Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багц 24: БНСУ-ын иргэн С.Ганбаатарт 50 сая вон өгсөн гэх үйлдлийн талаар хэн юу хэлэв

2017-6-23
0
ЖИРГЭХ

Монголчууд ирэх даваа гарагт төрийн тэргүүнээ сонгоно. Нэлээд халуухан өрнөж буй энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа маргааш дуусах учиртай. Харин парламентад суудалтай гурван намын нэр дэвшигчдээс ард түмэн сонголтоо хийх үү, эсвэл гадны иргэнээс мөнгө авсан гэх шалтгаанаар МАХН-ны нэр дэвшигч “унаж” үлдсэн хоёроос сонголтоо хийх үү гэдэг нь тун удахгүй тодорхой болно. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулиас нэр нь татагдаж магадгүй байгаа гэх С.Ганбаатарын талаар буюу гадны иргэнээс хууль зөрчиж мөнгө авсан гэх хэргийн талаар хэн юу өгүүлснийг багц 24 буландаа онцолж байна.   

 

СЕХ: БНСУ-ын иргэн нэр дэвшигч С.Ганбаатарт 50 сая вон өгснөө хүлээн зөвшөөрсөн

 

2017 оны 6 сарын 21. Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” ТББ МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарын эсрэг СЕХ-нд гомдол гаргав. СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн ахлах референт н.Баттөр энэ талаар мэдээлэл өгөхдөө “Тус гомдолд С.Ганбаатар нь сонгуулийн хууль тогтоомж зөрчиж, гадаадын иргэнээс 50 сая воныг хандив авсан байна. Үүнийг шалгаж өгнө үү хэмээн дурдсан байсан. Бас БНСУ-ын иргэн Ю Ван Сүгээс манай байгууллагад хандан өргөдөл ирүүлээд байгаа. Уг өргөдөлд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт хандив болгож 50 сая вон өгснөө хүлээн зөвшөөрч, энэ асуудлыг шалгаж өгөхийг хүсээд байгаа юм. СЕХ-нд аливаа гомдол, өргөдөл шалгаж тогтоох эрх мэдэл байхгүй учир эдгээр гомдол, өргөдлийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн” гэв.

 

Ц.Шаравдорж: С.Ганбаатар нь гадны иргэдээс мөнгө аваагүй, энэ бол бусад намын явуулга 

 

2017 оны 6 сарын 22. МАХН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулга, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж нар өнөөдөр 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон СЕХ-ны үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Нэр дэвшигч С.Ганбаатар нь гадны иргэдээс мөнгө аваагүй бөгөөд дээрх асуудал нь бусад намын явуулга байх магадлалтай гэдгийг МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж онцолсон. Мөн тэрбээр “МАХН энэ удаад ч, өмнө ч сонгуульд оролцохдоо хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргаж байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. БНСУ-ын иргэн Ю Ван Сү гэгч хэн болохыг цагдаагийн байгууллага шалгаж тогтоогоогүй байхад СЕХ олон нийтэд зарласан нь хууль бус үйл ажиллагаа. Энэ бол С.Ганбаатарын нэр хүндэд санаатайгаар халдаж байгаа асуудал. Энэ мэтээр хууль зөрчиж байгаа СЕХ Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулж чадахгүй. Тиймээс СЕХ татан буугдах ёстой” гэв.

 

 ЦЕГ: С.Ганбаатар гадаадын иргэнээс хандив авсан бичлэг үнэн болох нь тогтоогдсон

 

2017 оны 6 сарын 22. ЦЕГ-аас шуурхай хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурлаар МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатартай холбоотой асуудлаар мөн мэдээлэл өгөв.  Тодруулбал, "Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос зургаадугаар сарын 21-ний өдөр МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хууль зөрчиж байгаа асуудлаар шалгуулахаар албан тоот ирүүлсэн. Хүсэлтийн дагуу гадаадын иргэнээс хандив авч байгаа бичлэгийг шалгасан. Шалгалтын хүрээнд нэр дэвшигч С.Ганбаатараас тайлбар авахаар Дундговь, Ховд зэрэг аймгуудад хүсэлт тавихад татгалзсан. Хандив авч байгаа бичлэг нь тавдугаар сарын 23-ний өдөр С.Ганбаатарын гэрт болсон, ямар нэг засвар эвлүүлэггүй болох нь тогтоогдсон. Мөн бичлэг дээрх С.Ганбаатарын хоолой мөн болох нь тогтоогдсон. Ингээд Баянзүрх дүүргийн Шүүхэд энэ хэргийг шийдвэрлүүлэхээр албан ёсоор шилжүүлсэн байгаа" гэлээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (185.64.196.245)
    Mongoliin huuliig gadniin durtai 1 ni zurchuud ulsturd ni hutgaldah gejuu ene bol denduu hudlaa zohion Baigulalttai ni oilgomjtoi bhad huulinhan huuj yabuulaach eee nobshnudaa
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (185.64.196.245)
    Hamgin sain yabaa negnigee gurjirdej gutgej hanahgui umhii mongolchud yaaj ch uudluh bee,mafidaa ezluuleed tarhia eebeegeree uugaalgaaf baij bhdaa taarsan
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.70.46.209)
    Бидний монголчуудаа одоо бүгд нэгдэж монголийхоо төлөө шинэ ерөнхийлөгчөө сонгох цаг эрсэнийг бодоцгооё
    2017 оны 06 сарын 25 | Хариулах
  • Zochin (66.87.76.23)
    Ene 3 hunees sain khuu n hamaagui deer yum bna.
    2017 оны 06 сарын 24 | Хариулах
  • Ялна (27.123.214.115)
    Негее 60 тэрбумын бичлэг юу боловоо ,СЕХ, цагдаа нараа та нар ямар шуурхай ажиллаж бна Хэт нэг. талыг бариад байгаа юм биш уу МАНАН нийлээд сонгуулийг луйвардах гээд байгаа юмуу
    2017 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (93.44.98.135)
    Er ni gadaadad bgaa mongolchuud anhaarah heregtei Songuuliin ueer Rome d Nyamaa gegch zalilangiin heregten emegtei Italy dahi mongchuudiig sanal oguulehiin esreg ajillaj songuulid saad uchruulj mon ESY nii hanii esreg nileed ajillaj oproo songuuli oggui nileed humuusiig saatuulsan Ene hunii ymar argaar irev, uu hiij hentei uulzsang shalgahad mash aimaar um garnaa Ene emegteig mongold ngaa Italy daji ESY ajiluulbal asar ayultai anhaar sudal
    2017 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (60.95.136.111)
    ene jil hend ch bitgi songuuli ogoorei
    2017 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (27.123.212.131)
    ganbatar garnaa
    2017 оны 06 сарын 23 | Хариулах
  • Ганбаатарт саналаа өгнө (66.181.176.131)
    27 rжил төр бариад өр, ядуурал авч ирсэн АН, МАН ыг үзэн ядаж байна. Харин АН, МАН ынхан төр бараадаж тэрбумтан болдог жишгийг тогтоож чадсан. ТЭДНИЙ нэг ЭНХБОЛДын төлөө иргэд саналаа өгөхгүй дээ. Ардууд ядуурч, амьдрал хүндэрч байхад МАН ын нэг тэрбумтаны төлөө саналаа өгөхөөс дургүй хүрч байна.
    2017 оны 06 сарын 23 | Хариулах
    • зочин
      Баттулга АН уу. Яахав.
      2017 оны 06 сарын 23
  • bITGII ARD TUMNIG INGEJ DOROMJIL (103.26.195.125)
    BITGII ARD TUMNIG INGEJ DOROMJIL! MANAN
    2017 оны 06 сарын 23 | Хариулах
  • иргэн (202.179.24.194)
    танихгүй хүнээс мөнгө авдаг бол буруу
    2017 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.25.55)
    МОНГОЛЧУУД РУУ ХӨМСӨГ ЗАНГИДСАН ХӨӨРХӨН БАЦААНЫ ТЭМҮҮЖИНГ ТҮГЖИЛДСЭН САНАГДАХГҮЙ БАЙНА УУ? ХАР ТАМХИЧИН ХҮҮХЭНТЭЙ ХОЛБОГДООД ЦАГДАА БАТЛААД ХҮҮХЭН ГЭРЧЛЭЭД СҮЙД БОЛСОН ДОО.ЯАГААД СОЛОНГОС АСУУГААГҮЙ БАЙХАД ИЙМ ТҮРГЭН ШҮҮРХАЙ ХҮЛЭЭЖ БАЙНА? МАН ДЭМЖИХ НЬ АРГАГҮЙ.МЭРГЭЖЛИЙНХ НЬ ЗАСГИЙН ГАЗАРТ ЗАМ ТЭЭВРИЙНХ НЬ САЙД НЬ ЖЕНКОГИЙН ОЙМС БАЙХАД БҮГД ОЙЛГОПМЖТОЙ БИШ ГЭЖ ҮҮ?МАНАН САРНИЖ БАЙНА.
    2017 оны 06 сарын 23 | Хариулах
  • зочин (202.179.25.233)
    Цагдаа Хуулийнхан Шударга ажиллах хэрэгтэй, Жирийн иргэдийн төлөөлөл Ганбаатарын хэргийг ямар хурдан шуурхай шийдвэрлэж байнаа, 60-н Тэрбумын хэргийг болохоор хуурамч гэж үзээд, Ганбаатарын бичлэгийг жинхэнэ гэж үздэг Хуулийнхаа Ихэс дээдэс Харц Ардууд Хууль тэгш үйлчлэх ёстой бусуу,
    2017 оны 06 сарын 23 | Хариулах
  • зочин (112.72.11.124)
    Зохих албан тушаалд очоогүй байхдаа гадаадын иргэнээс мөнгө авч байгаа энэ нөхөр зохих албан тушаалд очоод манийгаа яах юм бол чоно оо чоно
    2017 оны 06 сарын 23 | Хариулах
    • з
      солиор, шар хаданд очиж хэвт муу МАНАН-н шавхруу горидогч минь
      2017 оны 06 сарын 23
  • Зочин (66.181.183.250)
    Хууль ганцхан Ганбаатарт үйлчилж, цагдаа Ганбаатарыг л шалгана. Ганбаатарын гэх бичлэгийг хуурамч биш гэж ганцхан хоногийн дотор тогтоож чадаж байна. Гэтэл Энхболдын 60 тэрбумын бичлэгийг сар илүү хугацаанд шалгасаар л... Хариу гардаггүйэээ. Монголын цагдаад нэр төр гэж юм байна уу? Эрийн муу цагдаа гэдэг үг үнэн юм болов уу...???
    2017 оны 06 сарын 23 | Хариулах
    • Г.Батнасан
      Бүтэн жил дараад, 21 хоног шалгаад тогтоодоггүй ээ. Мөн ч хэцүүхэн хэрэг байх нь Энхболд ерөнхийлөгч болж энэ хэрэг хаагдаж цагдаагийнхан нэг амрах юм биз дээ.
      2017 оны 06 сарын 23
  • ЗОЧИН (202.9.42.230)
    Юм учиртай монголчуудаа 3 нэр дэвшигчын овог Ми,Халтмаа, Сайн хүү
    2017 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.117.194)
    МАН-ийн 60 тэрбумын бичлэгийг болохоор эвлүүлэг гэчихээд Ганбаатарынхыг болохоор дуу хоолойг мөн гээд тогтоочихдог манай Цагдаагийхан гайхамшигтай юм
    2017 оны 06 сарын 23 | Хариулах
  • зочин (202.179.25.233)
    Ганбаатарыг дэмжиж байна,
    2017 оны 06 сарын 23 | Хариулах
  • Босоо үнэг (103.11.193.234)
    Тэр бичлэг дээр Ганбаатар хуучны нөхдүүд бие биендээ туслана сонгуулийн дараа заавал уулзана шүү гээд байна лээ. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж. Хуулиа хэрэгжүүлбэл жагсаалтаас хасагдлаадаа ... Энхбаяр Шаравдорж нар сайн мэдэж байгаа
    2017 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.177.39)
    МАНАН фаникт оржээ
    2017 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (27.123.214.116)
    Сонгуулийн ерөнхий хорооноос нэг солонгос хүнийг Ганбаатарт мөнгө өгөөд ир бас бичлэг хийгээрэй гээд илгээсэн юм байна. Нөгөө хангүг нь СЕХ-ны даалгаварыг амжилттай биелүүлж ирээд одоо гүйцэтгэлийг шалгаж өгнө үү гээд өргөдөл гаргажээ. Энхболдын даалгавараар СЕХ-ны төлөвлөсөн ажил амжилттай болжээ. БИТГИЙ ГОРЬД МАНАН-чуудаа. Ганбаатараас өөр сонголт байхгүй шүү
    2017 оны 06 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    10 цаг 48 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    10 цаг 51 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    10 цаг 54 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    13 цаг 8 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    14 цаг 30 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    14 цаг 32 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    15 цаг 6 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    15 цаг 11 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    15 цаг 15 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    15 цаг 25 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    15 цаг 54 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    16 цаг 0 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    16 цаг 10 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    16 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    16 цаг 59 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    17 цаг 43 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    17 цаг 43 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    18 цаг 23 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    18 цаг 24 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    18 цаг 38 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК