Европын орнууд дахь ЭСЯ-дын ажилтнууд хар тамхины сүлжээнд орсон байж болзошгүй мэдээлэл цацагдсан. Энэ хүрээнд Элчин сайдын яамдуудад тагнуулын байгууллагаас шалгалт хийж байгаа бөгөөд шалгалтын хариу удахгүй нэгтгэгдэх юм байна.
Өнөөдрийн байдлаар БНТУ-ын Станбул хот дахь Консулын газрын хоёр ажилтан 70 кг хар тамхи Германы хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдсан юм. Үүний улмаас дээрх ажилчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хар тамхины хэрэгт холбогдсон Хонг Конг дахь Консулын газрын Ерөнхий консул С.Эрдэнэ болон Хөх хотод суух Ерөнхий консулыг ажлын хариуцлага алдсан учир эгүүлэн татаад байна.
Г.Эрдэнэ