“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд дэлхийн алт, мөнгө, хүрэл медальт С.Батцэцэг эх орноо төлөөлөн хоёр дахь учраатайгаа өрсөлдөв. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийн хувьд гурав дахь олимпдоо оролцож байгаа билээ.
Тэрбээр эхний даваанд Францын Кумба Ларрокийг ялсан бол шөвгийн наймд ОХУ-ын Ханум Вальеватай барилдаж, шөвгийн дөрөвт шалгарлаа. Ингэснээр манай бөх мөнгөн медалийн төлөө барилдах юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)