зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Баавар”-тай баян Бандгай

2019-3-20
0
ЖИРГЭХ

Өдгөө нас сүүдэр 60 гарсан ч хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, үг хэл түргэн гэж жигтэйхэн, хөгжилтэй, наргианч нэгэн ахтай хэд хоногийн өмнө танилцсан юм. Танилцсан ч гэж дээ. Түүнийг таньж мэдэх хүмүүсийн амнаас “Баян Бандгай баавартай шүү” гэх яриаг сонсоод сэтгүүлч хүний сониуч зан хөдөлсөн нь энэ. Фэйсбүүк хуудсаар багагүй эрсний хүчинд түүнтэй холбогдож чадав. Утсаар залгаж, хаана байгааг нь сонирхоод хэрэг явдлаа тайлбарлахад “Ийм том сайтад өөрийнхөө талаар ярих боломж олдож байхад яаж татгалзах билээ” гэв. Ингээд маргааш үдэд уулзахаар болзов. Гэтэл болзсон цаг яагаа ч үгүй байхад “Ах нь энэ хотын чимээ, тоосонд удаан сууж чадахгүй нь. Хурдхан шиг уулзая. Ажлын чинь үүдэнд байна” гэв. Яаран сандран ирвэл “За ярилцах уу даа” гээд инээн угтав. Ингээд бидний яриа эхэллээ. Ярилцлага эхэлсэн цагаас л элдэв хөгжилтэй, хошин зүйл ярина. Бүр зүгээр нэг энгийн сэдвийг хүртэл хошин өнгө аястай ярих нь хөгжилтэй. Түүний эл байдлаас харвал амьдралд хөл алдаж, уруудаж өндийсөн нэгэн гэж хэлэхийн аргагүй. Харин ч энэ яваа насаа аз жаргалаар дүүрэн туулж ирсэн гэж харахаар. Ингээд найз нөхдийн хочилдгоор “Баян Бандгай” буюу эцэг, эхээс хайрласнаар Т.Болдбаатартай ярилцсан хэсэгхэн хоромыг хуваалцая. 

Өөрийгөө “Боржгон дарханууд овогтой Төмөрийн Болдбаатар гэдэг. Төмөр хулган жилд төрсөн. Билгийн тооллоор 60 настай. 1983 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын багш мэргэжил эзэмшсэн. Бидний үед Монголд ганцхан их сургууль байлаа. Багш маань Сэндэнжавын Дулам гээд шинжлэх ухааны гавъяат ажилтан, доктор, яруу найрагч байсан юм” гэж танилцуулах нь бүтэн нэрээ хэлж танилцах нь цөөрсөн өнөө цагт содон сонсогдох аж.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумаас гаралтай тэрбээр айлын өргөмөл хүү. Уг нь эхээс есүүлээ хэдий ч ганц хүүтэй айл хүүдээ хань хийхээр үрчилж авчээ. Энэ цагаас л Т.Болдбаатар төрсөн ганц үрээс нь ч илүү эрхэлж өссөн гэдэг.

Тэрбээр их хошин зантай. Ямар сайндаа л “Би төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалтай нэг өдөр төрсөн. Заримдаа ч үүгээр бахархдаг юм. Гэхдээ заримдаа шүү” гэхээр нь “Яагаад заримдаа гэж” гэж асуутал “Яахав дээ. Төрсөн өдөр боллоо. Гэтэл “Төр нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын төрсөн өдөр тохиож байна” гээд намайг бараг тоодоггүй байхгүй юу. Уг нь төрсөн өдрийн гол дүр нь би биз дээ. Гэтэл “Аав Ю.Цэдэнбалтай нэг өдөр төрсөн” гэж ирээд л хаа хамаагүй хүнийг хамаатуулахыг яаана” гээд инээсэн юм.

Хүний амьдрал эрээнтэй, бараантай гэдэг шиг айлд өргөгдөж, хэнз эрх хүүгийн тавилангаар жаргаж өссөн тэрбээр идэр насандаа айхтар алджээ. Ийн өгүүлэхийн учир нь 20 жил архи тасралтгүй архи уужээ. Энэ талаараа “Би сайхан хүмүүсийнхээ чихийг их халууцуулсан. Гэхдээ ардаа үлдээсэн 60 жилдээ огт харамсдаггүй. Ер нь хүн ардаа үлдсэн амьдралдаа харамсах хэрэггүй. Учир нь өнөөдөр би амьд мэнд байна. Тийм байхад “Тэр үед ингэх ёстой байж, тэгэх ёстой байж” гэж хоосон харамсах хэрэггүй. Хамгийн гол нь ирээдүйд тэр алдаагаа давтахгүй байх нь чухал. Би тэр алдааг давтахыг хүсээгүй” гэсэн юм.

Т.Болдбаатар гуай анх 32 настайдаа сархад хүртжээ. Үүнээс өмнө огт амсч үзээгүй юм байна. Оюутан байхдаа аавдаа шил архи бэлэглэсэн атлаа уухаар нь загнадаг байж. Энэ үед ээж нь “Нас өндөр гарсан аавдаа архи авчирч өгчихөөд араас нь аашлах юм. Яах нь вэ, миний хүү. Эсвэл битгий архи авчирч өг” гэж аргаддаг байж.

“Аавыгаа архи уухаар нь уурлаж, загнадаг байсан хэрнээ өөрөө бүхэл бүтэн 20 жил уусан гээд боддоо. Анх уухдаа хундагаар биш харин ч аягаар уусан. Бурхан Будда, эсвэл ертөнцийн эзэн намайг харааж, хараалтай архи явуулсан гэж би өөрийгөө өмөөрөхгүй. Гэхдээ яагаад тэр мөчид шаазангаар ууснаа одоо ч гайхаад олдоггүй юм” гэсэн түүний аврагчаар хэн нэгэн эмч бус харин төрсөн ганц охин нь байжээ.

Тулгах бичиг буюу “Охиноо сонгох уу эсвэл...”

Архинд шунасан тэр цагт ар гэрийнхэн болоод найз нөхөд хөндийрч эхэлдгийг хэн бүхэн мэднэ. Энэ талаар ч тэрбээр ярьж байв. Гэхдээ энд бахархмаар гэх үү эсвэл хайрлаж, өрөвдмөөр нэг зүйлийг хуучилсан юм. Энэ нь “Монгол эмэгтэй хүний тэр дундаа хөдөөний эмэгтэй, бүр цаашлаад говийн эмэгтэйчүүдийн тэвчээр, хүлээлт, итгэлийг би гэр бүлийнхээ хүнээс олж харсан. Зайлуулдаа ямар их шаналж, зүдэрсэн бол гэж одоо өрөвддөг юм. Үүнийг нь бодохоор сэтгэлийг нь зовохоос ямар их халгадаг гээч” гэсэн юм.
Түүнийг 20 жил архи уухад эхнэр нь нэг ч удаа “Амьдрал сэлгэе” гэж хэлээгүй аж. Уг нь эхнэр нь дээрээ дөрвөн ахтай, айлын ганц охин юм байна. Боломжийн амьдралтай айлын охин учраас салж сарнилаа гэхэд ядах юмгүй амьдралаа авч явах чадалтай. Гэсэн ч ийм сонголт хийлгүй 20 жил Т.Болбаатар гуайн галыг манасанд тэрбээр талархдаг ажээ.

Анхны хүүхдээ цаг бусаар алдсны дараа хэнз охинтой болж. Амин ганц охин үр нь өсч том болохын хэрээр архийг жигшиж, дагаад аавыгаа хатгах болжээ. Энэ хатгаас нь “Архиа сонгох уу, эсвэл охиноо сонгох уу” гэдэг тулган шаардалт өгчээ. Олон удаагийн гуйлт, тулган шаардалтын нөлөөнд Т.Болдбаатар буулт хийж архийг бус охиноо сонгожээ. Тэрбээр архинаас татгалзаад зургаан жил болж байна.

Одоо түүнд архи ямар үнэтэй байх, бүр ямар архи шинээр үйлдвэрлэгдсэн нь сонин биш. Бүр дэлгүүр орохдоо хүртэл архины лангууг торох юмгүйгээр тойрон гардаг болжээ. Энэ бүхнийхээ ач гавъяаг эхнэр, охин хоёр минь гэх тэрбээр “Хүмүүс бурхныг тэнгэрт байдаг. Эсвэл хүний сэтгэлд байдаг. Зарим хүмүүс ээж, аавыгаа миний бурхан гэдэг. Харин миний бурхан бол эхнэр, охин хоёр минь. Мэдээж аав, ээждээ насан туршдаа талархаж, хайрлаж явалгүй яах вэ. Гэхдээ л эхнэр, охин хоёр маань миний амьдралыг аварсан хоёр ачтан юм шүү дээ” гэв.

Цэцэг минь, одоо болно

Т.Болдбаатар гуайн эхнэрийг Цэцэг гэдэг. Их сургуулийн гуравдугаар курсээсээ үерхсэн нэг ангийн хоёр. Түүнийг архи уудаг байхад “Энэ Болдоо арай дэндлээ. Ууна ууна гэхэд ийм олон жил уухдаа яахав дээ. Цэцэг минь, чи амьдралаа бод. Өглөө эрүүл гараад орой согтуу ирдэг ийм хүн чамд хэрэггүй” гэж найз нөхөд, хамаатнууд нь эхнэрт хэлдэг байж. Хэнбугай ч ийм үг хэлсэн тас цохиод л “Би Болдоодоо итгэж байна. Засарч л таараа” гэдэг байж. Өдөр хоног өнгөрч урссаар нэг мэдэхэд 20 жилийн хугацаа өнгөрөх тэр үед охин нь шахаж шаардаж, гуйж гувшсны үр дүнд ийн архинаас гарсан байна.

Охиныхоо талаар тэрбээр “Би охиноо оюутан боллоо гээд баяр ч хүргээгүй. Сургалтын төлбөр гээд 1000 төгрөг ч өгөөгүй. Над шиг ийм муу аав байдаг болов уу. Аавын үүргээ гүйцэтгэж чадаагүй алдсан хүн дээ” хэмэн гуниглах аж.

Ганц охиныхоо өсч өндийх аз жаргалтай хором цаг бүрийг эрүүл ухаанаар харж чадаагүй тэрбээр өсөх насаа хайр, халамж дунд өнгөрөөсөн нэгэн. Эхээс есүүлээ ч ганцаарахнаа их сургууль төгссөн нь Т.Болдбаатар. Багадаа ганц хүүтэй айлд үрчлэгдсэн ч төрсөн үрээс нь илүү эрхэлсэн гэдэг. “Эрх зан нас ахиж, ухаан суух тусам дорддог. Хүн эрхлэхээ больж ухаан сууя гэж боддоггүй юм билээ. Хоёр хөгшнийхөө чихийг амьд ахуйд нь их халууцуулсан даа. Гэсэн ч тэд маань гомдлын үг огт хэлж байгаагүй юмдаг. Мөнх бусыг үзүүлэхээс нь өмнө нь архины мөрөөс холбдохгүй яав даа гэж харамсах үе гардаг л юм. Тэд маань надад дутуу дундуур байгаад би архинд ороогүй. Харин ч гэдэс цатгалан, сэтгэл ханамжтай байх тусмаа хүн ташуургүй явдаг юм байна. Би үүний тод жишээ” хэмээн хуучилсан юм.

Тэрбээр улсад хариуцлагатай албыг хашиж явсан нэгэн. Сүмбэр сумын Засаг дарга, Чойр хотын захиргаанд хэлтсийн дарга, Говьсүмбэр аймгийн Тамгын газарт хэлтсийн дарга, сангийн аж ахуйд зөвлөлийн дарга, хэвлэл мэдээллийн төвийн дарга зэрэг албыг хашиж байжээ. Энэ талаараа “Архи уудаг хүнийг төрийн албанд ажиллуулах хэцүү шүү дээ. Хоёр ч удаа ажлаасаа халагдсан. 10-аад жил ажилгүйдэлд өртсөн” гэсэн юм. Гэхдээ энэ хугацаанд тэрбээр сэтгүүлзүйн тогооноос холдоогүй юм. Багаасаа сэтгүүлч болох мөрөөдөлдөө хөтлөгдөж, сэтгүүлчээр суралцах гэтэл аймагт ганцхан хуваарь ирж таарав. Арга бараад МУИС-д монгол хэл, уран зохиолын багшийн мэргэжлээр суралцжээ. 1987 онд их сургуулиа төгссөн залуухан багш Дорноговь аймгийн Анагаахын дээд сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллах томилолт авав. Тухайн үедээ томоохонд тооцогдох  нэр хүндтэй тус сургуульд шинэ содон олон зүйл их тохионо. Тэр бүхнийг нь аймгийнхаа “Ялалт” сэтгүүлд бичиж өгсөөр байгаад сэтгүүлчийн мэргэжилд дурласан гэдэг. Бага байхын л зохион бичлэгт сайн, юм бүхнийг сонирхож явдаг хэрэгт дуртай хүүхэд байжээ. Тэрбээр Хайнаньд 10 хоног аялж, БНХАУ-д зохиогдсон Монгол, Хятадын сэтгүүлзүйн форумд оролцсоноороо бахархаж, “Сэтгүүлзүйтэй холбоотой явсны буян  юм даа” хэмээсэн юм.

Хэдий 20 жил архи уусан ч гэсэн бурууг архинаас биш өөрөөсөө хайдаг. “Зарим хүмүүс хар усны гайгаар ийм хэрэгт орчихлоо” гэдэг. Уг нь бол хар усны буруу биш харин хэрэглэгчийн буруу шүү дээ. Би лав тэгж л боддог. Хэн намайг архинд донт гэсэн юм бэ. Хэн өглөө бүр шараа тайл гэсэн юм бэ. Хэн намайг архи руу гараа явуул гэсэн юм бэ. Хэн ч биш. Зөвхөн би өөрөө л ийм сонголт хийсэн. Эрт үеэс эрхэм хүндээ барьдаг идээний дээж байсан болохоос биш хүнийг хэрэгт оруулж, замыг нь алдуулдаг эд байгаагүй юм. Тиймээс хэрэглэгчийн зохистой хэрэглээтэй шууд холбоотой” гэж хэлсэн нь үнэхээр таалагдсан. Учир нь шүүх, цагдаагийн үүд сахиж яваа бүхэн нээрээ л хар усанд буруугаа тохож, өөрсдийгөө өмгөөлдөг. Ингээд бодохоор буруугаа хүлээж сурсан хүн алдаагаа давтдаггүй гэж үнэн ажээ.

Ийм л нэгэн эрхэмтэй жич танилцаж, түүний амьдралын зах зухаас ярилцсан нь энэ. Алдаж, онодоггүй хүн гэж үгүй. Т.Болдбаатар гуайн хувьд амьдралд алдсан тэр алдаагаа ухаарч чадсан нэгэн. Архинаас татгалзсан энэ зургаан жилийн хугацаанд орон нутгаа хөгжүүлэх их үйлст гар бие оролцохоос гадна уран бүтээлээ тасралтгүй туурвиж яваа. Энэ ч утгаараа 21 аймгийн сэтгүүлчдийн ажилтай танилцахаар хотод ирээд байхад уулзсан юм. Тэрбээр “Орон нутаг хариуцсан сэтгүүлзүйн дэд ерөнхийлөгч 21 аймгийн сэтгүүлчдийн ажилтай нь танилцана. Очоод “уртын дуу дуулна даа” гээд инээсэн. Тун удахгүй “Миний сонинууд” “Тууж” зэрэг ном хэвлэлтээс гаргахаар төлөвлөсөн тэрбээр “Тэтгэвэртээ гарсан ч гараа хумхиж суухгүй шүү. Сурах зүйл их байна” гэж хэлэхийг хараад нээрээ л хүн насан туршдаа суралцдаг гэж үнэн болоод шаардлага юм гэж эрхгүй бодогдсон юм.

“Баавар”-тай баян Бандгайтай танилцсан түүх маань энэ.

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Ганаа (64.119.23.61)
    Эр нэг эндэж....эрэг нэг нурдаг.. юутай үнэн. миний найзын үзэг нь хурц үг нь үнэн байгээ. Бүтээн туурвих их үйлсэд нь амжилт хүсьё...Сайхан гэр бүлд нь сэтгэлийн амар амгаланг хүсьё ....найз нь
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Bat (174.195.134.8)
    Arhichin pizda hymyys is zovooson baihdaa magtaad mataad baigaa yum uu haashaa yum
    2019 оны 03 сарын 20 | Хариулах
  • Ц.Энхбаатар (202.126.89.49)
    Болдоо ах бид 2 Залуучуудын байгууллагад цуг хүчин зүтгэж явсан. Их нөмөр түшигтэй ах даа. Та минь амьдралын нугачаанд нурж боссон ноён нуруу !
    2019 оны 03 сарын 20 | Хариулах
  • Я.Отгонбаяр (216.162.47.68)
    Болдоо ах минь ийм л мундаг хүн дээ. Тандаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
    2019 оны 03 сарын 20 | Хариулах
  • Дашдулам (202.179.31.76)
    Болдоо ахдаа амжилт хүсэе. Миний ахад олон сайхан чанарууд бий үргэлж тусалж дэмжиж явдагт баярлаж явдаг даа
    2019 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.14.36.18)
    Амжилт хүсье ахдаа
    2019 оны 03 сарын 20 | Хариулах
  • Түшиг (202.55.188.38)
    Ахаараа бахархаж б.на
    2019 оны 03 сарын 20 | Хариулах
  • Нутгийн дүү нь (150.65.173.130)
    Мундаг ах шүү
    2019 оны 03 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    12 цаг 25 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    12 цаг 38 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    13 цаг 24 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    13 цаг 37 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    13 цаг 46 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    13 цаг 54 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    13 цаг 57 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    13 цаг 58 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    14 цаг 0 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    15 цаг 21 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    16 цаг 43 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    16 цаг 48 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    17 цаг 32 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    19 цаг 19 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    19 цаг 29 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 53 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    19 цаг 57 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    20 цаг 5 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    20 цаг 10 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    20 цаг 13 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК