Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн ноолуурын зах зээлд "Louis vuitton"-той өрсөлдөх суурь нь “Монголын хаан ширхэгт” гэв

2019-7-08
0
ЖИРГЭХ

“Монгол ноолуур дэлхийд” сэдэвтэй хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт “City tower”-т боллоо. Монголын Ноос ноолуурын холбооноос зохион байгуулсан тус хэлэлцүүлгийн гол оролцогчид нь маркетерууд байв. Салбарын томоохон үйлдвэрүүдийн маркетеруудаас гадна Маркетингийн холбоо, маркетингийн чиглэлээр ажилладаг компаниудын маркетерууд оролцсон нь хэлэлцүүлгийн онцлог байсан юм. Тус хэлэлцүүлэг монгол ноолуурыг дэлхийд гаргахын тулд яах ёстой вэ гэсэн асуулт тойрч өрнөв. 

Манай улс нийт ноолуурынхаа 75 гаруй хувийг Хятад руу зөвхөн угаасан байдлаар гаргаж, үлдсэн 20-иодхон хувиар нь эцсийн бүтээгдэхүүн хийдэг гэсэн статистик дуулдлаа. Нийт ноолуурын 20 хувиар хийж буй эцсийн бүтээгдэхүүнийг цамцаар жишээлбэл дотоодын үйлдвэрлэгчид жилдээ 1.6 сая ширхэг цамц үйлдвэрлэдэг аж. Харин бүх ноолуураа боловсруулж цамц хийвэл 20 сая гэсэн аварга тоо гарах гэнэ. Ноолуураа бүрэн ашиглая гэвэл үйлдвэрүүдэд түүхий эд авах эргэлтийн хөрөнгө хангалттай байх ёстой гэсэн байр суурийг олон хүн хэлж байв. Санхүүжилтийн хувьд өнгөрсөн жил 188.2 тэрбум төгрөгийн зээл томоохон аж ахуйн нэгжүүдэд очжээ. Үр дүнд нь нийт үйлдвэрлэлийн хүчин чадал 27 хувиар өсч, 1570 ажлын байр бий болсон гэж ХХААХҮЯ-ны төлөөлөл онцлов. Энэ жилийн санхүүжилт өнгөрсөн оныхоос нэмэгдэж 300 тэрбум төгрөг болжээ. Ноолуурынханд хаягласан 300 тэрбум төгрөг түрүү жилийнх шиг Хөгжлийн банкаар дамжиж үйлдвэрлэгчдэд хүрэх юм байна. Хөгжлийн банкаар дамжиж үйлдвэрлэгчдэд хүрч буй зээлийн хувьд бодлогын хүүнээс хамаараад хүү нь харьцангуй өндөр, 12 хувь гэнэ. Хүү өндөр учраас үйлдвэрүүд өндийж босох хэмжээний санхүүгийн эх үүсвэр болж чадахгүй гэсэн байр суурь ч дуулдав. 

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү “Ноолуур бол стратегийн бүтээгдэхүүн. Дэлхийд эрэлт өндөр бүтээгдэхүүний нэг. Ноолуурын салбарынхны хувьд Итали, Англи шиг нэмүү өртөг бүтээх шаардлагатай нүүр тулаад байгаа. Итали, Английн маркетинг нь маш мундаг. Манай яамнаас өнгөрсөн жил онцгойлон анхаарч батлуулсан шийдвэр бол “Ноолуур” хөтөлбөр. Хөтөлбөрт дэлхийн хэмжээнд хүрсэн маркетингийг хэрэгжүүлэх агуулгатай заалт бий. Бүх л салбарын маркетерууд монгол ноолуурыг дэлхийд гаргахын тулд яах ёстойг хэлэлцэж байгаа нь энэ удаагийн арга хэмжээний маш том давуу онцлог. “Монголын хаан ширхэгт” гэдэг чанарыг гэрчлэх тэмдгийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Монголын хамгийн сайн чанарын ноолуурыг дэлхийд таниулж ялгарал бий болгох зорилготой том ажил байгаа юм. Монголын ноолуур Хятадын ноолуураас ялгарах ёстой. Ингэвэл бидэнд маш том давуу тал бий болно. Тэгж чадвал дэлхийн хэрэглэгчид Монголын хамгийн сайн ноолууран бүтээгдэхүүн гэж үнэлээд авч эхэлнэ. Дэлхийн ноолуурын зах зээлд италичууд хамгийн их нэмүү өртөг шингээдэг. Тэгж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өндөр үнээр зарж чадаж байна. Том жишээ нь Louis vuitton. Монголчуудын Louis vuitton-той өрсөлдөх суурь нь “Монголын хаан ширхэгт” чанарын тэмдэг” гэж ярилаа. Түүнээс монгол ноолуурын онцлог, давуу талыг сонирхоход “Манай улс хүйтэн сэрүүн уур амьсгалтай. Уур амьсгалын энэ онцлог ноолуурын чанарт маш сайнаар нөлөөлдөг. Манай ноолуур Хятадын ноолууртай харьцуулахад урт. Хятад ноолуур үндсэн хоёр өнгөтэй бол манайх үндсэн дөрвөн өнгөтэй. Өөрөөр хэлбэл ямар нэгэн будаг ашиглахгүйгээр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой ноолуур. Тэгэхээр эцсийн бүтээгдэхүүний маркетинг маань ямар байхаас бүх зүйл шалтгаална. Итали, Английн үйлдвэрлэсэн ноолуурын бүтээгдэхүүний хөгжүүлэлт хэрхэн явж байгааг судалж, тэдэнтэй өрсөлдөх маркетингийн гол бодлогыг боловсруулах эрэлт хэрэгцээ үүсээд байна” гэсэн хариу өгсөн юм. 

Хөрөнгө оруулалтаа сайжруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмж чадвал монгол ноолуур дэлхийд танигдахад асуудал биш гэж маркетерууд онцолж байв. Монголын үйлдвэрлэгчид дэлхийн технологиор чанартай, дизайнлаг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон ч маркетинг тал дээрээ хоцрогдсон яваа гэсэн утгатай үгийг хэлэлцүүлэгт оролцсон олон хүн хэлж байлаа. Маркетинг дээр улсынхаа ялгарлыг гаргаад өгчихвөл ноолууран бүтээгдэхүүнээ ахиу үнээр экспортлох боломжтой гэсэн үг ч давтамжтай сонсогдов. Хятадын ноолууран бүтээгдэхүүнээс чанараараа ялгарч дэлхийн брэнд болох ганц арга нь “Монголын хаан ширхэгт” чанарын тэмдэг гэдэгтэй ч хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгтэй байсныг онцолъё. 
Монголын ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Монгол ноолуурын чанар онцлогийг тусгаж нэгдсэн брэндийг бий болгочихвол дэлхийн зах зээлд байр сууриа баталгаажуулах боломжтой. Гадаад зах зээлийн худалдан авагчид Өмнөд Монгол болон Монголын ноолуурын ялгааг мэддэггүй. Мөн захиалгат үйлдвэрлэл буюу харилцагчийн шошгоор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас монгол брэндийг таниулахад хүндрэлтэй байдаг. Монгол ноос, ноолууран бүтээгдэхүүн дэлхийн стандартад нийцсэн гэдгийг баталгаажуулчихвал монгол ноолуурын үнэ цэнэ, өрсөлдөх чадвар дээшилнэ. Ийм зорилгоор “Монголын хаан ширхэгт” тэмдгийг бий болгосон. Энэ бол монгол ноолуурын чанарын гэрчлэх тэмдэг” гэж онцоллоо. ISO 17065 гэдэг стандартыг авснаар “Монголын хаан ширхэгт” чанарын гэрчлэх тэмдгийг хэрэгжүүлэх эрхийг авах аж. Монголын ноос, ноолуурын холбоо “Хаан ширхэгт”-ийг ажил болгоход гардан ажиллаж эхэлжээ. “Хаан ширхэгт” чанарын тэмдгийг эхний ээлжинд хоёр компанид өгөхөөр болж. Уг тэмдгийг олгохын тулд компаниудаа чадавхжуулах, чанарын тэмдгээ дэлхийд таниулахаас эхлээд цөөнгүй ажил бий гэнэ. Ингэхийн тулд маркетингийн зөв бодлого хэрэгтэй байгаа аж. 

Хэлэлцүүлэгт оролцсон маркетер Ц.Дөлгөөнөөс орчин цагийн хэрэглэгчдэд ямар маркетинг эрэлттэй байгааг сонирхоход “Орчин цагийн хэрэглэгчид ямар нэг бараа бүтээгдэхүүнийг сонгохдоо үнэ цэнэ, түүх, үзэл санаа, философийг нь хардаг болсон. 1500, 1800 гэсэн ялгаатай үнэтэй цэвэр ус байлаа гэж бодъё. 1800 төгрөгийн үнэтэй уснаас олсон ашгийн тодорхой хувь нь хүмүүнлэгийн үйлсэд очихоор бол арай ахиу үнэтэй ч сонгодог болсон. Тэгэхээр зүгээр нэг бүтээгдэхүүн биш үзэл, санаа, философи үнэ цэнэ шингээсэн бүтээгдэхүүн зарах ёстой. Маркетинг түүхтэй болсон. Историй тэлинг гэж цоо шинэ арга байна. Телевизийн элдэв реклам, постер, “Үүнийг аваарай” гэсэн мэссэж өгсөн гоё хувцастай моделоос илүү төрсөн нутаг, дотны хүмүүс, эгэл амьдралтай нь холбоотой түүх өгүүлсэн реклам хүмүүст илүү хүрэх болсон. “Говь” компанийн “Аав хүү хоёрын нандин харилцаа” гэсэн реклам хүмүүст хүрээд байгаа нь ийм учиртай. Хүний сэтгэлийг хөндсөн маркетингийн аргууд дэлхийд хүчтэй байгаа. Мэдээж технологийн дэвшлийг ашиглах хэрэгтэй. Сүүлийн үеийн сошиал платформуудыг анхаарах хэрэгтэй. Зөвхөн сошиал, инстаграммаар “нүдээд” дийлэхгүй байна” гэсэн хариу өглөө. 


Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгохын тулд ноолуур самнахаас эхлээд ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэл бүх процесс хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюулгүйг нотлох ёстой гэж маркетерууд онцолж байсан юм. Монголын ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэлэлцүүлгийн үеэр “Уламжлалт мал маллагааны арга ажиллагаагаа сайн таниулах ёстой. Бид байгальд ээлтэй, хүн амьтны эрүүл мэнд, эрх ашгийг хөнддөггүй гэдгээ нотлох учиртай.Үүн дээр нэмээд хямд чанаргүй бүтээгдэхүүнээс ялгаатайгаа нотлох шаардлага бий. Ийм зөв бизнесийн загвар хийчихвэл хэрэглэгчтэй болж, санхүүжилтээ босгох нь Монголын ноолуурын салбар, үйлдвэрлэгчдэд асуудал биш. Дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж л ноолуурын тогтвортой үйлдвэрлэл бий болно” хэмээн онцолж байлаа. 

“Монгол ноолуур дэлхийд” сэдэвтэй хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсээс зарим зүйлийг тодруулснаа хүргэе. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Ноолуурынсалбарт төрийндэмжлэг, зохицуулалт зайлшгүй хэрэгтэй


-Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгохын тулд төрөөс ямар дэмжлэг үзүүлж байна вэ?

-Монголоос гарч буй ноолуур дэлхийн нийт ноолуурын 50 орчим хувийг эзэлдэг. Ийм хэрнээ дэлхийн ноолуурт эзлэх байр суурь нь ердөө наймхан хувь. Тэгэхээр дэлхийд том тоглогч байхын тулд яах ёстой вэ гэсэн асуултыг тавихаас аргагүй. Товчхондоо бид дэлхийн худалдааны маркетинг дээр эзлэх байр сууриа алдчихаад байна. Тиймээс маркетингаа сайжруулах гарцаагүй шаардлага бий. Төр засгийн хувьд ноолуурын салбараа дэмжих зорилгоор “Монгол ноолуур” хөтөлбөр баталсан. Үйлдвэрлээ сайжруулъя, чанартаа анхааръя, гадагш таниулъя, санхүүжилтийг нь шийдье гэж байна. Үйлдвэрлэл, гадагшаа гаргах боломж бололцоонд санхүүгийн дэмжлэг үзүүлэх талд анхаарах гээд байна. Үйлдвэрлэлийг сайжруулах талд зээл, санхүүжилт өгч байгаа. Мөн ноолуур бэлтгэх талд алхам хийсэн. 

-Урт хугацааны, бага хүүтэй зээлийн бодлогоор дэмжээд өгвөл ноолуурын экспорт огцом нэмэгдэнэ гэдэгтэй та санал нийлэх үү?
-Санал нийлнэ. Ноолуурын салбарт төрийн дэмжлэг, зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. Энэ салбарын асуудлуудыг ярихаар эцэстээ санхүүжилт дээр л очдог. Санхүүжилтийг нээх ёстой. Төр засгийн зүгээс урт хугацааны зээлд хамрагдуулах талд анхаарал хандуулж байгаа. Энэ асуудал шийдэгдэхгүй яваа учраас ярьж байгаа бүх асуудал цаасан дээр үлдэж байна. Ноолуурын салбарт яагаад гадныхан орж ирж байна вэ гэсэн асуултад хариу хайхаар мөн л санхүүжилтийн асуудал сөхөгддөг. Эргэлтийн хөрөнгөтэй багатай учраас үндэсний үйлдвэрлэгчид орон зайгаа алдаад байдаг. Компаниудаа санхүүжилтээр дэмжиж байж л энэ асуудлыг шийдэж чадна. 
ШУТИС-ийн Технологийн менежмэнтийн салбарын профессор Я.Оюунтунгалаг: Түүх бүтээсэн маркетинг л монгол ноолуурыг брэнд болгоно

-Монгол ноолуурын онцлогийг дэлхийд яаж харуулбал сайн маркетинг болох вэ?
-Монгол ноолуурын гол онцлог нь газар зүйн давтагдашгүй байрлал, монголчуудын малаа маллах өвөрмөц арга барил. Өөрөөр хэлбэл бэлчээрийн, нүүдлийн мал аж ахуй. Бусдаас ялгарах юм маань энэ. Тэгэхээр маркетингаа бүтээхдээ түүхэн тал руу нь хандуулвал үр дүнд хүрнэ. Ямаагаа хэрхэн малладаг, ноолуурыг нь яаж самнаж авдаг, түүхий эдээ ямар процессоор бэлддэг гэх мэтээр ахуй амьдралтай холбоотой түүхчилсэн сурталчилгаа хийвэл дэлхийн зах зээл илүү сонирхоно. 

-Бодит түүхээр сурталчилгаагаа хийвэл дэлхийн зах зээл дээр Хятадын ноолууран бүтээгдэхүүнээс ялгарахгүй байна гэсэн асуудал шийдэгдчих л юм байна...?
-Та зөв харж байна. Монгол ноолуурын хувьд Хятадын түүхий эдээс ялгарах онцлогтойгоо ингэж л харуулна. Түүхий эд нь чанар сайтай, элдэв хольцгүй, Монголын уламжлалт мал аж ахуйгаас гардаг гэдгийг харуулахын тулд салбарын маркентингийн бодлого чухал. Элдэв холиогүй, 100 хувийн ноолуур гэдгийг гэрчлэх тал дээр “Монголын хаан ширхэгт”, салбарын маркетинг ажиллана гэсэн үг. Харин бүтээгдэхүүний тухайд манай үйлдвэрүүд Говь гэх мэтээр өөр өөрийн брэндээрээ ялгарна. Цуглах ёстой малгай нь “Монголын хаан ширхэгт” чанарын тэмдэг. 
АХБ-ны Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн золхицуулагч Т.Энхжаргал: “Монголын хаан ширхэгт”-ийг 33 улсын Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн

-“Монголын хаан ширхэгт” чанарын тэмдэг дэлхийн 33 орны Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн гэв үү?
-Манай төслийн хувьд долоон салбарыг хамардаг. Нэг нь ноос ноолуурын салбар байгаа юм. Азийн хөгжлийн банк 2011 оноос “Монголын хаан ширхэгт” бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг дэмжсээр ирсэн. Дэлхийн 33 улсын Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн гэдгийн тухайд 2011-2013 онд хийсэн олон ажлын нэг л дээ. 

-Монгол ноолуурыг дэлхийд гаргах энэ ажилд Азийн хөгжлийн банк ямар оролцоотой ажиллаж байна вэ?
-Бид “Монголын хаан ширхэгт”-ийн түүхий эдийн стандартыг гаргасан. “Хаан ширхэгт” маань өнөөхөндөө эцсийн бэлэн бүтээгдэхүүн болж гараагүй. “Монголын хаан ширхэгт” бүтээгдэхүүнийг эцсийн байдлаар нь гаргах боломжтой 16 аж ахуйн нэгжийг сонгож ажилласан. 7-8-ыг нь хаан ширхэгт бүтээгдэхүүнийг гаргах чадвартай гэж үзэж байгаа. Манай олон улсын экспертүүд дотор ноос ноолуурын, брэнд маркетингийн, баталгаажуулалтын мэргэжилтнүүд бий. Тэд “Монголд үйлдвэрлэл хөгжүүлэхэд бүтээгдэхүүнийхээ чанарт хэт анхаарч байна. Борлуулалт маркетингийн тусгайлсан стратеги төлөвлөлт алга” гэсэн дүгнэлт хийсэн. Энэ асуудалд анхаарч зургаан аж ахуйн нэгжид үндэсний, олон улсын мэргэжилтнүүд ажиллаж брэндинг маркетингийн стратеги төлөвлөгөө гаргаад байгаа. Эцсийн үр дүнд нь Монголын хаан ширхэгт бүтээгдэхүүний эцсийн бүтээгдэхүүн гаргах өртгийн сүлжээний жишиг бий болно гэж үзэж байна.
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа
Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
    15 цаг 34 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    16 цаг 10 мин
  • Олимпын таеквондогийн Ази тивийн АШТ эхлэхэд нэг хоног үлдлээ
    16 цаг 46 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
    17 цаг 8 мин
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
    18 цаг 16 мин
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
    18 цаг 41 мин
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
    18 цаг 53 мин
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
    19 цаг 17 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
    19 цаг 40 мин
  • The Huns дахин шилдгүүдийн эгнээнд: PGL Astana 2026 тэмцээний үр дүн
    19 цаг 53 мин
  • CS2-д аваргын бөгжний уламжлал нэвтэрч The MongolZ анхны эзэд нь боллоо
    20 цаг 8 мин
  • Д.Трамп Иранд анхааруулга өглөө
    20 цаг 26 мин
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
    20 цаг 44 мин
  • "Oklahoma City Thunder" багийн хамгаалагч Шай Гилгеус-Александер хоёр жил дараалан NBA-ийн MVP боллоо
    21 цаг 40 мин
  • Украины арми ОХУ-ын нийслэл Москва хотыг бөмбөгдөв
    22 цаг 10 мин
  • Нигерт явуулсан тусгай ажиллагааны үеэр "Исламын улс" бүлэглэлийн томоохон удирдагч алагджээ
    22 цаг 24 мин
  • Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа
    22 цаг 24 мин
  • Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв
    22 цаг 33 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
    22 цаг 38 мин
  • Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ
    23 цаг 32 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК