зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24VS24: Монгол Улсын тавдахь удаагийн Ерөнхийлөгч маргааш тодорно

2017-7-06
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дахин санал хураалт маргааш явагдаж, тавдахь удаагийн Ерөнхийлөгч тодорно. Тиймээс хуулийн дагуу өнөөдөр зөөврийн хайрцагаар санал авч буй. Өнгөрсөн сарын 26-ны өдөр болсон сонгуулийн санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч 50+1 санал аваагүй учир ийнхүү маргааш дахин санал хураалт явуулахаар болсон. Энэ удаагийн санал хураалт ирцэндээ хүрэхгүй байх вий гэсэн болгоомжлол бий. Хоёр дахь шатны санал хураалт ирц, саналын босготой. Тиймээс ч сонгогчдыг Монгол Улсынхаа төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг СЕХ-оос уриалж байгаа юм. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хоёрдахь санал хураалтад өрсөлдөх нэр дэвшигчдийг "24VS24" буландаа онцолж байна.

 

Халтмаагийн БАТТУЛГА

 

- Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга 1963 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төржээ. Хоёр охин, хоёр хүүтэй юм. “Нүүдэлчин” компанийн захирал, Сүхбаатар дүүргийн ИЗНН-ын дарга Ц.Энхтуяа болон түүний анхны эхнэр. Өдгөө Ц.Энхтуяагаас салж Анжелика гэх Орос эмэгтэйтэй ханилсан гэх сурагтай ч албан ёсны эхнэртэйгээ ч бас холбоотой байдаг гэх. Харин удаах эхнэр Анжеликагийн хувьд Женког буян хишиг хураадаг гал гахай жилд ихэр хүүхэдтэй болгож өгсөн гэдэг шүү.


-  Аав нь Баянхонгор аймгийн Баянцагаан, ээж нь  Галуут сумын уугуул ажээ. Гэхдээ аав ээж хоёр нь  эрт хотод орж ирсэн бөгөөд  комбинатад ажиллаж, амьдарч эхэлсэн гэдэг. Тэрээр нэг эгч, нэг дүүтэй гэнэ.


- Тэрбээр Яармагийн 34 дүгээр сургуульд сурдаг байжээ. Наймдугаар анги төгсдөг жил нь Алтанцэцэг гэх ангийн багш нь "За нөхөр минь, чи ч ер нь сурлага муутай явахгүй нь ээ. Наад гарынхаа дүйгээр амьдралаа олсон нь дээр байх. Зургийн сургуульд шалгалт өг гэжээ. Энэхүү үгийг сонссон Х.Баттулга хүү  Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн орж төгссөн гэдэг. Улмаар 1982 оноос Урчуудын эвлэлд монументаль чимэглэлийн чиглэлээр ажиллаж эхэлсэн түүхтэй.


-  Зургийн сургуульд сурдаг байхдаа Баянгол зочид буудлын өмнүүр жуулчдад зурагаа нэг доллараар зардаг байсан гэдэг. Жуулчидтай харилцах шаардлагатай байсан учир давхар хажуугаар нь англи хэл оролддог байжээ .


-  Түүний амжилт гаргаж чадах спорт нь самбо бөх агаад байраар хүртэл шагнадаг байсан учир энэхүү спортын төрөл рүү арай илүү чиглэж барилдах болсон гэдэг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. Мөн дэлхийн цомын тэмцээнээс мөн алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан гэдэг.


-  1966 оны их үерт автсан айлуудад Яармагийн дэнжид газар олгосон гэдэг. Энэ үерээр Халтмаагийн гэх айл ч үерт автаад байсан аж. Тэр үед айлын дунд хүү Х.Баттулга гурван настай байжээ. Ингээд тэднийх гэртэй болж  хүүхэд ахуй цаг нь Яармагийн дэнжид өнгөрсөн санж.


- Харин 1989 онд эх орондоо болсон Дэлхийн цомын тэмцээнд оролцож түрүүлэн,   өнөөх   хүсэж   хүлээж байсан дөрвөн өрөө байраар шагнуулж байсан ажээ.


- Спортын салбарт гаргасан түүний амжилтыг үнэлж гавьяат тамирчин цолоор энгэрийг нь мялаасан. Мөн 2006 оны есдүгээр сард Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.


-  Дээд сургууль дүүргээгүй, тусгай дунд боловсролтой Монголын толгой баячуудын нэг.  УИХ-ын гишүүд, сайд нар дундаа хамгий боловсрол доогуур ч хийж бүтээсэн, үзэж харсан зүйл их хүн.


- Тэрбээр самбо бөхийн шигшээ багийн тамирчин байхдаа Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр дүүргэсэн юм билээ. Энэхүү мэргэжлээрээ найман жил ажиллаж бас сайн тамирчин гэж мандаж байсан ч ахиу мөнгө олж тансаг амьдрах боломжгүй байж.


- Ингээд тэрээр 1990 оноос эхлэн наймаа хийхээр шийджээ. Дотоодын хямд даавуугаар хүүхдийн  хувцас оёж, Унгар улсад зарахаар явж байсан гэдэг. Хүүхдийн хувцас зарж олсон бага хэмжээний мөнгөө өвөртлөн Сингапурыг зорьж, видео камер авчирч Монголдоо зарах бодол төрсөн аж. Тэр үед Сингапур улс руу визгүй зорчдог байжээ. Тиймээс  тэндээс 600 доллараар камер авч энд нэг нугалж зардаг байсан юмсанж. Түүний дараагаар найман камер авчирч зарсан гэдэг. Сүүлдээ ч манайхан авахаа больж, Бээжинд зарж эхэлсэн түүхтэй. Тэгж л хамгийн анхны капиталаа хуримтлуулж байжээ. Гадаадын олон орон руу улсын зардлаар тэмцээн, уралдаанд явахдаа Монголд ямар бараа аваачиж зарвал хэдэн төгрөг унагах бол гэж тооцоолдог байж л дээ. Тэр үеэс мөнгөний амтыг, бизнес хийхийн давуу талыг ухаарч урлаг, спортын салбараас хөндийрч ийн бизнесийн амжилтын гараагаа эхэлсэн нэгэн.


- Тэрээр анх бизнес эрхлэхдээ Сингапураас электрон бараа авчраад зарахад хэд нугалдаг байж. Мөн Гүржээс хоёр камаз ногоон цай ачуулж борлуулсан нь тооцоолсноос их ашиг олсон гэдэг. Тэгээд бизнесээ өргөжүүлэх гэж олон янзын зүйл санаачлан шатахдаа шатаж, онохдоо онож явсаар хөл дээрээ босчээ. Монголд анхны саятан сугалааг гаргаж, шаггүй их мөнгийг халаасалж дөнгөсөн сүйхээтэй нэгэн байлаа. Мөн Улаанбаатар хот нэг хэсэг шар өнгийн таксигээр дүүрч байсан юмдаг. Энэ сити таксины үйлчилгээг Х.Баттулга Монголд анх нэвтрүүлж байсан юм. Ер нь энэ эрхэмд хийж үзээгүй бизнес дэндүү цөөхөн гэвэл хэтрүүлсэн л болохгүй байх.


Анх улс төрд орсон түүх

 

- 2002 онд Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгорт их зуд болсон юм. Гэтэл Женкогийн аав, ээж хоёр  нь аймагт зуд болоод хэцүү байна. Чи нэг юм бодооч гэж. Тэгээд  хэд хэдэн чиргүүлтэй машинаар тэжээл ачаад аваачаад өгсөн ажээ. Түүнийг нь харсан  нутгийн иргэд манай нутгийн бизнесмэн хэмээн ярьцгаадаг болжээ. Ингэж нутгийн бизнесмэн гэж дуудуулах нь мэдээж түүнд таалагдаж. Тэгээд  ер нь улс төрд нэг үзээд алддаг ч юм уу гэсэн бодол орж ирсэн гэдэг. Тэгээд л үзсэн, гараад л  ирсэн гэдэг шүү.


- Тэрбээр аав, ээж дээрээ согтуу очих нь битгий хэл архи үнэртүүлж орсон тохиолдол байхгүй ажээ. Цагаан сар, баяр ёслолын үеэр архи хийгээд ёслоод өгөхөд хошуугаа хүргээд л буцаагаад өгдөг гэнэ. Түүний дүү ч, аав нь ч  архи амсдаггүй хүмүүс гэдэг.

- Марио Пьюзогийн “Загалмайлсан эцэг” киноны гол баатар дон Карлеонегийн “Genco Pura Olive Oil Company”-тай  нэртэй адил нэртэй компаниа 90-ээд оны дунд vед үүсгэн байгуулж, “Max импекс”, “Талх чихэр” гэсэн социализмын үед барьж босгосон үндэсний томоохон үйлдвэрүүд зах зээлийн шуурганд нэрвүүлэн дөнгөн данган ажилласан болж өр зээлэндээ баригдаад байхад Х.Баттулга хямдхан худалдаж авсан гэдэг.


- Энэ эрхэм аялал жуулчлалын бизнесийн гадна үлдээгүй. Аялал жуулчлалын томоохон цогцолборыг сүндэрлүүлж, гадаад, дотоодын жуулчдын нүд, сэтгэлийг баясгадаг байгаа. Мөн “Женко тур бюро” компани нь хувьцаа гаргаж Чингисийн морьт хөшөө, XIII зууны цогцолборыг сүндэрлүүлсэн юм. Хамгийн сүүлд л гэхэд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 54 метр өндөр Майдар бурханы цогцолбор барих төслийг "Их Майдар" сангийнхан эхлүүлжээ.


- "Баянгол" зочид буудлын хувьцааны дийлэнх хувийг эзэмшдэг. Түүний ашигтай бизнесийнх нь нэг хэсэг. “Сити шоп” дэлгүүрийн сүлжээ өөр хүний нэр дээр байдаг хэдий ч цаад эзэн нь Х.Баттулгыг гэдэг. Мөн Коникагийн салбарууд, Касабланка баар, Женко сургууль, "Женко тур" , "ХИД", "Налайх" , "МИК", "Эмээлт", "Эмээлт зах", "Женко холдинг"  гээд тоочоод байвал тэрбээр тал бүрийн бизнестэй нэгэн ажээ.

 


- Улс төрд хөл тавьж 2004 онд УИХ-ын түшээ болсноосоо хойш хэвлэл мэдээллийн салбарт онцгой анхаарал хандуулж эхэлсэн. “Дээдсийн амьдрал” сонинг ивээн тэтгэж, “Ардчилал” сонинд хөрөнгө оруулалт хийж, “Монголын мэдээ” сонинг худалдаад авчихсан. “ХИД” дэлгүүрийг худалдан авч баруун жигүүрт нь С1 телевизээ З.Энхболдтой хамтран үүсгэн байгуулсан.


- Х.Баттулга ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа хятадуудтай гэрээ байгуулсан нь тодорхой болсон ч “энэ бол нууц гэрээ биш” хэмээжээ. Төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг хийлгэхдээ “Маккензи” гэдэг компанийг тендергүйгээр сонгож, уг компанид очих ёстой ажлын хөлснөөс 2.5 сая ам.долларыг өөрийнхөө зөвлөх болох Ганбатын компанид өгчээ. Мөн орон тооны бус зөвлөх Ууганбаяр нь Хятадын “Эксим” банкнаас 300 сая ам.долларын зээл авах шахсан байдаг.

-  Тэрээр спортынхныг үргэлж дэмжиж ажилладаг. Энэ  талаараа "Монгол хүн араг үүрч аргалд явах, худгаас овоо татах, адуу малтай ноцолдох зэргээр хүчний ажил хийж багаасаа л барилдах суурьтай болдог. Энэ суурин дээр багахан менежмент хийж, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд л дэлхийн хэмжээнд гараад ирж байгаа юм" гэжээ.

-  Х.Баттулга  олимпийн хос медалийг улсдаа авчирсан Н.Түвшинбаярын тухай ийн өгүүлжээ. "Түвшинбаярын нэг авах тал нь өөрөөсөө том цолтой хүнтэй их сайн барилддаг. Барилдах ч дуртай. Өөрөө -100-д барилддаг байж үнэмлэхүй жин рүү орчихдог. “Энийг л нэг давмаар байна, багш аа” гэдэг. Тийм хүн чинь цаашаа явахад амар. Сэтгэл зүйн хувьд тийм бэлтгэлтэй хүн чинь барилдаанаа их зөв хуваарилдаг. Гэхдээ манай Түвшинбаяр УАШТ-д зовж байж төрүүлдэг. Олимпод түрүүлдэг шигээ түрүүлж чаддаггүй".

- 1999 оны 8 дугаар сард “Мах Импекс”-ийн төрийн өмчийн хэсгийг Х.Баттулга 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байхад нь 2 гаруй тэрбум төгрөгөөр хувьчилж авсан гэлцдэг.

- Алдарт 17 чингэлэг спиртийн хэрэгт нэр холбогдож байсан нь үгүйсгэх аргагүй үнэн. Тэрбээр энэ хэргээсээ зугтаж гадаадад олон сар амьдарсны эцэст хэргээ дүүдээ холбогдуулсан болоод хэргээс мултарч байсан хэмээн хэвлэл мэдээллээр цацагдаж байсан. Харин УИХ дээр тэр 17 чингэлэг спиртийн хэргээ цайруулах гэсэн юм шиг архи, тамхины бизнес эрхэлдэг УИХ-ын гишүүдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх санал гаргаж байсан нь олон нийтээс багагүй дэмжлэг хүлээжээ. 

- Энэ сард түүний том охины хурим Хөвсгөлийн Хатгалаас 200 км зайд байрлах "Женко Тур"-ын жуулчны баазад  нижгэр болсон юм. Охиныхоо хуримыг  үндэсний болон европ гэсэн хоёр хэсэгтэй зохион байгуулсан бөгөөд очсон зочдоо нисдэг тэргээр зөөсөн гэдэг. Мөн хүргэн хүү, охиныхоо хувцсыг Х.Баттулгын эхнэр Ц.Энхтуяа оёж урласан ажээ.

Миеэгомбын ЭНХБОЛД

 

- Миеэгомбын Энхболд 1964 оны 7 дугаар сарын 19-ний өдөр, Улаанбаатар хот төржээ. Түүний гэргийг Ж.Туяацэцэг гэдэг. Ам бүл 4. Тэд арван жилийн нэг ангийн хүүхдүүд аж.


- Тэрбээр гэр бүлийнхээ талаар “Тэр бол түшигтэй гэр бүлийн үнэ цэнэ юм. Тиймээс гэргийдээ талархаж явдаг. Би хорин настайдаа анх аав болж байлаа. Амьдрал надад хүү, охин хоёр бэлэглэсэн. Улс орондоо сайн төрийн түшээ, хүүхдүүдэдээ сайн аав байхыг хичээдэг. 1983 оны 7 дугаар сарын 7-ны өдөр бид хоёр гэр бүл болж байв. Харин яг нэг жилийн дараа 1984 оны 7 сарын 7-ны өдөр аав ээж нар маань бид хоёрын хуримыг хийж өгч байлаа. Бид хоёр гэр бүл болоод  33 жил хамт амьдарч байна” хэмээсэн удаатай.


М.Энхболдын аав, ээж хоёр. Ээж нь хүн ардынхаа эрүүлийг хамгаалах салбарт ажиллаж байсан. Харин аавыг нь боловсролын салбарынхан андахгүй. Монгол улсын гавъяат бас ардын багш Миеэгомбо гуай юм.


- Тэрбээр бичиг цаас, тушаал шийдвэр хөглөрсөн Хотын даргынхаа ширээний араас Монгол улсын 24 дэх ерөнхий сайдаар томилогдож байсан юм.

 

- Хуучны МАХН, одоогийн МАН-ын “алдарт” залуучуудын холбоо жил бүрийн 12 сарын 31-ний орой “Алтан сарнай” хэмээх нүсэр наадам зохион байгуулаад олон жил боллоо. Уг наадмын хамгийн анхны “Оны шилдэг улс төрч”-өөр тухайн үеийн хотын дарга М.Энхболд, “Оны шилдэг бизнесмен”-ээр “Алтай трейд”-ийн ерөнхий захирал С.Батболд хоёр шалгарч байжээ. Хожим нь хоёулаа Монгол улсын ерөнхий сайд болох хувьтай байлаа.

 

- М.Энхболд хотын дарга байхдаа хийсэн хамгийн том ажлынхаа нэгээр Сүхбаатарын талбайн асфальтыг хуулж одоогийн боржин чулуугаар гоёсныгоо хэлдэг. Харин зарим нь хэдэн зуун саяар бүтээсэн бэ гэж харддаг.

 

- Магадгүй тэр хамгийн их шүүмжлүүлсэн хотын дарга байх. Тэрбээр нам дотроо "хотын" гэх бүлэглэлтэй.


- Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдахыг үзэж, дарга цэрэг болж явсан үе бий л дээ. Гэвч одоо өөр өөрсдийнхөө замаар замнасан. Уг нь М.Энхболдыг “дуулгавартай” гэж Н.Энхбаяр ерөнхий сайд болохыг нь дэмжсэн гэдэг. Дараа нь “үгэнд орохгүй байна” гээд “хусахад” нь бас оролцсон юм. Улс төр өө гэж...


- Чой хамба М.Энхболд дарга хоёрыг Төв нутгийн гол төлөөлөгчид гэдэгтэй хэн ч маргахгүй.

 

- М.Энхболд 2009 онд Монголын сүмо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байсан. Сүмогийн дээд зиндаанд одоо буй олон бөхийг Япон явахад нь тусалж дэмжсэн гэдэг.

 

- Тэрбээр мөн Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч. Төв аймгийнхаа сум бүрийн уяачдын холбоонд нэгдүгээр үеийн эрлийз үрээ бэлэглэж, сум бүрийг эрлийз адуутай болгож байсан гэдэг.

 

- Тэрбээр өөрийн сонирхолын тухай "Би хотод төрсөн боловч хөдөө нутагтаа хайртай. Салхи сөрөн морьтой давхих сайхан. Олон жилийн өмнөөс морь уяаж, том жижиг олон наадмуудад оролцлоо. Хотын дарга байхад нэг морь маань улсын наадамд түрүүлж байлаа. Хэд хэдэн морь маань сайн давхиж байсан. 2014 оны наадмаар даага айргийн дөрөвт хурдлан ирсэн. Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүний ажлыг аваад 8 жил болжээ. Монгол морь хоёр ч төрлөөр дэлхийн дээд ажилт тогтоож Гиннесийн номонд бүртгэгдлээ. Монгол хүн монгол морь хоёр салшгүй холбоотой. Мориороо Монголоо дуурсгасан. Мориороо дэлхийг тамгалсан” хэмээн ярьжээ.


- Морьноос гадна шатар сонирхдог. Энэ талаараа  “Шатар бол оюуны спорт юм. Шатар анх хаана үүссэн талаар багагүй маргаан байдаг ч Энэтхэг, Монгол хоёрын аль нэгд үүссэн гэдэг дээр олонх эрдэмтэд, судлаачид санал нэгддэг. Ажлын зав зайгаар шатар нүүх сайхан байдаг. Шатар тоголдог хүний сэтгэн бодох чадвар өндөр, холыг харах ухаан, тэсвэр тэвчээр нэмэгддэг. Өөрөө тоглохоос илүү хүүхэд багачуудад шатар зааж сургах, шатар тоголох боломжоор хангах ажлыг эхлүүлээд явж байна. Чөлөөт цагаараа шатар тоголож дадахыг залуучууддаа уриалж байна” гэжээ.


- Түүний хүүг Хүй долоон худгаас өөр газар харагдаж үзэгдэх нь ховор. Монголбанкинд “шахуулсан” гэж хэл аманд өртөж байсан ч ажилдаа аюулын сайн гэдэг. Удаан гэгч нь тэвчээртэйгээр төрийн албанд ажилласныхаа хэргийг гаргаж Монголбанкны Төлбөр тооцоо бодлогын газрын даргаар томилогдсон.


- Харин охин Э.Хулан ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэн. Тодруулбал, тэрбээр Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын сонгуулийн зургаадугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон. Э.Хуланг ийнхүү анхан шатнаас нь эхлүүлж улс төрд орж байгааг сайшаах  иргэд олон байхын хэрээр төрийн албанд тэнцэхгүй гэх нэгэн ч байдаг юм.


- Охин Хулан нь 2015 онд гэрлэсэн. Shangrila зочид буудалд сүр дуулиантай хуримласан хосууд 500 мянган еврогийн үнэтэй “Rolls Royce” машин хөлөглөсөн. Хуримд Монголын олны танил улс төр, бизнес, урлаг соёлын нэрт төлөөлөгч тэргүүтэй 600 зочид хүрэлцэн ирсэн юм. Түүнчлэн, урлаг соёлын томоохон төлөөлөгчид ая дуугаа өргөн, хуримыг хөгжөөсөн гэдэг.


-  М.Энхболд 1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр лаборатори дунд сургууль, 1987 онд Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн, 1996 онд Япон улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн, 1998 онд ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн,


- 2000 онд Эдийн засгийн магистр, 2002 онд  НҮБ-ын Олон улсын мэдээлэл зүйн Академийн жинхэнэ гишүүн, 2003 онд БНСУ-ын Гуан-Үн их сургуулийн төрийн захиргааны Хүндэт доктор, 2006 онд Орхон их сургуулийн Хүндэт доктор,


- М.Энхболд 1990 онд  Монгол Ардын Намд элсчээ.

 

  • 1991-1992 онд Нийслэлийн МАН-ын 214 дүгээр үүрийн дарга,
  • 1992-1997 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга,
  • 1997-2006 онд Нийслэлийн МАН-ын хорооны дарга,
  • 2005-2007 онд Монгол Ардын Намын дарга,
  • 2007-2012 онд  МАН-ын нарийн бичгийн дарга,
  • 2013 оноос МАН-ын дарга
  • 1998 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 1997 оноос МАН-ын Бага хурлын гишүүн,
  • МАН-ын 21, 22, 23, 24, 25, 26, 27 дугаар Их Хурлын төлөөлөгч,
  • МАН-ын 21 дүгээр Их хурлаас “ШИНЭ ҮЕ” жигүүрийн санаачлагч,
  • “Залуучууд хөгжил төв”-ийн үүсгэн байгуулагч,
  • 1997 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо буюу одоогийн Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбоог үүсгэн байгуулагч,
  • 2000-2012 Үндэсний Олимпийн хорооны тэргүүлэгч гишүүн, 2008 оноос Монголын морин спорт,  уяачдын холбооны Ерөнхийлөгч, 2009 оноос Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгч гишүүн,
  • 2011 оноос “Манзушир хутагт” сангийн Тэргүүн.


Түүний ажлын түүх

 

  • 1987-1989 онд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч,
  • 1989-1991 онд Нийтийн аж, ахуйн үйлчилгээний яамны төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн,
  • 1991-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга,
  • 1992-1996 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч,
  • 1996-1998 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,
  • 1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,
  • 2005 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд,
  • 2007-2012 онд Монгол Улсын Шадар сайд,
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, 
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын дарга,

 

Түүний гавьяа шагнал

 

  • 1999 онд Алтангадас одон,
  • 2002 онд Монголын Залуучуудын Холбооны “Next stop” наадмын Оны шилдэг залуу,
  • 2002 онд МАСЗХ-ны “Алтан сарнай” шагнал,
  • 2004 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,
  • 2005 онд МАН-ын "Эх орны төлөө" одон,
  • 2005 онд Сөүл хотын Хүндэт иргэн,
  • 2005 онд Улаанбаатар хотын Хүндэт иргэн,
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль,
  • 2008 онд Төв аймгийн Хүндэт иргэн,
  • 2011 онд МАН-ын Тусгаар тогтнолын одон,
  • 2014 онд Монгол Улсын “Манлай уяач” цол
  • 2014 онд "Сүхбаатарын одон"-гоор тус тус шагнуулжээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
24VS24: Татвар нэмэх нь буруу, татварын нэмэгдэл иргэдэд нөлөөлөхгүй
24VS24: Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаас уучлалт гуй
24VS24: МАХН-ыг санаатайгаар хагалган бутаргаж байна, гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна
24VS24: Б.Хурц, Ж.Батзандан нарын зөрүүтэй өчгийг хэн дэнслэх вэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (69)

  • ЦЭЦЭЭ (103.26.194.220)
    НИЙТ МОНГОЛЧУУД ХООСОН СОНГОЛТ ХИЙЕ ШУДАРГА ТӨР ЭНЭ ХОЕР НАМ ЯГ ЭЛБЭГДОРЖ Л ГЭСЭН ҮГ АРДАН БАЯР БАЙГАА ХЭЗЭЭЧ ӨӨРЧИЛӨГДӨХГҮЙ
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • ЦЭЦЭЭ (103.26.194.220)
    НИЙТ МОНГОЛЧУУД ХООСОН СОНГОЛТ ХИЙЕ ШУДАРГА ТӨР ЭНЭ ХОЕР НАМ ЯГ ЭЛБЭГДОРЖ Л ГЭСЭН ҮГ АРДАН БАЯР БАЙГАА ХЭЗЭЭЧ ӨӨРЧИЛӨГДӨХГҮЙ
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • СОКО (103.26.194.220)
    ЦАГААН ХООСОН СОНГОЛТ ШУДАРГА ТӨР ЗАСАГТАЙ БОЛНО ГЭСЭН ХООСОН СОНГОЛТ МАН АН ХУДЛАА ХЯТАДЫН МЭДЭЛД ОРНО ШҮҮ ШУДАРГА ТӨРИЙГ ХҮСЭЖ ЦАГААН ХООСОН СОНГОЛ ХИЙНЭ
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • СОКО (103.26.194.220)
    ЦАГААН ХООСОН СОНГОЛТ ШУДАРГА ТӨР ЗАСАГТАЙ БОЛНО ГЭСЭН ХООСОН СОНГОЛТ МАН АН ХУДЛАА ХЯТАДЫН МЭДЭЛД ОРНО ШҮҮ ШУДАРГА ТӨРИЙГ ХҮСЭЖ ЦАГААН ХООСОН СОНГОЛ ХИЙНЭ
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • шударга төртэй болох (103.26.194.220)
    үнэн хоосон сонголт шударга төр засагтай болох шийдэл шүү хууль д заасан бүү ай ман ан өөрсдөө гарах гэж .сех хэлүүлэхгүй байгаа юм цагаан сонголт монгол төрийг төр болгон
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • шударга төртэй болох (103.26.194.220)
    үнэн хоосон сонголт шударга төр засагтай болох шийдэл шүү хууль д заасан бүү ай ман ан өөрсдөө гарах гэж .сех хэлүүлэхгүй байгаа юм цагаан сонголт монгол төрийг төр болгон
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • ШУДАРГА ТӨРТЭЙ БОЛОХИЙН ТӨЛӨӨ ХООСОН СОНГОЛТ ХИЙЪЕ (103.26.194.220)
    МАН АН ШАЛ ХУДЛАА ӨӨРСДИЙНХЭЭ ЭРХ МЭДЭЛ ЭРХ АШИГИЙН ТӨЛӨӨ АНХААР ЦАГААН СОНГОЛТ ШУДАРГА ТӨРИЙН ТӨЛӨӨ ЦАГААН ХООСОН СОНГОЛТ ШҮҮ НИЙТ АРД ТҮМЭН СОНГОЛТ ХИЙЖ ЭХ ОРОН АРД ТҮМЭНЭЭ ЭНЭ ЛУЙВАРЧИДААС АВРАХ ЮМ ШҮҮ ХООСОН СОНГОЛТ МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ УРИАЛЖ БАЙНА ЗАЛУУСАА ОЛОН ЖИЛ МАН АН ХОШИГРУУЛСАН ШҮҮ
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • ШУДАРГА ТӨРТЭЙ БОЛОХИЙН ТӨЛӨӨ ХООСОН СОНГОЛТ ХИЙЪЕ (103.26.194.220)
    МАН АН ШАЛ ХУДЛАА ӨӨРСДИЙНХЭЭ ЭРХ МЭДЭЛ ЭРХ АШИГИЙН ТӨЛӨӨ АНХААР ЦАГААН СОНГОЛТ ШУДАРГА ТӨРИЙН ТӨЛӨӨ ЦАГААН ХООСОН СОНГОЛТ ШҮҮ НИЙТ АРД ТҮМЭН СОНГОЛТ ХИЙЖ ЭХ ОРОН АРД ТҮМЭНЭЭ ЭНЭ ЛУЙВАРЧИДААС АВРАХ ЮМ ШҮҮ ХООСОН СОНГОЛТ МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ УРИАЛЖ БАЙНА ЗАЛУУСАА ОЛОН ЖИЛ МАН АН ХОШИГРУУЛСАН ШҮҮ
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • Zochin3 (37.228.242.26)
    C.Bayriin ham heregten ni Enhbold gej bga. C.Bayriin huuheldee
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • ZOCHIN (37.228.242.26)
    Man gej buh uildel ni bulihaa luivar hulgai. Tolgoologch ni Enhbold
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • Enkhbaatar (37.228.242.26)
    Ene harin hulgaich Enhkboldiin holosnii bicheechuul yostou avch ogoj bndaa. Unendee Mongol ulsiin ihenh mundag humuus enhboldiig gazriin naimaachin hulgaich gedgiin bugdal medej bga. Hulgaich enhbold 20 garui jil ulsiin ondor alban tushaald ochson yag yu hiisen yumbee. Bi medehgui bna. Nadad heleed ogooch
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (182.160.35.249)
    МАН шуналтай нэг муу өчүүхэн амьтаныг ерөнхийлөгчид дэвшүүлээд байхдаа яахав дээ. Уг нь АН-ы хулгайч нарыг бодвол ард түмэндээ арай л ээлтэй нам. муу хулгайч нараар дүүрэн АН-аас харин гайгүй ганц Баттулга дэвшлээ.
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • Zochin (43.242.243.80)
    Battulga mongol ulsad xereggui shde ,ard tumen mulgu yumda
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • Ёндон (76.236.126.78)
    Баттулгыг дэмжиж бсан голчихлоо болийдоо
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (49.0.218.190)
    enxboldiig demjinee
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • zochin (202.179.27.156)
    Enh bold gedeg hun erunhiilugch baitugai ih hurald ch hereggui hun Harahaar zevuu hureed baih yum 5-dahi erunhiilugchuu BAT TULGAARAA songotsgooe Ene bohir amitni derged hamaagui deer hun Tegeed ch songuuli bolood yalagdaa bizdee Ulaan nud ergelduuleed erunhiilugchiin suudald yun ih ulaardag yum
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (49.0.218.190)
    tsagaan xuudas ogii gexeer daxiad l ard tymnii mongoor garaa ugaax bolcnood bna xed xeden tsetserleg xvvxdiin emneleg barix mongopor hsatax bolcnood bna texeer enxboldod ognoo battulga cnadasxgyi byx uymiig xarluuldag lin sim paug terbumtan bolgoson mongoloo zarj idsen xulgaicn yr xyyxdee xymyyjyylj cnadaxgyi xvn toriin tergyynd garbal aldas bolno
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.42.10)
    iim muuhai har piartai songuuli uzeegui, 2 adgiin amitan l uursulduud bgaa yum shig l oilgogdloo. tegeed ulsin 1r hun bolno geed bdag.
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (43.249.37.106)
    hun bolgon l uur uriin gsen bodoltoi gehdee МАН iig bi demjij bna uls turd hun bolgon huchee uzed heruulee hiiged bwal yuund hureh ym behiij chadh ym baihgui bol bid chimeeguil baih hergtei songuuliin draal ur dun n garna bid odoo hereldej hagraldaad yundach hurehgui
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (43.249.37.106)
    hun bolgon l uur urr gsen bodoltoi gehdee МАН iig bi denjij bna uls turd hun bolgon huchee uzed heruulee hiiged bwal yuubd hureh ymaa chadh ym baihgui bol bid chimeeguil baih hergtei songuuliin draal ur dun n garna bid odoo hereldej hagraldaad yundach hurehgui
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • boogii (103.9.88.18)
    Zaluus bid l songuulid idewhtei oroltsoh heregtei bna! eh ornii ireedui bolson zaluus bid ur hoichdoo yu uldeej owluulj ogoh we? 4 jiliin zasaglaltai manaih shig orond tsag hugatsaa gdg bol asar unetei... MAH olonhi bolj ajilaa dawgu sn hiij bgaa zaluus bugdeeree eniig ni demjeed UIH,ZGtaa demjleg boloh ni zuitei gj uzej bna! Bagaar ni hamt ajilluulj ergeed bid dungee tawij hariutslaga tootsoy! tgj l ih MAH garaad mongol uls maani mandan badraad bwal ene udaad l haray!
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.57.94.98)
    2016 МАНд өгсөн одоо бас дахиад МАНд өгнө. Бухын доодохыг харж үнэг турж үхэв гэдэг шиг АНы луйварчдыг зөндөө харлаа. Зүгээр л амьдарлаа бодьё ноён нуруугаа авч явьяа гэвэл МАН л байна. Лим лууханы гар хол Баттулга гөлөг төрийн ажил яаж хийдгийг олон жил харлаа энэ новш ял завших гэж л өрсөлдөж байгаа болхоос мануусаа жаргааж улс орноо хөгжүүлэх гэж байгаа юм биш шүү дээ Монголчуудааь,,,
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (182.160.34.237)
    газрын гахай наймаачин чадах уу
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Монголын газар шороог баялагтай нь хамт зарж Лим х у ж ааг тэр бумтан бологсон Баттулга гөлөг шоронд суух ёстой
      2017 оны 07 сарын 06
  • Харамсалтай байна (103.229.121.59)
    Хамгийн сайн луйварчин л сонгогдоно.
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • ss (91.210.105.101)
    Баттулга Ерөнхийлөгч хийж чадахгүй ээ. Сайд байхдаа ч төрийн ажил унагааж байсан, гишүүн байхдаа ч хуралдаа бараг суудаггүй байсан. Ер нь төрийн ажилд тохирохгүй байх. Төр тоглоомын газар биш шүү. Төрийн ноён нуруу хэрэгтэй
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (43.249.37.106)
    Bi zaluu hunihee huwid enkhbold ner dewshigchiig demjij bgaa....... yaagaad gewel zaluus bid en songuulid haihramjgui handaj bolohgui gedgiig bi umnuh songuuliin sanal huraltiin haruig haraad mash sain oilgoson Ta unuudur hend sanalaa uguh n hamaagui gej ungutshun bodoj bolohguieeehamgiin gol n uuriinhuu tuluu bish bidnii eh ornii ireeduid mash chuhalaa hedgiig sain oilgoosoi gej husej bnaaa Ta yag ene medeelliig haraad hen ch garasan hmaagui ali eswel nadiin snalaar dutwal gej ogthonch bodoj bolohgui shuu irgen buriin songolt chuhal shuu zaluus mine unuuduriin mongoliin baidliig bid uur urriinhuuruu dugnej bga bh Bid haramsahguin tulj hiij cdah negniig n songoh hergtei Uchigdur bi mongoliin hun bur erdenetiin49 huwiig ezeshih bolloo gesen bayrtai medeeg sonlooo shan medee bailaaa Mun bidnii ireedui bolson bytshan urs maani dahin huuhdiin munguu awah bolloo gsen medeeg ch gsen awsan bi uuruu eh huniihee huwid ene tal deer ih saishaaltai bga МАНdaa bayrlalaaa gedgee hel meer bnaaaa Zaa
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Sunny Naraa (103.9.88.18)
    ahin songuulid uls7 terbum zartsuulj bgaa shuu, ediin zasgiin hundhen ene uyed uls ornoo bodoj uurgee biyluulj uursdiin shiivderiig zov gargaad songuulia zaaval uguurei humuusee. Bi bolon ger bul maani Enkhbold ner devshigchiig demjij bgaa.
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • иргэн (124.158.90.3)
    Энхболд минь зүгээр л тахимаа өгчихөөрэй .Битгий наадам далимдуулж ов мэх зохиогоорой
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Naraa (5.254.80.166)
    Ter songuuli uguhgui gesen nuhduud margaash ochij songuulidaa idevhtei oroltsooroi. Bidnii ireedui bidnii songoltoos l shaltgaalna. Ediin zasgiin baidlaa togtvorjuulhiin tuld M.Enhboldiig songoy zaluusaa!
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Э. Оогий (160.202.162.57)
    Ediin zasag sergej jhanch gsn nemegdej bn. Deerees n huuhdiin mungiigch ah.ni uguud ehellee. odoo l mongol us maani uls shig uls boloh n de. Margaash songuulidaa bugd idevhtei oroltsooroi. Evtei mongol yalna.
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Үүрээ (103.9.88.18)
    Түүхт өдөр нэгэнт иржээ. Энхболдыг дэмжинэ ээ.
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (27.123.214.123)
    Tsagaan songuuli bolnoo. 2 luivarching yaaj ch bodson songohgui. uur hun Mongold alga gj uu? Ter namiinhaa jagsaaltaar Amarjargal Nyamdor geed bval yadaj songoh um daa.
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
    • Zochin
      Cham shig teneg yumnudas bolj ard tumen xoxirdog yum
      2017 оны 07 сарын 06
  • NAMUU NAMUU (103.9.88.18)
    business uhaan hund baij boloh bolovch ulsiig terguulj udirdahad bolovsrol medleg, chadvar, turiin udirdlagiin chadvar asar ih chuhal daa, Hen n iluu baij chadah ve, henii muriin hutlbur heregjih bolomjtoi ve gedgiig davhar hargzalan songoltoo hiih n zuitei. Enkhbold ner devshigchiig demjij baian. Tand amjilt husey! Evtei Mongol
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • отгоо (185.143.230.234)
    өнгөрсөн 4 н жилд эдийн засаг навс унаж ард түмний амьдрал эрс доройтож ниигэм тэр чигээрээ ажилгүйдэл, ядуурал, уур бухимдалтайгаар давсанаа манай залуус мэдэж байгаа биздээ.МАН гарснаар төсөвийн орлого нь даван биелэж эдийн засаг сайжирч ард түмний минь амьдраль сайжирч монголын бүх хүүхэд багачууд маань хүүхдийн мөнгөө нөхөн авч эрднэтийн 49 ийгч эзэмшихээр боллоо энэ бүхэн үнэхээр гайхалтай сайхан байгаа биздээ.монголчууд эвтэй бол хүчтэй сонгуульдаа идвэхтэй оролцоорой.
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • abachi (160.202.162.56)
    AN-aas ner devshigch Battulga ni biznessmeen hun bolhoor toriig terguulj yvj chadahgui bhaa harin MAN-aas ner devshigch Enhbold ni ulsad 37 jil ajillaj bga ih turshlagtai hun bolohoor mini huvid demjij bna EVTEI MONGOL EELTEI TOR ylnaa
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
    • Zochin
      Yag unen shu,turd olon jil ajilsan xun ni der shu
      2017 оны 07 сарын 06
  • Зочин (91.210.105.101)
    enkhboldiig demjij bn
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • UURIINTUYA (103.9.88.18)
    COMPANY -CEO SONGOH SONGUULI BISH L DEE, BUHEL BUTEN ULS ORNIIG MIN 4 JILIIN TURSH UDIRDAH HUNIIG SONGOH SONGUULID IRGED NIITEEREE OROLTSOH YOSTOI, SOCIAL MEDEENII UNEN HUDAL N MEDEGDEHGUI ZUILEER UNELEJ SONGOLTOO HIIH N DENDUU YDARSAN SETGELGEE SHUU, ENKHBOLD NER DEVSHIGCH ULSIIG MIN DOROITUULAHGUI GJ ITGEJ BAINA. AMJILT HUSEY!!
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (91.210.105.101)
    MAX namaas der dewshigch ekhboldiig demjij bn
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (91.210.105.101)
    MAX namaas der dewshigch ekhboldiig demjij bn
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Baigalia (103.9.88.18)
    AH erh barih 8 jiliin hugatsaandaa mongoliin ediin zasgiig uneheer hoosolson shdee Harin odoo MAH sergeeh gj bna Battulga turd garval ediin zasag hyamarch gadaadiin hurungu oruulagchid neree tatna tiimees MAH.d sanalaa ugtsguuy
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • abachi (160.202.162.56)
    battulga tord garaad irvel ediin zasag hymarch gadaadiin horongo oruulalt neree tataj ard tumen min ulam ydarnaa MAN-iig gargaad uls eh ornoo amjiltand hurgej chadahgui bol 2020 ond tetend hariutslaga tootsoj bolno shuu dee mongolchuudaa songuulidaa idevhtei oroltsood songoltoo zov hiigeerei mini mongoliin ard tumen min
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (185.23.213.22)
    Ан ялагдвал маш олон хүмүүс дээлээ нөмрөх учраас айж байгаа шүү
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Zochin (103.9.88.18)
    Dahin songuuli bidend hereggui shu de zaluusaa end bichsen setgegdliig unshaad bhad nileen humuus tsagaan songolt gsn bn hamgiin hereggui zuil. Odoo bidnii spngolt bol MAH. Ungursun 4 jild bid hangalttai busee changluulsan, oilgoson. Ireh 4jildee ediin zasgaa ene heveer n usguhiin tuld zuv hundee sanalaa uguh heregtei. Evtei mongol yalna zaluusaa. Margaash bugd Songuulia uguurei zaluusaa
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (178.62.43.135)
    Монголчууд минь бодит байдлыг бодолцож ирээдүйгээ харж зөв сонголт хийгээрэй. Ирэх жилүүдэд төрд эргэлт авчирах цагаан цаасан дээрх ажил биш бодит үр дүнтэй ажил хийх, хийсээр ч ирсэн МАН-аа дэмжээрэй.
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.88.18)
    eniig medeeg unshsan buh humuusd anhaaral handuulj helhed..onoodor ogloo zasgiin gazariin hereg erhleh gazariin darga J.Monhbatiin hiisen medegdliig uzetsgee Battulgiin bolon ZI.enhboldiin buh luiwar bulhaig elchilsen bgaa shuu!!! Mongolchuudaa tor uls maani henii toloo yu bolhiig sain neg bodood uzeerei Battulga bol bag zuusen uwaiga hun bna gdgiig onoodor l oilgoloo... AH uneheer mongol ulsiig ni moljij bj!
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.88.18)
    Enhboldig demjij bn 76 suudliin 65n MAN ih yum chn Eronhiilogcho bas Man s gargasn n deer Jenko garwal 76giin sanaachilsn zuilsiig eserguitsej bas l taltsaj heruul hiij boon l yum bolno deere suudla olohgui bol dooroo guidlee olohgui gedg shg
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • zochin (103.9.88.18)
    Dahin songuuli bidend hereggui shu de zaluusaa end bichsen setgegdliig unshaad bhad nileen humuus tsagaan songolt gsn bn hamgiin hereggui zuil. Odoo bidnii spngolt bol MAH ungursun 4 jild bid hangalttai busee changluulsan, oilgoson. Ireh 4jildee ediin zasgaa ene heveer n usguhiin tuld zuv hundee sanalaa uguh heregtei. Evtei mongol yalna zaluusaa. Margaash bugd Songuulia uguurei zaluusaa
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (185.23.213.22)
    Mongol turiin ylzral AN s uudeltei ter ylzarliig bid urgeljluuex ysgui shvv ard tumen mini songoltoo zuv xiigeerei
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (46.101.89.227)
    Боловсрол бол хүний хамгийн үнэт зүйлш. Энхболд анхнаасаа төрд бэлтгэгдсэн хүн.
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (185.23.213.22)
    Яг үнэндээ энэ сонгуулийн хар ПИ АР аймшигтай их явагдаж байгаа нь шууд зарим хүмүүсийн энэ муухай хар бараанаар харж дүгнэж хүний мууд дуртай зантай шууд холбоотой. Хэрэв тэд ийм байгаагүй бол энэ сонгууль болдгоороо болоод өнгөрөх байсан.Энэ зан дээр АН ыынхан ажиллааад ийм муухай зүйлс ар араасаа болж байгаа юмдааа. Төрийн сэнтий улс орныг минь авч явах тэргүүнд хар муу муухай санаа ггүтгэгч гарах ёсгүй! Эв эеийг эрхэмлэгч гарах ёстой!
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • irgen (31.192.111.176)
    osolttei ediin zasag, togtvortoi uls tor, ajilaa hiideg nohduudee songoh heregtei shuu mongolchuudaa bugdeeree songuulia idvehtei ogoorei
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (185.23.213.22)
    Нийгэм эдийн засаг одоо л жоохон ч гэсэн өндийж байгаа дээр бид нэг намаа дээр гаргах хэрэгтэй эвтэй монгол ялнааа
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.88.18)
    Өнгөрсөн 4 жилд юу болсоноо монголчууд бүгд санаж байгаа. АН монголыг сүйтгэхээ боль
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (46.101.89.227)
    Энэ цагаан сонгууль өгнө гэсэн хүмүүсийг ерөөсөө ойлгохгүй юм. Цагаан сонгууль гээд гэнэн цайлганаар бодоод байх вий дээ. Үүний цаана хэний эрх ашиг байна гэж бодож байна
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.88.18)
    Эдийн засалтын өсөлт мэдрэгдэж байгаа энэ үед буцаагаад унагахгүй байхын тулд зөв сонголт хийх хэрэгтэй.
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • BI L BNA (103.9.88.18)
    ENKHBOLDIIG DEMJIJ BNA.
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (182.160.32.212)
    сонгууль хүчингүй болгож энхболд ялагдаагүй ирц хүрээгүй болж арай нэр цэвэр үлдэх сонирхолтой. элбэгдорж намар хүртэл ерөнхийлөгчийн суудалаас зууралдах хүсэлтэй. энхбаяр ерөнхийлөгч болох санаатай. тэгэхээр Баттулгад саналаа өгч энэ завхралыг дуусгая Монголчууд аа? ерөнхийлөгч болоод хүний өөрийн нам гэлгүй шалгаж шийтгэх ажлаа зоригтой хийгээрэй. АН-д ч батүүл гарамгайбаатар сайханбилэг баярцогт дэнзэн гээд шоронд амьдрах ёстой хулгайч нар олон бий шүү? ерөнхийлөгч Баттулга аа?
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Саналаа өгөх (202.131.243.186)
    Цагаан сонгууль өгвөл таны саналыг луйвардана.Тэгээдл гүйцээ...Цагаан сонгууль өгнө гэсэн хүмүүсийг сонсоод сонгуулийг нь луйвардандаа гэж яаж хөх инээд нь хүрч байж ядаж байгаа бол доо.
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • NARAA (202.179.0.46)
    MONGOLD SHUDARGA ZUIL UGUI BOLJEE
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • zochin (202.21.98.10)
    enkhboldiig demjij bn
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (112.72.11.113)
    iim 2 bulai hulgaich avilagch 2 rt sanal uguhgvi shvv .ene 2iig torond horij chadah daraagiin hvnd ni ugnu .
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.25.143)
    ядарч доройтсон эдийн засаг өндийх төдий гэрэл гарч байна тэхээр энэ сонгуулийг МАН-д өгөөд бүх хариуцлагыг нь тооцох зөв, АН-д өгвөл хоорондоо хэрэлдээд улам доройтно энэ хооронд ард түмэн улам ядарнаа наадуул чинь 4жил битгий хэл 4үеэрээ идэх юмаа хураачихсан улс МАН-ыг ард түмний аж амьдралыг сайжруулахгүй бол бид 2020 онд дүнгээ тавина шүүдээ бүгдээрээ сайн бодоорой
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Zochin (202.70.46.228)
    Ene Enhbold chin eruusuu hudulmurluj vseegvi hvn bna hadaas hadaj chadahgvi yum oej chadahgvi tged bas hor nairulahdaa sain yaandaa yaana ard tvmniihee amidralig medehgvi tged bas tetgewerin nasig nemj bdag dvvrchihsen tolgoi yum da ard tvmen chin chinii tsagaan tsaastai adilhan bish chinii hor nairulj alban tushaal zardagtai adilhan bish hudulmurluj har bor ajil hj bj amidardag bhgvi yu da
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Иргэн (202.9.43.112)
    Ард олны итгэлийг даах зев хуний дэвшуулж чадахгуй улсын херенгийг хайргуй зарлагадуулж байгаа намуудаар сонгуулийн зардлыг телуулэх хэрэгтэй. Сонгогдохын тулд. намдаа менге егч нам нь нэхэж авч чаддаг шигээ улсдаа буруугаа хулээж телех хэрэгтэй
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (182.160.0.82)
    Сонгуульдаа очихгүй. Хоёр хулгайчийг хоёуланг нь сонгохгүй. Шинэ цэвэр хүмүүс хэрэгтэй
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.164.195)
    1 n nasaaraa darga hiij .nuguu hudulmurluje
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Иргэн (202.9.43.112)
    Энэ хоерын хэнийг ч сонгохгуй .Дахин сонгууль хэрэгтэй . Эдний амаараа гартал хулгайлж иддэг идсэн улсын херенгийн дэргэд бидний зев сонголт хийхийг зорьж менге зардал. гаргах нь юу ч биш энэ бол чухал зарцуулалт
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Demii biz de (107.77.87.48)
    Hoeylaa l ard tymniihee amidrald tys nemer boloogyi hyvia hicheej bayajigsad.Ene 2 garhad bid ulam l dordono,mash olon hylgaichid hyyliin haraanaas multarna.Yalanguya Elbegdorj gahai tergyytei offshorchid byyr gaarna.Gadniihnaas neree bodood yamar Uls ornoo ednii gart tyiveelgyyltei ch bish dee.. Sanalaa bitgii ogoorei..
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.106.160)
    НАМТРААС ХАРАХАД ЭНХБОЛД БОЛ ТӨРӨӨС ТӨРСӨН БҮР ДОЛЛАРЫН ТЭРБУМТАН ГЭДЭГ ИЛЭРХИЙ БАЙНА ИХ САНАСАН ГАЗАР ХООСОН ХОНОНО...БАТТУЛГА БОЛ ХӨДӨЛМӨРЛӨСӨН ХҮН ГЭДЭГ ТОДОРХОЙ ХАРАГДАЖ БАЙНА СОНГОНОО..
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
    • хуульч
      М ЭНХБОЛД төрөөс төрсөн тэрбумтан гэсэн нотолгоо алга ???..ХАРИН ЯАМР АЖИЛ ХИЙЖ БАЙСНЫГ ДУРДЖЭЭ??? ... Х. БАТТУЛГЫГ их хөдөлмөрлөж амжилтад хүрсэн гэх зүйл алга ??? ХАРИН ОЛОН УДААГИЙН ҮЙЛДЛЭЭР ЭД ХӨРӨНГӨ ҮНЭГҮЙДҮҮҮЛСЭН МАЯГИЙН ЗҮЙЛ БИЧЖЭЭ??? бичсэн зүйлийг гуйвуулж сурталчилдаг нь бид биш баймаар юм???
      2017 оны 07 сарын 06
  • банхар (103.26.193.117)
    Баттулга өөрийн зовлогыг зовоож өнөөгийн бизнесийн амжилтандаа хүрчээ.Ямар ч байсан тэр төрөөс төрсөн тэрбумтан биш юм.М.Энхболд бол улс төр хийж баяжисан нь түүний намтараас ойлгомжтой уншигдаж байна.
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
    • хуульч
      Та нар идсэн уусандаа хүрвэл АДИЛХАН ШҮҮ ??? МАНАН-Д ИДЭЖ УУРААГҮЙ УДИРДЛАГА САЙД, ДАРГА БАЙХГҮЙ ШҮҮДЭЭ ??? тэдний бөгс долоож угаадсыг иддэг нөхдүүд йим юм бичдэг байхдаа ТА БҮХНЭЭС ЗАЛХАЖ БАЙНА ...........далд ор ???
      2017 оны 07 сарын 06
  • Зочин (103.229.122.30)
    Ахин сонгууль болбол хэдэн сургууль цэцэрлэгийн мөнгө урсана шдэ дэлхий нийтээрээ инээд нь хүрнэ Монголчууд минь саналаа заавал өгөөрэй идэвхтэй байцгаая залуусаа
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • ЗОЧИН (202.70.34.98)
    БИД ЦАГААН СОНГУУЛИЙГ ДЭМЖИЖ БАЙНА
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    саяхан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    11 мин
  • Б. Найдалаа: Ерөнхий сайд хууль бусаар хөрөнгөжсөн бол хариуцлага хүлээх л ёстой
    21 мин
  • Б.Жаргалан: Урсгал зардлыг улам цааш нь танах боломжтой
    24 мин
  • Л.Мөнхбаясгалан: Эрүүл мэндийн салбар хүний сэтгэл хөдлөл, эмзэглэл дээр явмааргүй байна
    40 мин
  • О.Батнайрамдал: Гаднаас орж ирж буй мөнгөн урсгал тийм амархан өөрчлөгдөхгүй
    1 цаг 3 мин
  • Д.Батням: Иргэн та зургаадугаар сарын 1-нээс өмнө автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөх үүрэгтэй
    1 цаг 7 мин
  • Б.Жавхлан: Татварын шинэчлэлийг энэ дөрвөн жилд бүтэн хийнэ
    1 цаг 18 мин
  • Л.Гантөмөр: Татварын шинэчлэлийг хийхдээ олон улсын зах зээлийн тогтворжилтыг харна
    1 цаг 23 мин
  • Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын барилгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
    1 цаг 44 мин
  • Хувирал: Огтлолцох цаг
    1 цаг 45 мин
  • Төрийн банк: Модыг мод(а) болгоё
    2 цаг 13 мин
  • Түүхэн дэх хамгийн шилдэг Монгол сагсанбөмбөгчид: Хичээсэн, амжилтад хүрсэн, одоо оргил руу тэмүүлж буй залуус
    2 цаг 20 мин
  • УИХ: Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ
    2 цаг 29 мин
  • Өмнөговь аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    2 цаг 37 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    2 цаг 42 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 13.3 тэрбум төгрөгөөр өсжээ
    2 цаг 52 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    2 цаг 57 мин
  • Сайн дураараа амьдралаа ДУУСГАХ үйлчилгээ
    3 цаг 2 мин
  • "Мазаалайтай номын баяр"-ын тухай таны мэдэх ёстой БҮХ зүйл
    3 цаг 2 мин
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК