Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Чимгээ: Нийслэлд 1100 орчим ТҮЦ бий. Бүгд эрүүл ахуйн шаардлага хангадаггүй

2019-7-26
0
ЖИРГЭХ

Хэдхэн хоногийн өмнө ТҮЦ-т худалдаалж байсан хавчуургатай талх хэрэглэсэн 22 иргэн хоолны хордлого авч, улмаар ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй. Үүнтэй холбогдуулан НМХГ-аас ирэх сарын 15-ны өдрөөс эхлэн ТҮЦ-т хүнсний ямар ч бүтээгдэхүүн худалдаалахгүй байх шийдвэр гарсан байна. Энэ талаар НМХГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Чимгээтэй ярилцлаа.


-Мэргэжлийн хяналтын байгуулллагаас хүнс, худалдааны үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид хяналт, шалгалт хийсэн. Хэчнээн зөрчил илэрсэн бэ?

-Нийслэлийн хэмжээнд хүнс, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 6507 аж ахуйн нэгж байдаг.  Үүний 1100 орчим нь ТҮЦ. Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуульд зааснаар хүнсний сүлжээ эрхлэгч мэргэжлийн хяналтын байгууллагад мэдээлж байж үйл ажиллагаа явуулах эрх нь үүсдэг. Гэвч үйл ажиллагаа явуулж буй бүх ТҮЦ мэдээллийн санд бүртгэлгүй. Учир нь стандарт бус үйлчилгээ явуулдаг учир бүртгэлд хамруулах боломжгүй. Нөгөөтэйгүүр, ТҮЦ-т хүнсний бүтээгдэхүүн борлуулах ямар ч үндэслэл байхгүй бөгөөд хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг.

Тиймээс бидний жил бүрийн төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус хяналт, шалгалтад ТҮЦ хамрагддаггүй. Ингээд хүнс, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үлдсэн 4500 орчим газраас их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байгууллагыг ирэх оны төлөвлөгөөт хяналт, шалгалтад хамруулдаг. Энэ оны хувьд 4500 орчим худалдаа үйлчилгээний газраас 270 газарт хяналт, шалгалт хийхээр төлөвлөсөн. Үүнээс 257 аж ахуйн нэгж хамрагдсан. Ингэхдээ шалгалтыг найман чиглэлээр явуулсан юм. Тухайлбал, барилга, эрүүл ахуйн халдвар хамгаалал, газрын төлөвлөлт, хэм хэмжүүр зэрэг чиглэлээр хийгдсэн.

-Ямар зөрчил голчлон илэрсэн бэ?

-Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, хаяг шошго, хадгалах хугацаа, худалдааны газрын стандартын шаардлага, агуулахын шаардлага хангаагүй зөрчил их гарсан. Илэрсэн зөрчилтэй холбогдуулан 147 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа. Төлөвлөгөөт шалгалтын ажлын гол зорилго нь эрсдэлтэй гарсан аж ахуйн нэгжийн эрсдэлийг бууруулах байдаг. Харин дээрх шалгалтаар дөрвөн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрсдэлтэй үнэлэгдсэн.

-Эрсдэлтэй үнэлэгдсэн аж ахуйн нэгжүүдийг ирэх оны төлөвлөгөөт хяналт шалгалтад хамруулдаг гэсэн. Гэтэл дахин эрсдэлтэй гэж үнэлэгдэж. Эдгээр газруудад ямар арга хэмжээ авсан бэ?

-Эрсдэлтэй үнэлэгдсэн “Нарантуул” ОУХТ-д ирэх сарын 1-ний дотор зөрчлийг арилгах, эрсдэлийг бууруулах үүрэг даалгавар өгсөн. Харин бусад гурван аж ахуйн нэгж нь үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилсөн.

“Нарантуул” ОУХТ-ийн эрсдэлийн бүлэг заагдсан хугацаанд арилаагүй тохиолдолд хуульд заасан байдлаар хариуцлага тооцох ёстой.

Түүнчлэн төлөвлөгөөт хяналт, шалгалтын нэгдсэн дүнг НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар оруулж, шийдвэр гарсан. Тодруулбал, зах худалдааны 13 төвүүдэд ил задгай худалдаа, стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдаалахыг хориглосон. Үүнд Нарантуул, Хархорин, Барс, Хүчитшонхор, Даян-Өндөр, Сутайн буянт, MBC групп, Анко, Эрдэнэбулган, Юмт Бөмбөгөр, Ханталс, Собу, Норман зэрэгт ил задгай борлуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд хугацаат үүрэг даалгавар хүргүүлсэн юм. Хамгийн гол нь нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагын хүрээнд дээрх 13 зах, худалдааны төвүүд гадна талбай дахь хог хаягдал, нийтийн эзэмшлийн зам талбай, эрүүл аюулгүй орчинг бий болгож, хариуцах ёстой. Үүнийг нь ч Эрүүл ахуйн тухай хуульд заасан байдаг. Гэтэл хууль бус ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлүүлсээр байна. Тиймээс уг асуудлыг таслан зогсоох хугацаат үүрэг өгсөн.

-Дээрх захуудад шалгалт хийхэд хүнсний бүтээгдэхүүн эрсдэлтэй ямар байсан бэ. Иргэд голчлон шинэ бас үнэ хямд гэдэг утгаараа томоохон зах, худалдааны төвөөс худалдан авалт хийх нь их байдаг шүү дээ?

-Зах, худалдааны төвүүдийн хүнсний бүтээгдэхүүн эргэлт сайтай байдаг тул харьцангуй шинэ байдаг. Мөн хадгалалтын хугацаа дууссан зэрэг асуудал харьцангуй бага гардаг. Учир нь бүх худалдааны төвүүд эрүүл ахуйн мэргэжилтэн, зохион байгуулагч зэрэг дотоод хяналтын багтай байдаг. Энэ дотоод хяналтын баг нь тухайн худалдааны төвийн байцаагч гэж ойлгож болно. Харин илэрдэг нийтлэг зөрчил нь тээвэрлэлтийн стандартын асуудал байна. Тухайлбал, орон нутаг руу тээвэрлэж буй бүтээгдэхүүний 40.5 хувь нь тээвэрлэлтийн шаардлага хангахгүй байгаа судалгаа гарсан.

-Бүртгэлгүй ТҮЦ-үүдийг бүртгэлжүүлэхэд мэргэжлийн хяналтын газраас хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Манай байгууллага бүртгэж болохгүй. Учир нь ТҮЦ стандартгүй үйл ажиллагаа явуулдаг учраас хуулиараа бүртгэлд орох эрх нь үүсэхгүй.

Тухайлбал, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй худалдааны газрын стандарт хүнсний мухлаг 20-40 м.кв байх ёстой гэж заасан.

Гэтэл ТҮЦ-ийнх 10-15 мкв талбайтай байдаг. Яагаад талбайн хэмжээ заадаг вэ гэхээр шаардлагатай тоног төхөөрөмж суурилуулах, чөлөөтэй зорчих зэрэг бүгд стандартын дагуу байх ёстой шүү дээ. Мөн ТҮЦ-т бэлэн бүтээгдэхүүн худалдаалахыг хуулиар хориглодог. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтын ажлыг тогтмол хийдэг. Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журамд НМХГ-аас ТҮЦ-т хүнс худалдаалахгүй гэсэн заалт оруулж өгсөн. Тиймээс ирэх сарын 15-ны өдрөөс хойш хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй байх мэдэгдэл гаргасан. Өөрөөр хэлбэл, уг хугацаанаас эхлэн ТҮЦ-т хүнсний ямар ч бүтээгдэхүүн худалдаалахгүй.

 

Б.Лхам

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • i (150.129.143.10)
    duurgiin alban haagchdiin amin zyylga oldog biznes ni tuts tutsnii zuvshuurul vdag shdee
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • DR. UROLOGIST (105.112.50.137)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • zochin (66.181.184.176)
    Bugdii ni haagaachee.
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.95.122)
    mash bohir buhlga has saigui delguur bna manaih shig iim oron baihgui ee
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    4 цаг 58 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    5 цаг 23 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    5 цаг 30 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    5 цаг 47 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    6 цаг 25 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    6 цаг 50 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    6 цаг 57 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    7 цаг 38 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    8 цаг 0 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    9 цаг 53 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    9 цаг 57 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    10 цаг 28 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    10 цаг 53 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    10 цаг 55 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    11 цаг 11 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    11 цаг 16 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    11 цаг 24 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    12 цаг 34 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    12 цаг 40 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК