06 | Хариулах
  • зочин (66.181.186.232)
    СБ-аймгийн хэдхэн анархист балайраад байгаа болохоос манай аймагийн үйл ажиллагаа хэвийн байгаа шүү дээ.Аймгаас холдож санаа амарлаа бүр мөсөн далд ороорой та нараар дутахгүй шүү дээ.
    2017 оны 05 сарын 06 | Хариулах
  • zochin (121.88.216.27)
    enhbayariig demjij bna
    2017 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (49.0.212.61)
    Н.Энхбаярын түүхийг давтана гэсэн үг...хэрэгтэй юу
    2017 оны 05 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    13 цаг 26 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    13 цаг 34 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    18 цаг 51 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    19 цаг 3 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    19 цаг 41 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК