Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Заамарыг ойжуулсан бодит төрх

2019-6-23
0
ЖИРГЭХ

Image may contain: mountain, sky, outdoor and nature

Заамар. Энэ нэрийг сонссон хэн бүхний ой тоонд ухаж сэндийчсэн газар, нөхөн сэргээлт хийгээгүй талбай бууна. Ийн ярьж, шүүмжлэх зарим нь ч олон. Тэр нь ч ортой. Учир нь, олон жилийн турш гар аргаар алт олборлогчид буюу бидний нэрлэж заншсанаар нинжа нарын үйл ажиллагаанаас үүдэж Заамарт ийм дүр төрх бий болсон уу гэвэл болсон. Зөвхөн нинжа нарын төвшинд шүү дээ. Харин нийгмийн хариуцлагаа ухамсарладаг, тэр хэрээрээ нөхөн сэргээлт хийдэг уул уурхайн компани энд үйл ажиллагаа явуулдгийн нэг нь “Монполимет”. Чихээр сонсох бус нүдээр үзэх нь чухал учраас “Монполимет” компанийн ашиглалтын талбай болон нөхөн сэргээлттэй танилцахаар тус газрыг зорилоо.

Үдийн хэрд бид Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын заагт байрлах “Монполимет” тосон үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалтад хүрэлцэн ирлээ.

Биднийг ирэхэд тус группийн хамт олон халуун дотноор хүлээн авч , үдийн цайгаар дайллаа. Арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд тус группийн нөхөн сэргээлт хийсэн бүс, дуслын усалгааны систем, ногооны хүлэмж болон Драгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай биеэр очиж танилцах юм.

“Монполимет” группийн тосон үйлдвэр Монполимет ХХК нь 1996 оноос Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сумын нутагт орших Баянгол, Тосонгийн дэнжийн болон гольдролын шороон ордуудад ашиглалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Уул уурхайн олборлолт, үйлдвэрлэлт, нөхөн сэргээлтийг хамтад нь хослуулж, хариуцлагатай уул уурхайн жишиг болсон Тосон үйлдвэрт өдгөө 350 гаруй инженер техникийн ажилтан, ажилтнууд ажиллаж байгаа юм.

Удалгүй бид тэдний хүлэмжээр зочилсон юм. Энд өргөст хэмх, лаврын навч, зэрлэг сонгино зэрэг олон төрлийн ургац байлаа. Эндхийн ажилчид хүнснийхээ хэрэгцээнд зориулан өөрсдөө тариалан ургуулдаг аж.

Түүний дараагаар бид нөхөн сэргээлт хийж олон наст бэлчээрийн ургамал тариалсан бүсэд очиж ургамлын ургалтын үйл явц, нөхөн сэргэлтийн бодит байдалтай танилцахаар хөдөллөө. Уг бүсэд 2010-2015 онуудад нөхөн сэргээлт хийжээ. Ургамлын хэвийн түвшинд хүртэл ургасан байлаа. Тус нөхөн сэргээлтэд борооны усалгааны системийг ашигласан аж. “Өмнө нь энд олборлолт явагдаж байсан гэж үү” хэмээн зочид төлөөлөгчид ихэд гайхширч байлаа.

Нөхөн сэргээлтийн талаар Монполимет группийн байгаль орчины дарга Т.Октябр: “Бид 2010 оноос эхлэн 80 гаруй мянган модын тариалсан байгаа. Ойжуулалтандаа 12-15 төрлийн мод үржүүлэн ургуулж биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийсэн. Биологийн нөхөн сэргээлтэнд 7-8 төрлийн мод үржүүлэн тариалсан билээ” хэмээн сэтгэл бахдам ярьсан юм.

Маршрутын дагуу бид цааш явж ойжуулалтын нөхцөл байдалтай танилцсан юм. Ойжуулах ажлын хүрээнд биологийн нөхөн сэргээлт хийгдсэн 235 га талбайд 80 мянга гаруй мод тариалсан бөгөөд 14 хүртэлх настай, 5.5 км урт, 4 хэсэг ойн төглийг бий болгожээ. Энд Канад согоовор, Увсын гурван төрөлт бургас, Сибирийн цагаан улиас, лавр навчит улиас,  цагаан, шар, бор, удлиг, саваа бургаснууд, хайлаас, үхрийн нүд, чацаргана, шар хуайс, голт бор гэх мэт мод голчлон ургаж байна. Төгөлд тарьсан моднууд одоо бие даан ургаж ойн хэв шинжийг бүрдүүлсэн харагдана.

Image may contain: plant, tree, sky, outdoor and nature

Ойжуулалт хийснээр хөрс тогтворжин, үржил шимийн био массыг нэмэгдүүлж ургамлын төрөл зүйлүүд олширч бусад ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлж өгдөг сайн талтай хэмээн ярьж байлаа. Мөн тэд ойжуулах ажилдаа дуслын усалгааны системийг голчлон ашигладаг аж.

Уг дуслын усалгааны систем  нь БНСУ-ын “NYAMKYANG” компанитай хамтран дуслын усалгааны системийг Монголын уул уурхайн салбарт анх нэвтрүүлсэн бөгөөд энэ системийг хэрэглэснээр модны ургалт эрс сайжирч байгаа аж. Тус систем нь усанд хэмнэлттэй бөгөөд мод бүрд жигд чийг өгч, ялзрах зэрэг эрсдэлээс сэргийлж чаддаг байна.

Мөн нөхөн сэргээсэн төгөлд дундаа модон гүүр, сандал ширээ, сүүдрэвч зэргийг хийж бүтээжээ. Энэхүү төглөө тэд “хайрын төгөл” хэмээн нэрлэсэн байна.


Улмаар цааш хөдөлж жимсний мод, бутан талбайтай танилцлаа. Энд чацаргана, нохойн хошуу зэрэг олон төрлийн жимс жимсгэнэ ургажээ. Голын хөвөө дагасан уг мод, бутан талбайн болон бусад ойжуулах ажлыг мэргэжлийн хүмүүс хийдэг байна.

“Тосон үйлдвэрийн хамгийн том бүтээн байгуулалт болох Монгол Улсын гол нуурын тооллогод албан ёсоор бүртгүүлсэн “Тосон” хэмээх нууранд ирлээ.

Нуурын эрэгт амарч, аялахад тохиромжтой болгож саравч, сандал ширээ зэргийг хийсэн байлаа. Улмаар тэд  уг тосонгийн гольдролыг дагасан амралт, аялал жуулчлалын бүс байгуулах зорилтыг тавьсан байна.

Монполимет группийн байгаль орчин нөхөн сэргээлтийн албаны дарга энэ нуурыг анх 2001 онд байгуулсан. 2011 онд усны тооллогоор цэнгэг уст нуур гэж бүртгэн авч байсан. Манай нуурын маань хэмжээ 16 га талбайг хамардаг. Хамгийн гүн хэсэгтээ 11 метр, дунджаар 6 метрийн гүнтэй, сунаж тогтсон нуур байгаа. Нууранд маань одоогоор зургаан төрлийн загас байдаг бөгөөд зун болгон усны шувууд ирж зусдаг. Нуураа бид анх байгуулахдаа усны ундаргатай байдлыг нь түшиглэсэн байгаа. Мөн нуурын гол хэсэгт арал байгуулсан. Тэнд усны шувууд өндгөө гаргадаг байгаа. Манайх аялал жуулчлалын бүс байгуулах зорилгынхоо хүрээнд 2014 оноос нуурынхаа эргийг тохижуулсан” хэмээн яриж байлаа.


Хэсэг амарсны эцэст цааш явж Драгийн үйлдвэрийн үйл явцтай танилцсан юм. Драгийн үйлдвэр “тосон” нуурын баруун урд, ар дээр олборлолтоо явуулж байлаа.

Image may contain: sky, outdoor and nature

Байгальд хор хөнөөлтэй химийн бодис ашигладаг гэх зэргээр Драгийн үйлдвэрлэлийг сүүлийн үед ихэд шүүмжлэх болсон билээ. Харин уг үйлдвэр байгальд хор хөнөөл учруулах нь бага гэдэг нь нэгэнт нотлогдсон билээ.

Ямар ч химийн бодис ашигладаггүй, цэвэр эко олборлолтыг явуулдгаараа онцлог юм. “Драг бол жинхэнэ эко олборлолтыг явуулдаг” гэж хэлж байсан удаатай.

 

Драгийн үйлдвэртэй танилцсаны дараа бид дуслын усалгааны системтэй танилцлаа. Дуслын усалгааны системээр усалсан мод 3 жилийн дараа 6 метр өндөр ургасан. Мөн ХААИС-ын инноваци хөгжлийн төвтэй хамтран био нүүрсэн бортогыг үйлдвэрлэн түүнд мод тарьж, ойжуулах ажлыг уул уурхайн салбарт анх удаа хэрэгжүүлээд байгаа аж.

Image may contain: one or more people, people standing, sky and outdoor

Био нүүрсэн бортого нь таримлын үндсийг голлосон хэлбэрээр эгц доош нь чиглүүлж, үндэс нь газрын гүнд үндэслэх нөхцөлийг бүрдүүлэн хөрсний зөв бүтэц найрлагыг бий болгож амьдрах чадварыг сайжруулдгаараа онцлог юм байна.


Ингэснээр нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалтын үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

“Монполимет” групп нь үндэсний баялаг бүтээгч, нөхөн сэргээгч,шилдэг шинэ технологи нэвтрүүлэгч Монгол Улсын топ аж ахуй нэгжүүдийн нэг, уул уурхайн салбарын мэргэжлийн байгууллага юм. Өнгөрсөн жилүүдэд тус хамт олон уул уурхайн олборлолтын ажилд тэргүүний техник технологи ашиглахын зэрэгцээ байгаль орчны нөхөн сэргээлтийн олон шинэ технологийг Монгол Улсдаа анх удаа нэвтрүүлсэн юм.

Ажилчдын ярьж буйгаар нинжа нар буюу бичил уурхайчид хуучин ногоон хувинтай олборлолт хийдэг байсан бол одоо техник хэрэгсэлтэйгээр орж ирж хулгайгаар олборлолт явуулдаг тухай ч ярьж байлаа.

Олборлолт хийчхээд нөхөн сэргээж чаддаггүй тус бичил уурхайчдын балаг дуусахгүй биз.

Тус групп нийгмийн хариуцлагаа хүлээж хариуцлагатай уул уурхайг өндөр түвшинд хийж гүйцэтгэж байгаад нөхөн сэргээлттэй танилцахаар ирсэн яамны, болон орон нутгийн зочид төлөөлөгчид ам сайтай байлаа.

С.Нацагтовуу

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (203.91.116.118)
    Баярламаар мэдээ байна. Хувь хүн бүр, албан газар, байгууллага болгон ингэж нөхөн мэргээж чадаж байвал эх орон маань цөлжилтөнд өртөхгүй сайхнаараа байна.
    2019 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.31.26)
    Нөхөн сэргээлт хийсэн хүмүүсийг муулаад яах вэ дээ. Сайн, муу ээлжилдэг хорвоо. Уул уурхайн компаниуд бага ч гэсэн байгаль дэлхийгээ сэргээх ажил хийж байгаа нь сайн хэрэг.Амжилт
    2019 оны 06 сарын 24 | Хариулах
  • hahahahaha (185.39.141.208)
    tsiani natriid hordson modod ... hvnii heleer yarij hoorondoo sex hiih bii dee . amarhan urgah goliin sudag chiigen deer tarisan bn.. yag uhsan nvh uuliin enger ni orvongooroo ergesen har shoroo heveeree bn lee
    2019 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (122.201.22.233)
    Монполимет болж л бна шд. Сайныг сайнаар ньмууг нь муугаар нь бичих нь зөь . Ийм компани цөөхөн дөө . Амжилт!!
    2019 оны 06 сарын 23 | Хариулах
  • Irgen (59.153.113.210)
    Deerees ni neg haraad uzeerei. Gamshig.
    2019 оны 06 сарын 23 | Хариулах
    • Үгүй тэгээд олборлож дуусаад л нөхөн сэргээдэг байлгүй дээ.монполимет руу дайрахаасаа илүү сумын дарга нарын зөвшөөрөлөөр ухаж байгаа бичил нөхөрлөлүүд л газар сүйтгэж байгаа
      2019 оны 06 сарын 23
  • irgen (31.165.225.30)
    oigoo bas zaash ni nemj oijuulj baival zygeer l baina...videotoi hogjimtoi goe umaa, iimerhyy um tavj baival goe l baina, bayarlalaa
    2019 оны 06 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    8 цаг 28 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    8 цаг 54 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    9 цаг 1 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    9 цаг 17 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    9 цаг 56 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    10 цаг 21 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    10 цаг 27 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    11 цаг 8 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    11 цаг 30 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    13 цаг 23 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    13 цаг 28 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    13 цаг 59 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    14 цаг 24 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    14 цаг 26 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    14 цаг 42 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    14 цаг 47 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    14 цаг 55 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    16 цаг 5 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    16 цаг 11 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК