Сингапур улсад холимог тулааны “One Championship–Battleground III“ тэмцээн энэ сарын 27-нд болох бөгөөд манай тамирчин О.Пүрэв өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Түүний өрсөлдөгч Их Британий тамирчин Бен Роял байх бөгөөд 65.8 кг-ын жинд тулалдах юм.
О.Пүрэвийн өрсөлдөгч Бен Роял нь сонирхогчдын холимог тулаанд 6 ялж, хоёр ялагдсан “Predators UK Fighting Championship”-ийн Featherweigt-ийн аварга болж байсан ба муайтай бокс, жюү жицү (хар бүстэй) суурьтай тамирчин юм.
Сэтгэгдэл (1)