Дэлхийд 2019 онд эерэгээр нөлөөлсөн долоон эмэгтэйн нэгээр загвар зохион бүтээгч Ж.Мандухай тодорсныг “Culture trip” цахим сайтад мэдээлжээ.
Уг цахим сайтад бичсэнээр Ж.Мандухайн компанийн ажилчдын 80 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Тэрбээр өөрийн загваруудаа Лондонд гаргадаг. Гэр бүлийнхээ үйлдвэрт суурилж бүтээгдэхүүнээ Монголд хийдэг байна. “Загвар зохион бүтээгч Ж.Мандухайн аав Жаргалсайхан нь зах зээлийн нийгмийн шилжилтийн үед Монгол эмэгтэйчүүдэд ажлын байртай болгож байсан бизнесмэн юм” хэмээн уг сайтад мэдээлсэн байна.
Ж.Мандухайтай хамт бизнес, хууль эрх зүй, кино урлаг, загварын ертөнцийн бүсгүйчүүд дэлхийд эерэгээр нөлөөлсөн эмэгтэйчүүдээр тодорчээ.
О.Тунгалаг
Сэтгэгдэл (5)