Үндэсний "Алтан цом"-ын төлөөх цуврал барилдааны хоёрдугаар шатны барилдаан хоёр өдрийн өмнө эхэлж, Увс аймгийн бөхчүүд Баянгол дүүргийг, Баян-Өлгий аймгийн бөхчүүд Дундговь аймгийг тус тус ялж шигшээ наймд шалгараад буй. Тэгвэл өнөөдөр буюу 12 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагаас Ховд болон Архангай аймгийн бөхчүүд хүч шүэх гэж байна. Үндэсний "Алтан цом"-ын төлөөх барилдаанаас хамгийн үзүүштэйгээр нэрлэгдэн хүлээлт үүсгээд буй тус барилдаанд хэн нь ялах вэ гэдгийг хүлээх л үлдлээ.
Өмнөх шатанд Архангай аймаг Хэнтий аймгийн багийг ялж хоёдугаарт шатанд шалгарсан билээ. Харин Ховд аймгийн баг Дорнод аймгийн багийг ялсан юм.
Архангай аймгийн бүрэлдэхүүн
1. Улсын гарьд М.Бадарч
2. Улсын харцага Б.Зоригтбаатар
3. Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ
4. Аймгийн арслан С.Сүхбат
5. Цэргийн арслан Л.Отгонбаатар
6. Аймгийн арслан Э.Мөнхжаргал
Ховд аймгийн бүрэлдэхүүн
Улсын аварга О.Хангай
Улсын заан Б.Пүрэвсайхан
Улсын заан Б.Бат-Өлзий
Улсын начин Б.Баянмөнх
Аймгийн арслан Ц.Төмөрцоож
Тус тэмцээнийг Монголын Үндэсний бөхийн холбоо, SPS телевиз хамтран зохион байгуулж буй юм. Энэхүү тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн шилдэг бөхчүүд баг болон өрсөлдөж, алтан цомын эзэн болно. Тухайлбал, алтан цомын төлөөх багийн барилдаанд аймаг тус бүрийн шилдэг зургаан бөхөөс бүрдсэн 32 баг оролцсоноос 16 баг үлдээд буй. Үлдсэн 16 баг оноолт таарч, хоорондоо өрсөлдөнө.
Дашрамд, урьдчилсан шатыг давж гарсан шилдэг найман баг тойргийн журмаар өрсөлдөж, алтан цомын эзэн болох юм.Алтан цомын эзэн болсон баг 200 сая төгрөгийн эзэн болох талаар Монголын Үндэсний бөхийн холбоо мэдээлсэн билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)