Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24VS24: УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэг үйлдсэн, үйлдээгүй

2017-7-07
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулианы зэрэгцээ сүүлийн үед  УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн гэх хэрэгт холбогдож басхүү нэлээд хэл аманд өртөөд буй. Түүнийг хүчингийн хэрэг үйлдсэн гэдгийг хохирогч гэх талынхан олон нийтэд мэдээлсэн бол тэрбээр өчигдөр төрийн ордонд мэдээлэл хийж, "Би хүчингийн хэрэг үйлдээгүй, харин улс төрийн хүчингүүд намайг хүчирхийлж байна" гэдгийг хэлсэн юм. Тэгвэл талуудын байр суурийг "24VS24" буландаа онцолж байна.

  

Хохирогчийн эгч С: Д.Гантулга дүүг маань 10-аад минут хүчирхийлсэн гэсэн

 

Хохирогчийн эгч С хэргийн талаар хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Би зургадугаар сарын 12-ны шөнө хүүхдээ хараад “Гурван гал” эмнэлэгт хоносон. Тэр шөнө болсон хэрэг. Миний найз, ИНЕГ-т ажилладаг Ц гэдэг эмэгтэй амьдрах газар байхгүй гээд нэг хэсэгтээ амьдарч байсан юм. Гэтэл эмнэлэгт хоносны маргааш өглөө 10:00 цагт утас дуугараад, дүү маань над руу залгасан. “Урьд шөнө Ц эгчтэй хэн ирж хоносон юм бэ. Намайг хүчиндчихээд гараад явчихлаа” гээд уйлаад залгасан. Би мэдэхгүй байна, эргээд залгая гэж хэлчихээд найз руугаа утсаар ярьсан.

 

Тэгээд “Чамтай хамт хэн манайд очиж хоносон юм бэ” гэж асуухад Гантулга гэж хариулсан. Ямар Гантулга вэ гэхэд “Гишүүн Гантулга” гэж хэлсэн. Тэр хүн чинь ийм хэрэг хийчихээд явчихсан байна аа гэтэл “Би мэдээд, сануулаад байсан юм. Чи эртхэн босоод яв аа. Хүүхэд айлгачихав аа гэж хэлсэн. Би шуурхайтай байсан учраас өглөө эрт 06:30 цагаас гараад явсан. Унтаад үлдсэн” гэж хэлсэн. Тэгээд эргэж дүү рүүгээ залгаад, ийм зүйл болсон байна аа гэж хэлсэн. Мөн би Гантулга руу залгасан. Гантулга надтай “Гурван гал” эмнэлгийн гадаа ирж уулзсан. Уулзаад “Тийм хэрэг ерөөсөө болоогүй” гэж хэлсэн. Хэрвээ тийм юм бол хууль шүүхийнх нь газар шийдчих байлгүй дээ гээд салсан. Дүү Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэс дээр очиж, Түвшинжаргал гэдэг хүнд өргөдөл өгсөн.

 

Түвшинжаргал гэдэг хүн гэрт ирж нэгжлэг хийсэн. Нөхцөл байдалтай танилцаад, ор хөнжлийн цагаан хэрэглэл, өөрийнх нь өмсөөд явж байсан дотуур өмдийг авсан. Маргааш нь хэрэг хаагдсан гэсэн. Юунаас болсон гэхэд байцаагч нь солигдчихсон байсан. 

 

Түвшинжаргал гэдэг хүн хариуцаж байгаад Батдэлгэр байцаагч шилжиж очоод хэргийг яагаад хэрэгсэхгүй болгосныг би өнөөдөр мэдлээ. Прокурор дээр очоод “Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтсийн баримт материалыг үндэслээд энэ хэргийг хэрэгсэхгүй болгов” гэсэн бичиг авсан.

 

Одоо би нэг зүйлээс айж байна. Энэ бүхнийг ярихаар эргээд хүний нэр төрд халдсан гэдэг хэрэг үүсэх байгаа юм. Яагаад гэвэл Гантулга гишүүн гүтгэж байгаа хүмүүсийг баримттай дэлгэнэ гэж ярьж байна билээ. Хүчин хийсэн гэдгийг үнэхээр гүтгэлэг үү, тийм хэрэг болсон уу гэдгийг нь цагдаа, шүүх нь тогтоож чаддаггүй юм байна. Нууж, хаацайлж, дарлаа. Хүчиндүүлчихээд, нэг хохирчихоод, дахиад хохирогч болох болчихоод байна. Тэгээд хүний эрхийн хуульч Ичинноровт хандсан. Өөр ямар ч арга бидэнд алга.

 

Миний дүү УИХ-ын гишүүн Гантулгыг огт танихгүй, өмнө нь уулзаж байгаагүй. Харин хэрэг болсноос хойш манай  найз Ц бид хоёрын дунд үл ойлголцох асуудал цөөнгүй гарсан. Би найзыгаа хүрч ирээд үнэнийг хэлэх байх гэж бодож байна. Өнөөдрийг хүртэл надаас зугтаагаад явж байгаа. Хамгийн гол гэрчийн хувьд үнэнийг хэлэх байх гэж найдаж байна. Миний найз Ц гишүүн Гантулгатай ойр дотны харьцаатай. Гэхдээ хэзээнээс эхэлснийг нь би мэдэхгүй. 

 

Гантулга миний дүүгийн хоёр гарыг нь гөжөөд, 10-аад минут хүчирхийлсэн гэсэн. Дүү маань “Алим арилгаж байсан хутга буйдангийн дор байсан. Тэр хутга санаанд орж байсан ч зориг хүрээгүй” гэж хэлж байгаа” хэмээн ярьсан юм. 

Д.Гантулга: Би хүн хүчиндээгүй, харин намайг улс төрийн бүлэглэл хүчирхийлж байна

 

УИХ-ын залуу гишүүн Д.Гантулга 25 настай эмэгтэйг хүчиндсэн тухай мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарж, хохирогчийн эгч ч мэдээлэл хийсэн. Харин энэ талаар Д.Гантулга өчигдөр Төрийн ордонд албан ёсны тайлбар хийв.

 

 

Тэрбээр "Энэ сарын 3-ны өдөр энэ мэдээллийг цацаж байгаа эх сурвалж албан ёсоор мэдээлэл хийлээ. Тиймээс би орон нутагт ажиллаж байгаад өчигдөр ирээд мэдээлэл хийж байна.

 

 

Зургаадугаар сарын 12-ны өдөр Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийн гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаад 13-ны өдөр энэ гомдлоо эргүүлэн татсан. Гэхдээ би хууль хяналтын байгууллагад хандаж, хуулийн дагуу шалгаж өгөхийг хүссэн.

 

 

Би өөрөө 19-ны өдөр цагдаагийн байгууллагад очиж, мэдүүлэг өгсөн. Бас шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Тэгээд зургаадугаар сарын 21-ний өдөр прокурорын дүгнэлтээр энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би прокурорын байгууллагаас мэдээлэл авахыг хүссэн ч өргөдөл гаргасан хүмүүст эхэлж өгдөг хуулийн дагуу надад өгөхөөс татгалзсан. Тэгээд 29-ны өдөр авсан.

 

 

Зургаадугаар сарын 21-ний өдөр Гантулгын холбогдох энэ асуудлыг прокурор хэрэгсэхгүй болгож байхад өнөөдөр уйлан дуулан яриад байгаа Саранзаяа Хөвсгөл далайн эрэгт амраад явж байна. Надад мөнгө өгсөн, дахиад мөнгө өг гэсэн утгатай мэдээлэл хийж байгаа юм. Би хүнд мөнгө өгөх нь битгий хэл өөрийн нэр дээр байргүй хүн. Хэн нэгэнд мөнгө төгрөг өгч гүтгэлгийг дарах хүн би биш.

 

 

Оффшор дансны тухай мэдээлэл хийхтэй зэрэгцээд мэдээ.мн сайтад гарч эхэлсэн. АН-аас хамаарал бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр, АН-ын сонгуулийн штабын хүмүүсийн лайваар мэдээллийг цацаж байгаа нь улс төр гэдгийг илэрхий харуулж байна.

 

 

Хан хэнтий нутгаас төрж гарч байгаа залуу улстөрчдийг ингэж гүтгэдэг. 2000 онд Хүрэлсүхийг 32 настай УИХ-ын гишүүн болж байхад хүчингийн хэрэгт холбож байсан.

 

 

2012 онд Оюун-Эрдэнийг хүчингийн хэрэгт холбож танилцуулсан. 2017 онд Гантулга гэдэг залууг хүчингийн хэрэгт холбож байна.

 

Гантулга хүн хүчиндсэн биш Гантулгыг улс төрийн бүлэглэл хүчирхийлж байна. Хүчирхийлэгчид нь өнөөгийн улс төрийн олигархиуд. Тэр дундаа танил сценараар хийдэг эрхмүүд гэдгийг зөвөөр ойлгуулахыг хүсч байна” гэв. 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
24VS24: Татвар нэмэх нь буруу, татварын нэмэгдэл иргэдэд нөлөөлөхгүй
24VS24: Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаас уучлалт гуй
24VS24: МАХН-ыг санаатайгаар хагалган бутаргаж байна, гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна
24VS24: Б.Хурц, Ж.Батзандан нарын зөрүүтэй өчгийг хэн дэнслэх вэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • Зочин (103.10.23.111)
    Нотдох баримтай гээдбайгаа хохирогч худлаа хэлхүү
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.10.23.111)
    Гэмэт хэрэгтэн хэргээ улс төржүүлээд мултардаг ямар улсын ёс вэ
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • зочин (202.179.24.109)
    Бандаашныхаа резинийг татаж чадахгүй байж юун улс төрд багтаж ард түмнийг төлөөлөх ичмээр юмдаа хүрэлсүхийн чацгаа эхлээд хүн болж зүгшир дараа нь хуцаж сур
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.24.98)
    Муу эрд халдага дараа
    2017 оны 07 сарын 19 | Хариулах
  • зочин (66.181.165.88)
    ИИМ булай юмнууд төрд гарахаар яаж өөдлөх юэдэ
    2017 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.212.116.230)
    Зүв зүгээр орон гэргүй хүн айлд ч хоноогүй байхад нь гүтгээюу? сонин юмаа
    2017 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.91.115.43)
    Ийм МАНгар юмнуудыг их хуралд хүртэл согож байдаг ард түмнийг гэхүү МАНгар намуудыг гэхүү ёстой нөгөө кинон дээрх шиг жанжаан буудчих уу л байна
    2017 оны 07 сарын 17 | Хариулах
  • kkk (202.9.42.135)
    Одоо сонгууль өнгөрөөд, түймэр гараад энэ нөхрийг мартсан уу? Түймэр их гараад байгаасай гэж залбирч байгаа байх даа, энэ гишүүнцэр.
    2017 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.25.48)
    САНЖИЙН БАЯРЫН ТЭМБҮҮ ТАРЖ БАЙНА ДАА
    2017 оны 07 сарын 14 | Хариулах
  • зочин (27.123.214.122)
    Ардчилсан холбооны партизануудын монголын ард түмний эсрэг эвийг эвдэх зорилгоор өдөөсөн бохир дайны нэг хэсэг бна . Хятад гэж туйлширч байтал илүү аюултай , хортой Ардчилсан холбоо. гэх дайсан бий болсон бна .
    2017 оны 07 сарын 14 | Хариулах
  • иргэн (27.123.214.122)
    Хүчиндүүлсэн гэхэд яагаад чиг итгэхэд бэрх юм байна . Орчин үеийн монгол охид , бүсгүйчүүдийн хүн чанар муудсан цаг даа .
    2017 оны 07 сарын 14 | Хариулах
  • zochin (202.179.26.123)
    hog chini Enh bayart sain hun boloh gej daldaganaj nogoorvol ingedeg yum Er ni songuuli enend yamar hamaatai yum Odoo Bat tulgin tsaraig yaj harah ve Olon sambar bosgochihood opshorin lektsee urgeljluulj chadah bolov uu Enh boldod unuudur ene nogoon hen ch bish bolson
    2017 оны 07 сарын 14 | Хариулах
  • zochin (202.179.26.123)
    ene neg nogoon nudtei hurald suudaggui yum uuriinhuu bugsnii yavdlig dangaaraa uurne bizdee YUN hurel suh oyun erdene gej soliorood hani tataad bgaa yum Ene jiliin MAN-in 64-n dotroos ulguud avah dorvitoi yum neg ch alga An-n 9 dotroos Naran huu shig mal turd hereggui l bnadaa
    2017 оны 07 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.188.246)
    БАЙРГҮЙ ХҮН ХҮҮХЭН ХҮЧИНДЭХЭЭС ЯАХАВ
    2017 оны 07 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.26.96)
    Энх60лдыгоо унагахад ГантУгла-ын гөвьеө үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан шүү.
    2017 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.26.96)
    Гошин шогийн жүжигчин Баттулга нь Аглуу гэж нэрээрээ алдаршаад байхад энэ новш ГантУгла байхад яг таарна. Охидыг хичндсэн новшийг энгийн амьдралд байтугай шоронд ч үздэггүй юм.
    2017 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.26.96)
    Гошин шогийн жүжигчин Баттулга нь Аглуу гэж нэрээрээ алдаршаад байхад энэ новш ГантУгла байхад яг таарна. Охидыг хичндсэн новшийг энгийн амьдралд байтугай шоронд ч үздэггүй юм.
    2017 оны 07 сарын 09 | Хариулах
  • жак (203.91.115.36)
    Хогийн маньякийг хуулийнхан нь тоохгvй байгаа бол хээр аваачаад засч хøнгøлøøд шалдан нvцгэн зам дээр орхичих хэрэгтэй. Амьд юм чинь шалдан ч гэсэн хотод ороод ирэх байлгvй. Ингэвэл энэ нийгэм доторх хvн хогнуудад сургамж болно !
    2017 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (49.0.218.79)
    2 uanxan gicnii boliodsoi 2 xaltar uanxan
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.42.71)
    байргүй юм байна хөөрхий,тэгээд айлд очиж хоног иөөрүүлэх гэсэн биш боов нь босоод тэвчээр алдаад гөвчихсэн хэрэг,ийм юм бна,ха ха ха үнэн юмдаа,манай цагдаа шүүх мөнгө хараад л хэрэгийг маргааш нь хаана,ийМ Л УЛСАД АМЬДАРЧ БАЙНАДАА эрхэмүүдээ?????
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.212.118.57)
    Gants ene zaluu iim yum xiisn xiiggui bish shuu. Ylnguya xugshin zaxirluudiin xuchingiin asuudluud zunduu bdg bz de. Ynxn urd xoino ni grd axaa2 gishuunee2 gd aaliguitd bvl nuxdg gzrsh de. Ydiin . Brg uurdduu xuuxnuud xndrdgiin bnle. Snsnda tulburuu avch chdxgui blxoro novshrdgiin bnle shuu. Jiremsen blsn gj eliireeguin ymaida. Buzriin ynxnuud bna bn.
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • зочин (27.123.212.131)
    Угаасаа сайхан ярьдаг хүн л улсын их хуралд гардаг шүү дээ.за яахав улиран сонгогдож байгаа гишүүд эрх биш юу хэлэлцэж юу баталж байгаагаа ойлгодог мэддэг байх имэрхүү бацаанууд хууль батлах хэмжээний туршлага байх уу.их хуралд нас заах хэрэгтэй бас салбартаа танигдсан ес зүйтэй жинхэнэ монгол хүмүүсээ тавих естой.
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.24.101)
    Хэвлэлийн хурлын дараа хөлс нь бурзайсан Гантулга Ёхх, ямар азаар өөрийнхөө бандаашаа өмссөн юм бэ! гэж бодоод алга болжээ.
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (27.123.212.135)
    Төрд хариуцлагатай ажил хийж байж тайчигч хийж байсан хүүхнүүдийн гэрт юу хийж явсан хог вэ. Иймэрхүү юмнуудаас намаа цэвэрлэж авах юмсан тэгвэл манай нам сонгууль болгоноор доод тал нь 70 л авна
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.106.133)
    чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж дээ
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • харамсалтай байна (122.201.21.150)
    Монгол төр барьж буй намын УИХ ын гишүүн айл хэсэж хүчин хийж явдаг. МАН д ч юм бүхэн бүрджээ. 60 тэрбум батлагдсан. ....
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • иргэн (202.179.27.249)
    ээ чааваас даана ч яавдаа ийм хүн Төрд Хууль батлалцана гээд сууж байнаа гэж бодохоор,,,,,,,,,,,, Хууль үйлчилэхгүй
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • Bandaash (80.12.58.57)
    Bandaash ganaa. Boov. Oyuna kkkk
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • УИХ ын гишүүнээс нэрийг татаж зайлуул (66.181.186.253)
    хүчиндэгч Д.Гантулга үнэнд гүйцэгдсээн Сандрахдаа ахаа намайг бодоорой гэдэг шиг хэвлэлийн хуралын үеэр Хүрэлсүхийг нэрийг хавчуулах юм Энэ хуралын үеэр сэтгүүлчийн асуултанд ороогдож Бандаашаа өмсөөд гарна гэж өөрөө хэлсэн шүү
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • зочин (202.9.41.235)
    ээ чааваас монгол орны минь залуусын ярианы сэдэв нэг иймэрхүү. маш их хармсаж байна
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    4 цаг 14 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    4 цаг 17 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    4 цаг 20 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    6 цаг 33 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    7 цаг 55 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    7 цаг 58 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    8 цаг 32 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    8 цаг 37 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    8 цаг 40 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    8 цаг 50 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    9 цаг 19 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    9 цаг 25 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    9 цаг 36 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    9 цаг 38 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    10 цаг 24 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    11 цаг 9 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    11 цаг 9 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    11 цаг 48 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    11 цаг 50 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    12 цаг 4 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК