Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Цэрэнжав: Цагаан хаалгыг буулгаснаараа Д.Нанзаддорж түүхийн өмнө гэмт хэрэг хийсэн

2019-5-22
0
ЖИРГЭХ

Нийтлэлч Д.Цэрэнжавтай ярилцлаа. Тэрбээр “Улаанбаатарын иргэний форум” ТББ-ын хүрээнд Улаанбаатар хотын түүхэн дүр төрхийг хамгаалах санаачилгыг өрнүүлж байгаа юм.


-Таны хувьд Улаанбаатар хотын түүхэн дүр төрхийг хамгаалах санаачилгыг хэсэг хүний хамт өрнүүлж байгаа юм билээ. Энэхүү санаачилгыг гаргах шалтгаан юу байв. Нийслэл хотын түүх соёлыг илтгэх дурсгалт газрууд үнэхээр эрсдэлтэй байдалд орчихсон хэрэг үү?

-“Улаанбаатарын иргэний форум” ТББ-ыг хэсэг нөхдийн хамт байгуулсан. Санаа нь Улаанбаатарын түүхэн дүр төрх, зах зээлийн ялангуяа сүүлийн 10 гаруй жилд маш их өөрчлөгдсөн. Хот өөрчлөгдөх нь мэдээж сайн хэрэг байх. Гэхдээ түүхэн дүр төрхөө алдаж байгаа нь өөрөө асуудал. Улаанбаатар хот түүхгүй болж байна. Тиймээс “Улаанбаатарын иргэний форум” ТББ-ын хүрээнд хэсэг нөхдийн хамт нэгдээд ажиллаж байна. Байгуулах болсон шалтгаан нь энэхүү ТББ-ын гишүүд бүгдээрээ Улаанбаатарт төрж өссөн хүмүүс байгаа. Хөдөө төрсөн хүмүүс нутаг ус гээд буурин дээрээ очиж хөрвөөдөг. Нутаг ус нь тийм нандин байдаг. Бидний хувьд ч мөн адил. Улаанбаатарт байшинд төрснөөрөө ялгаатай гэсэн үг биш. Үнэндээ Улаанбаатар түүхэн дүр төрхөө алдаж байгаад харамссаныхаа үндсэнд, цаашид юу хийж болох нь энэ байгууллагын зорилго. Үйл ажиллагаа явуулаад хоёр дахь жилтэйгээ золгож байна.

-Үйл ажиллагаа явуулаад хоёр жил болж байна гэлээ. Нийслэлийн Засаг даргаар Э.Бат-Үүл сонгогдоход хотын унаган хүүхэд боллоо. Одоо л Улаанбаатар “супер” хөгжих нь гэж ярьж байсан шүү дээ. Та бүхэн тэр үед энэхүү санаачилгаа гаргаад явж болоогүй юу?

-Хотын унаган хүүхэд хөдөөнийх гэсэн зарчмын ялгаа байдаггүй юм байна. Э.Бат-Үүл даргын тухайд тэр үед Улаанбаатар хот маш их мөнгөтэй байсан. Үүнийхээ хүрээнд олон бүтээн байгуулалт хийсэн гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Гэвч тэрхүү бүтээн байгуулалтынхаа их урсгалд орчихсон юм. Бүтээн байгуулалтын хүрээнд барьсан өндөр барилга, зам гүүрийн хажууд хуучны жижигхэн навтайсан байшин харагдсан байх.

-Хотын дарга болсныхоо дараа Цагаан хаалгыг буулгах шийдвэр гаргасан?

-Дээд зэргийн буруу. Нисэхийн Цагаан хаалганы шийдвэрийг санахгүй байна. Ямар ч байсан 19 дүгээр хорооллын Цагаан хаалга Хан-Уул дүүргийн түүх соёлын дурсгал гэж явдаг байсан. Буулгахаас нь өмнө дүүргийн ИТХ хэлэлцэх ёстой байтал нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзандорж дур мэдэн буулгачихсан юм. Э.Бат-Үүл дарга нь гадаадад явж байсан гэнэ лээ. Ухах юм бол их сонирхолтой юм гарна.

Уг нь Улаанбаатарын түүх соёлын дурсгалыг дангаараа мэдэж байхгүй болгох эрх Д.Нанзандоржид байхгүй. Гэвч ийм шийдвэр гаргаснаараа энэ хүн түүхийн өмнө гэмт хэрэг хийсэн гэж үздэг. 19 дүгээр хорооллын Цагаан хаалга замын хөдөлгөөнд огт саад болоогүй. Хавь ойрынх нь газрын барилгууд нь садаа болсон байдаг юм. Ямар гоё нүдэнд торох обьект байлаа. Нэгэнт л нийгмийн амьдралын нэг хэсэг болохоор хуулиараа, дүрэм журмаараа, эрх зүйн зохицуулалтаараа шийдэх ёстой. Хүн ямар зүрх сэтгэлтэй, хаана төрсөн нь тийм ч чухал биш гэдгийг өнгөрсөн жилүүдийн түүх харууллаа.

-Яг юугаараа харуулсан гэж?

-Зах зээлийн нийгмээс сөхөж яръя л даа. Социализмын үеийн бүтээн байгуулалт 1990-ээд он гараад Улаанбаатарт зогсонги байдалд орсон. Тэр үеийн зураг хөргийг харвал хотын гудамж эл хуль, ундуй сундуй байх жишээтэй. Харин хоёр зууны зааг дээр жинхэнэ зах зээлийн хөдөлгөөн эхлэхээр Улаанбаатарын төвлөрөл ихэссэн. Бүтээн байгуулалтын хүрээнд барилгажилт өрнүүлж, нэгдүгээр давхруудыг цоолохоос эхлээд зай засварт нь жижиг барилга байгуулсан. Ямар нэг хэмжээгээр бүтээн байгуулалтын солиорол бий болсон гэж хэлж болно.

Бүтээн байгуулалт гэсэн гоё үг байна шүү дээ. Харин би яагаад солиорол гэж хэлсэн юм гэхээр юм барьж, босгож байвал, ашигтай л байх юм бол бусад нь хамаагүй гэсэн эргүүлэгт монголчууд, нийслэлчүүд ялангуяа хотын удирдлагууд орчихсон юм. Жишээ нь, 1999 онд нийслэлийн Засаг дарга болсон М.Энхболд байна. Тэр хүн хотод төрсөн байх л даа. Гэхдээ үнэхээр төрийн хүн, мундаг улстөрч, стратегич байсан бол ийм явдлыг эхлүүлэхгүй л байсан. Дараагийнх нь болох Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр, Т.Билэгт, Э.Бат-Үүл, С.Батболд гээд үргэлжилнэ. Бүтээн байгуулалтын ажил явах ёстой байх. Хүссэн хүсээгүй хүмүүс барилга, байшингаа барина. Улаанбаатар хот анхнаасаа маш их сийрэг баригдсан байдаг. Харин 2000 оны эхээр “ЖАЙКА”-гаас хийсэн судалгаагаар энэхүү сул орон зайгаа дүүргэвэл зах зээл, бэлэн дэд бүтцэд холбогдсон утгаараа зөв шийдэл гэсэн чиг өгсөн юм шиг байна лээ. Гэвч түүнийх нь дагуу явахдаа үнэхээр солиорол болсон. Харсаар байтал болохгүй, түүх соёлын дурсгал байсаар байхад зөвшөөрөл хүсч байгаа хувь хүн, компанийн сэтгэхүй нь давамгайлсан. Ингэж явсаар Улаанбаатар хотын дүр төрх алдагдах төвшинд хүрсэн. Өмнө нь зөвхөн музейн хашаанд барилга барих, хана туурга цоолох зэргээр жижиг хэмжээнд явсаар нэг харсан хотоо танихын аргагүй болсон байна.

-Бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх нь зүй ёсны шаардлага байх. Гэхдээ түүхэн төрхөө хадгалж үлдэхээс илүүтэй өндөр барилга байшин барих нь хотын хөгжлийг илэрхийлнэ гэх ойлголт манайд бий болчихсон юм шиг санагддаг. Улаанбаатар хотын хэмжээнд түүхэн төрхөө хадгалж үлдсэн хэчнээн газар байна вэ. Судалгаа, тоо баримт гарсан байж таарна?

-Нарийн тоо баримт нь одоогоор надад байхгүй байна. Бидний хувьд түүх соёлын дурсгалт газруудын бүртгэлийг гаргах ажлыг эхлүүлэх гэж байгаа. Бүртгэлжүүлчихээд холбогдох дүрэм журам, норм стандартынх нь дагуу мониторинг хийх юм. Нөгөөтэйгүүр, Улаанбаатарын хөгжлийг өндөр барилга харуулж байна уу гэдэгт эхлээд хариулъя. Эргээд харахад Улаанбаатарын төвийг өнөөдрийнх шиг өндөр барилгаар барина гэсэн төлөвлөгөө байгаагүй.

Одоо гаргаж байгаа, гаргасан ерөнхий төлөвлөгөө, баримт бичигт ч байхгүй. Харин Улаанбаатарын түүхэн дүр төрхийг хадгална, Ганданг түүхэн дурсгал, жуулчлалын бүс маягаар хадгална, Улаанбаатараас урагшаа Богд уул харагдаж байна гэсэн концепц үргэлж байсан. 1980, 1990-ээд онд Улаанбаатарын хөгжилтэй холбоотой архитектурын янз бүрийн баримт бичгийг харж, уншиж байсан хүний хувьд хэлэхэд шүү дээ. Тэгэхээр Улаанбаатар хотын төвд өндөр барилга гэсэн ойлголт, бодлого ерөөсөө байгаагүй.  Харин хот төлөвлөлтийг барьж байсан хүмүүс нь хөрөнгө оруулалт олоод өндөр барилга барьчихвал ашигтай юм байна гэсэн хүсэлтэйгээр орж ирсэн байх. Өндөр барилга барь гэж хотын зүгээс хэлээгүй байх. Бизнес эрхлэгч, компаниуд 15-20 давхар барилга баръя гэснийг нь зогсоож чадаагүй.

Зогсооно гэдэг нь бүтээн байгуулалтын эсэргүүцнэ гэсэн үг биш. Барилга барьж болно гэхдээ 15 биш 5 давхар болно гэх зэргээр зохицуулалт хийж болох байсан. Үүний цаана юу байх вэ?. Ашиг сонирхол, авлига байна гэж үзэхээс өөр аргагүй. Тоглоомын талбайд барилга барихаар оршин суугчид нь гарч ирээд эсэргүүцдэг. Тэгэхэд яах аргагүй нотолгоо хэлдэг биз дээ, хот төлөвлөлт, барилга барих норм стандартын талаар.

-Улаанбаатар хотын түүхэн дүр төрх, түүх соёлын дурсгалт обьект гэсэн хоёр тусдаа ойлголт яваад байх шиг байна?

-Гаднын хотуудыг нэрлэхээр ерөнхий дүр төрх санаанд буудаг. Хонконг гэхээр өндөр барилга, Бээжин, Москва гэхээр голдуу төв талбайгаараа буудагтай адил. Тэдгээрийн түүхэн дүр төрх нь юу байдаг вэ гэхээр голдуу төв талбай, төр засгийнхаа ордонтой ойролцоо хэсэг байдаг. Түүгээрээ дамжуулан тухайн хот хэр урт түүхтэй вэ гэдэг нь харагддаг. Хонконг олон жилийн түүхтэй хот байх л даа. Гэхдээ зүгээр л нэг Хятадын хот. Тэнд ямар нэгэн төрийн уламжлалыг харуулсан юм байхгүй. Английн амбан захирагч, загасчдын шамбааралдсан барилга байшин байсан. Тэрийгээ буулгаад өнөөдрийн тэнгэр баганадсан барилгуудаа барьсан байх. Энэ бол тэдний хэрэг. Харин манайх бол өөр.

 Улаанбаатар хот гэхэд 400 жил рүүгээ явж байна. Кинонд гардаг шиг хаантай бол хаантай, харцтай бол харцтай. Өөрийн гэсэн түүхтэй. 1800-гаад онд байгуулсан Чойжин ламын сүм, Дамбадаржаалин хийд, XX зуун гараад Гандан гэх зэргээр. Энэ бол Улаанбаатарын нэг дүр төрх. Харин миний түүх гэж яриад байгаа нь XX зууны Улаанбаатар. 2000 оны зааг дээр өнөөдрийн яриад байгаа бүтээн байгуулалт эхэлснээр Улаанбаатар бий болоогүй байхгүй юу. 1910 оны Хэвлэх үйлдвэрийн барилгаас эхлээд 1960-аад оны бүтээн байгуулалтын ажил бүгдээрээ Улаанбаатар хотын дүр төрх. Гэвч энэ бүгд өнөөдөр алдагдаад байна. Ямар азаар хотын дүр төрхийг хамгаалж байгаа хамгийн гол цөм болсон Сүхбаатарын талбай байгаад байгаа юм. БНСУ-д ч бил үү зарим улсад төв талбай гэсэн ойлголт байдаггүй юм билээ. Цаашлаад Улаанбаатарын дүр төрхийг илтгэх газар бол 40, 50 мянгат. Энхтайваны өргөн чөлөө дагасан, баруун, зүүн дөрвөн замын хоорондох энэ барилгууд. Харамсалтай нь, “зөөлөн хүч”-ний аргаар нэг давхрыг нь цөмлөх, чигжих байдлаар унаган дүр төрхийг нь байхгүй болгож байна.

-Парисыг Эйфелийн цамхагаар, Мовскаг улаанталбайгаар нь, Хятадыг Цагаан хэрэмээр төсөөлдөг, ой тоонд нь шууд буух дүр төрх Улаанбаатарт бий юу. Сүхбаатарын талбай, Чингисийн хөшөөнөөс өөрөөр шүү дээ?

-Бүртгэх маягаар яривал олон бий. Харамсалтай нь, түүнийгээ түүх соёлын дурсгал, жуулчны обьект гэдгээр нь огт хадгалахгүй байна. Богд хааны музей гэхэд тойруулаад жижигхэн барилгууд барьчихсан. Чойжин ламын сүмийг тойруулаад өндөр барилга барьчихсан байх жишээтэй. Үнэхээр жуулчдын обьект гэж байгаа юм бол орчноосоо ялгарах орон зайтай байх ёстой. Зайсан толгойг хүмүүс үзэл суртлын талаас нь хараад байдаг. Гэхдээ яах аргагүй аялал жуулчлалын обьект. Дээр нь гарч Улаанбаатар хотыг хардаг. Гэтэл тэнд барьсан зугаа цэнгэлийн төвийн чимэг, Танктай хөшөө гэхэд үүдний харуул маягийн болчихлоо. Түүх соёлын дурсгалт газрын мөн чанар нь алдагдаж, ердийн юм болж хувирч байгаа нь харамсалтай.

-Улаанбаатарын түүхэн дүр төрхийг хадгалж үлдэхийн тулд яг аль газруудыг авч үлдэх ёстой юм бэ?

-Улаанбаатарын дүр төрхийг илүү сайхнаар авч үлдэх түүхэн боломжоо үндсэндээ бид алдсан. Сүхбаатарын талбай тойрсон өндөр барилгуудыг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр барьсан. Болдог бол Сүхбаатарын талбайн эргэн тойрон, 40, 50 мянгат, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойрууг авч үлдэх ёстой байсан. Хэцүү юм байгаагүй. Зөвхөн хотыг удирдаж байсан хүмүүс, гарын үсэг зурсан дарга нараас үүдэлтэй. Драмын театрын ард 20 давхар барих нь арай л биш. Барилга барьж болно. Барихаас өөр аргагүй.

Гэхдээ хотын дүр төрхийг ийм өндөр барилгуудаар бүслүүлж болохгүй. Түүхэн дүрх төрхөөр нь хадгалж үлдээх бодлоготой байх байсан. Бодлого байхгүй ч барилгынхаа норм стандартыг барихад л одоогийнх шиг эмх замбараагүй байдал үүсэхгүй байсан. Сүхбаатарын талбай гэхэд Монголын мөн чанарыг илэрхийлсэн орон зай. Юу ч байхгүй мөртлөө бүх юм байна. Хэвлэх үйлдвэрийн барилга түүхийн маш гоё барилга байсан. Шинээр музей барина гэж солиорч байхын оронд тэр чигээрээ музейн барилга байсан байна. Их дэлгүүрээс урагшаа Цирк орох зай.

Анкарагийн гудамж байна. Явган хүний гудамж нь автозамаас өргөн. Энэ гудамжийг Туркийн талаас хоёр тэрбум гаргаад тавдугаар сургуультай хамт шинэчилсэн юм билээ. Нэр нь бол надад таалагддаггүй. Уг нь өөрийн түүхтэй гудамж. Гэхдээ аль ч талаасаа сайхан гудамж. Үүнийг нь хадгалж үлдэх ёстой. Энэнээс цааш нь сүйтгэж болохгүй. Тавдугаар сургуулиас НҮБ-ын байр, Герман Элчингийн урд хэсэг азаар хадгалагдаж үлдсэн хэсэг. Араар нь янз бүрийн барилга чигжсэн ч ерөнхий дүр төрх нь байгаа.  Үндэсний түүхийн музейгээс СУИС хүртэлх гудамж бас гоё төрх. Гэвч Сүхбаатар дүүргийн барилгыг нураагаад 10 гаруй давхар барилга барьж эхэлж байна лээ. Дүр төрх нь эвдэрчихэж байгаа гэсэн үг. Би яагаад хотын хуучин дүр төрхөд эмзэг ханддаг юм гэхээр Ленинградад их сургууль төгссөн. Тэр чигээрээ музей хот. Төв хэсэгтээ байдаг барилгууд нь тав, зургаан давхраас өндөргүй. Оросууд 10 давхар барилга барьж чадахгүйдээ биш байх. Эртнээс тогтсон уламжлал нь тийм. ОХУ-ын “Газфром” гэж компани төвдөө нэлээд олон давхар барилга барих гэж байхад нь хотоороо эсэргүүцэж, далайн эрэг рүү аваачсан юм билээ.

-Сонирхож асуухад Лениний хөшөөг буулгасан нь зөв үү гэж боддог уу? Эсвэл...

-Буруу л байхгүй юу. Лениний бил үү, Сталины нэг хөшөөг германчууд хотынхоо нэг газар босгочихсон гэсэн шдээ. Түүхийг засварласан байна. Тэр байтугай Улаанбаатар зочид буудлын урд хэсэг сайн, муугаараа алдартай ч гэсэн гоё талбайтай байлаа шүү дээ. “Энэ хүүхнүүд үү” киноноос эхлээд домог болчихсон. Одоо юу болсон байна. Доогуур нь зогсоол хийгээд амьд биш болгосон. Тэнд Лениний хөшөө байж яагаад болохгүй байсан гэж. Муу хүн байх аа. Гэхдээ хөшөө шдээ. Юу нь саад болчихсон юм. Европын улс орон хөшөө дурсгалаа маш сайн хадгалдаг. Тэнд байгаа хөшөө, дурсгалыг бүртгээд судлах юм бол тал нь алуурчид, аян дайн өдөөсөн дарангуйлагч, клончлогчид байгаа шдээ.

-“Улаанбаатарын иргэний форум” ТББ-аас гаргасан санаачилгын хүрээнд үр дүнд хүрсэн ажил байгаа юу?

-Битлзийн хөшөөтэй Цэрэндоржийн гудамжинд шугам сүлжээний ажил хийх нэрээр барилга барих зөвшөөрөл өгчихсөн байсныг эсэргүүцэж, шүүхэд өгсөн. Сүүлд засаг солигдсоны дараа зөвшөөрлийг нь цуцалж хуучин төрхөөр нь үлдээсэн. Үүнийг манай ТББ дангаараа хийсэн юм биш. Иргэдийн оролцоотойгоор хийсэн.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • зарла (103.26.193.54)
    уб хотод цагаан хаалга.ленин сталины хѳшѳѳ гм новш их бсан.харин цэвэрлэж ѳгсѳн хүмүүст баярлах ёстой.харин новш болгосон хүмүүсээ ярихгүй цэвэрлсэн хүнээ муулах уу
    2019 оны 05 сарын 23 | Хариулах
    • Иргэн
      Том тэнэгт цагаан хаалганы тухай ярьж байна. Хөшөө ярианүй байна үнэн л бодууштай юм л ярьсан байна
      2019 оны 05 сарын 23
  • Зочин (66.181.161.42)
    khairan khaalga
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • mgl (103.9.90.130)
    хот гэдэг нь түүхэн барилга байгууламжаараа насаа тодорхойлдог түүхийн дурсгалт барилга байгууламж хөшөө дурсгалаа хамгаалж түүгээрээ гоёж, түүхээ санаж байдаг учиртай ямар ч үнэ цэнэ мэдэхгүй өөрийн үзэл бодол байхгүй мөнгөнөөс өөр юмыг харах чадваргүй хөөрүү галзуу Нанзаддоржоор цагаан хаалгыг буулгуулёан эмгэнэл хэзээ нэг цагт сөхөхдөнөлдөө Батүүл Элбэгдорж нар өөрсдийгөө өргөмжлүүлэхийн тулд 1921 онд ард түмэн хувьсгал хийж тусгаар тогтнолоо олсоныг мартагдуулах гэж түүхэн барилга байгууламж түүхийн дурсгалт зүйлийг устагасан.
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.105)
    УБ хот хаашдаа өнгөрсөн!! Ийм замбараагүй, тараагаад хаячихсан шагай шиг ийм нийслэл гэж дэлхийд байхгүй!!! Төр засаг маань арай эрүүлжээд, эдийн засаг маань гайгүй хөгжөөд эхэлбэл Хархоринд ч юмуу, хаана ч юм, нийслэлээ шинээр байгуулах нь зүйтэй!!! Казахстаны Астана шиг!
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.69)
    Воршиловын хаалга нэртэй байсан юмаа. Оросын жанжин Воршилов монголд морилоход угтаж авсаныг дурсгал болгон босгосон байдаг. Манай монголд түүхэн хүмүүс ирж ч байсан ирж ч байгаа цаашид ч айлчилах нь тодорхой. Тэднийг ирэх тоолонгоор тиймэрхүү хаалгач юмуу эсвэл өөр нэг юм босгоод байвал Улаанбаатар хотоор зай завсаргүй түүхэн юм босох бөгөөд бидний хойч үе буулгах гэж зовох байхдаа. Тийм болохоор буулгасан нь зөвөө Цэрэнжав гуай. Одооч цаашид буулгах хэрэггүй хөшөө дурсгал гэх зүйлүүд зөндөө. Тухайлбал хүүхдийн урлан бүтээх төвийн өмнөх Володья Улъяновын хөшөө байна. Түүх гуйвуулсан хүүхэд ирээдүйг маань төөрөгдүүлсэн зүйлийг цаашид битгий дөвийлгөөсэй билээ
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (182.160.35.100)
    батүүл их буруу этгээд байналээ.
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • зочин (202.9.42.240)
    Тиим шүү би маш харамссан шүү.цаг хугацааны ч юм уу газарзүйн баримжааны ч юм уу нэг л юм нэг байх ёстой чухал зүйлээ алдсан мэт санагдсан даа .Хажууд нь сүүлиин үеиин загвараар өөр хаалга барьчихгүйдээ гэж бодсон доо.Дахиад бариулах нь зөв.
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • Хотын иргэн (66.181.161.29)
    Үхэр монголчууд 100-200 жилийн дараа УБ-т үзэх дурсах юм үлдээхгүй юм шиг байна
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (180.149.93.14)
    zov
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    12 цаг 52 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    13 цаг 17 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    13 цаг 25 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    13 цаг 41 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    14 цаг 20 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    14 цаг 45 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    14 цаг 51 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    15 цаг 32 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    15 цаг 54 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    17 цаг 47 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    17 цаг 52 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    18 цаг 23 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    18 цаг 48 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    18 цаг 50 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    19 цаг 5 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    19 цаг 11 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    19 цаг 19 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    20 цаг 29 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    20 цаг 35 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК