Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хасагдах шатанд тоглох Франц, Бразил, Англи, Испани тэргүүтэй 16 багийн нэр тодорлоо

2022-12-03
0
ЖИРГЭХ

_(Өнөөдөр XII.3-ны 23 цагаас Нидерланд-АНУ, шөнө 03 цагаас Аргентин-Австрали)_

Хөлбөмбөгийн “Катар 2022” ДАШТ-ий эхний шатны 48 тоглолтын сүүлчийн  дөрвөн тоглолт манайхаар арванхоёрдугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө болж Хэсгийн шат өндөрлөлөө. Урьд шөнө болсон G, H хэсгийн  III тойргийн тоглолтын үр дүн:

__G хэсэг. Камерун-Бразил 1:0. гоол: Абубакар 90 мин (1:0).

Эхний хоёр тойрогт дараалан хожиж хасагдах шатанд шалгарах болзлыг урьдчилан хангасан Бразилын дасгалжуулагч Тите талбайд хоёрдугаар багаа гаргаж үндсэн багийн есөн тоглогчоо амраалаа. Гарааны хаалгач Алиссон, түүнчлэн Сильва нарын гурван хамгаалагч, Каземиро нарын хоёр хагас хамгаалагч, Винисиус тэргүүтэй гурван довтлогчийг энэ удаад тоглуулалгүй өнжөөлөө. Эхний хоёр тойргоос авсан 1 оноотойгоор талбайд гарсан Камеруны багт хожлын 3 оноо “ус агаар” шиг хэрэгтэй байв. Камерунчууд Бразилын хоёрдугаар шигшээтэй эн тэнцүү тоглож шүүгчийн мэдлийн сунгасан 10 минутын эхэнд Абубакарын оруулсан гоолын ачаар 1:0-ээр хожил байгууллаа. Гэвч энэ нь Африкийн багт шөвгийн 16-д шалгарах хэмжээний амжилт байсангүй. Зэрэгцэн явагдаж байсан тоглолтод Швейцарчууд Сербийг хожиж 6 оноотой болсон. Хэрвээ Швейцарын баг хожигдсон бол Африкийн багт ашигтай байлаа. Камеруны баг хэсэгтээ гуравдугаар байр эзэлж дараагийн хасагдах шатанд шалгарч чадаагүй ч хөлбөмбөгийн супер баг Бразилыг хожсон том амжилтаараа хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Камерунчууд эх орондоо баатрын дүрээр очих нь мэдээж хэрэг. Бразилын баг хэсэгтээ Швейцарын адил 6 оноотой ч, гоолын зөрүүний давуу үзүүлэлтээр тэдний өмнө гишгэж нэгдүгээр байрт шалгарлаа. Түрүүлэх тааварт яваа Бразилчууд шөвгийн 16-д “H” хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан Өмнөд Солонгосын багтай тоглоно.

__G хэсэг. Серби-Швейцар 2:3. гоол: Шакири 20 мин (0:1), Митрович 26 мин (1:1), Влахович 35 мин (2:1), Эмболо 44 мин (2:2), Фройлер 48 мин (2:3).

Эхний хоёр тойргоос авсан 1 оноотой талбайд гарсан Сербийн багт хожлын 3 оноо хэрэгтэй байсан бол 3 оноотой Швейцарын баг тэнцэхэд л 4 оноотой болж шөвгийн 16-д шалгарах боломжтой байсан. Гэхдээ Швейцарчууд тэнцэх гэж эрсдэлтэй алхам хийхээр талбайд гараагүй нь тоглолтын эхнээс харагдаж байв. Хоёр баг хоёулаа хожихыг эрмэлзэж өрсөлдсөн учраас тоглолт харилцан довтолсон үзүүштэй гоё боллоо. Довтолгоо зонхилсон энэ тоглолтод хожсон Швейцарын багаас Европын топ клубт тоглож явсан багийн лидер Шакири, Францын “Монако” клубт тоглодог легионер Эмболо, Английн “Ноттингем Форест” клубт тоглодог легионер Фройлер нар, хожигдсон Сербийн багаас Английн “Фулхэм” клубт тоглодог легионер Митрович, Италын “Ювентус” клубт тоглодог легионер Влахович нар гоол хийсэн. Швейцарын баг хэсэгтээ хоёрдугаар байр эзэлж дараагийн хасагдах шатанд шалгарлаа. Хэсгийн шатанд нэг тэнцэж, хоёр хожигдсон Сербичүүд тэмцээнээ өндөрлүүлж үзэгчдийн суудалд шилжлээ. Швейцарын баг шөвгийн 16-д “H” хэсгээс нэгдүгээр байраар шалгарсан Португалтай тоглоно.

__H хэсэг. Өмнөд Солонгос-Португал 2:1. гоол: Орта 5 мин (0:1), Ким Юн Гвон 27 мин (1:1), Хван Хи Чан 90 мин (2:1).

Ази тивийн багууд хоёр өдөр дараалан хөгжөөн дэмжигчдээ баярлуулж Хэсгийн шатнаас шөвгийн 16-д шалгарлаа. Урьд өдөр нь Япончууд хэсэгтээ нэгдүгээр байр эзэлж хасагдах шатанд шалгарсан бол энэ удаад Өмнөд Солонгосчууд тоглолтын төгсгөлд хожлын гоол оруулж гайхалтай ялалтаар хэсгээсээ шалгарах үр дүнд хүрлээ. Тоглолтын эхний гоолыг Португалын хагас хамгаалагч Орта 5 минутад, хариу тэнцээний гоолыг Өмнөд Солонгосын багийн хамгаалагч Ким Юн Гвон 27 дахь минутад хийсэн. Хоёрдугаар үеийн төгсгөл хүртэл нэмж гоол оролгүй тэнцээгээр үргэлжилж байлаа. Тэнцээний нэг оноо нь Азийн багт плей-оффод шалгарахад хангалтгүй, заавал хожиж 3 оноо авах шаардлагатай байсан. Учир нь, Өмнөд Солонгосчууд эхний хоёр тоглолтоос 1 оноо авсан байсан. Хожих даалгавартай талбайд гарсан Солонгосчууд ялалтын төлөө гандан бууралгүй тоглосоор шүүгчийн сунгасан нэмэлт долоон минут эхэлж 30 секунд болж байхад хоёр дахь гоолоо Португалын хаалганд хийж тоог 2:1 болгон бүтэн 3 онооны хожил авч хэсгээсээ шалгарах эрхтэй болсон. Гоолыг Английн “Вулверхэмптон” багт тоглодог легионер Хван Хи Чан оруулсан. Гоолын дамжуулалтыг Азийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч, өнгөрсөн жил Английн премьер лигт мэргэн бууч болсон “Тоттенхэм” клубт тоглодог легионер Сон Хын Мин өгсөн. Хожсон Өмнөд Солонгосын баг 4 оноогоор хэсэгтээ хоёрдугаар байр эзэлж шөвгийн 16-д шалгарлаа. Португалын баг хожигдсон ч эхний хоёр тойрогт дараалан хожиж хангалттай олон оноо авсан тул хэсэгтээ нэгдүгээр байрт орж хасагдах шатанд шалгарлаа. Шөвгийн 16-д Португалын баг “G”хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан Швейцартай тоглоно.

__H хэсэг. Гана-Уругвай 0:2. гоол: Арраскаэта 26 мин (0:1), Арраскаэта 32 мин (0:2).

Хоёр баг эхний хоёр тоглолтоос авсан адил 1 оноотойгоор, хоёулаа заавал хожих даалгавартай талбайд гарсан. Уругвайчууд даалгавраа амжилттай биелүүлж нэгдүгээр үеийн 26, 32 дахь минутад хагас хамгаалагч Арраскаетагийн хийсэн гоолоор 2:0-ээр хожиж эхэлсэн. Гана багийнхан дараалан хоёр гоол алдсанаасаа болж сандарч өөрсдийн хурд, биеийн хүч дээр суурилсан тоглолтоо гаргаж чадалгүй байсаар хариу гоол хийж амжсангүй хуурай хожигдож хэсэгтээ сүүл мушгиж тэмцээнээ дуусган үзэгчдийн суудалд шилжлээ. Уругвайн багийн хожлын 3 оноо, оруулсан 2 гоол нь, зэрэгцэн явагдаж байсан Өмнөд Солонгос-Португал 1:1-ээр тэнцээгээр үргэлжилж байхад тэдэнд шөвгийн 16-д шалгарах боломжийг олгож байлаа. Гэвч тэнцэж явахдаа 2 оноотой байсан Солонгосчууд тоглолтын төгсгөлд хожлын хоёр дахь гоолоо оруулж оноогоо 4, гоолын үзүүлэлтийг 3:3 болгосон. Харин Уругвайн баг адилхан 4 оноотой ч гоолын үзүүлэлт нь 2:2 учраас хэсэгтээ Өмнөд Солонгосын ард гуравдугаар байрт орж шөвгийн 16-д шалгарсангүй тэмцээнээ дуусгаж гэртээ харихаар боллоо. Гоолын үзүүлэлтээр Уругвайчуудыг ардаа оруулж хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн Өмнөд Солонгосчууд шөвгийн 16-д “G” хэсгээс нэгдүгээр байраар шалгарсан Бразилтай тоглоно.

ДАШТ-ий дүрмийн дагуу нийт 32 багаас хэсэг бүртээ эхний хоёр байрт шалгарсан нийт 16 баг хасагдах шатны шөвгийн 16-д шалгарлаа. Үүнд:

A хэсгээс Нидерланд, Сенегал

B хэсгээс Англи, АНУ

C хэсгээс Аргентин, Польш

D хэсгээс Франц, Австрали

E хэсгээс Япон, Испани

F хэсгээс Марокко, Хорват

G хэсгээс Бразил, Швейцар

H хэсгээс Португал, Өмнөд Солонгосын баг.

Бусад Катар, Эквадор, Иран, Уэльс,  Мексик, Саудын Араб, Дани, Тунис, Герман, Коста Рика, Бельги, Канад, Камерун, Серби, Уругвай, Гана улсын 16 баг хасагдах дараагийн шатанд шалгарч чадсангүй, “Катар 2022” ДАШТ-ийг Хэсгийн шатанд өндөрлүүлж үзэгчдийн эгнээнд шилжлээ.

Плей-оффын шөвгийн 16-д шалгарсан багуудын халз тоглолтын хуваарийг толилуулъя.

Наймд үлдэхийн төлөө шөвгийн 16 багийн тоглолт

XII.3-ны бямба гараг 23 цагаас Нидерланд-АНУ, шөнө 03 цагаас Аргентин-Австрали

XII.4-ний ням гараг 23 цагаас Франц-Польш, шөнө 03 цагаас Англи-Сенегал,

XII.5-ны даваа гараг 23 цагаас Япон-Хорват, шөнө 03 цагаас Бразил-Өмнөд Солонгос

XII.6-ны мягмар гараг 23 цагаас Марокко-Испани, шөнө 03 цагаас Португал-Швейцар тоглолттой.

Плей-оффын оноолтыг харахад “Катар 2022”-т түрүүлэх тааварт яваа Өмнөд Америкийн хүчтэй баг Бразил, Аргентин зүүн жигүүрт, Европын шилдэг баг Франц, Англи, Португал баруун жигүүрт бичигджээ. Зүүн, баруун жигүүр тус бүрээс шөвгийн 16, шөвгийн 8, шөвгийн 4-т дараалан гурав ялсан хоёр баг финалд шалгарч аваргын Цомын төлөө энэ арванхоёрдугаар сарын 18-ны ням гаргийн орой 23.00 цагаас тоглоно.

Б.Ерэнтэй

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    7 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    18 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    1 цаг 50 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    2 цаг 6 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    2 цаг 16 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    2 цаг 17 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    2 цаг 42 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    2 цаг 56 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    3 цаг 6 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    3 цаг 17 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    17 цаг 45 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    22 цаг 48 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    Өчигдөр 11 цаг 41 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    Өчигдөр 11 цаг 20 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК