Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Ханхүү Бранимарын одон”-т Модрич ахлагчтай Хорватын баг ДАШТ-ий анхны медальтнаар тодорлоо

2022-12-18
0
ЖИРГЭХ

__Хөлбөмбөгийн “Катар 2022” ДАШТ-ий анхны медальтан тодорлоо. Өмнөх 2018 оны Дэлхийн аваргын мөнгөн медальтХорватын баг энэ ДАШТ-ий сенсаацын эзэн Марокког 2:1-ээр хожиж Хүрэл медаль хүртэв__

Хорватуудын нэгдүгээр үед айлын хаалганд хийсэн хоёр бөмбөг нь ДАШТ-ий гуравдугаар байр, Хүрэл медалийн үнэтэй гоол боллоо. Тоглолтын 7 минутад төвийн хамгаалагч Гвардиол  тоглолтын зүүн жигүүрийн хамгаалагч Перишичийн стандарт цохилтоос дамжуулсан бөмбөгийг мөргөж тоог 1:0 болгон тэргүүллийг багтаа авчирсан. Хорватуудын гоолын баярхөөр төдийлэн удаан үргэлжлээгүй. Гурван минутын дараа Мароккогийн тоглогчид тэнцээний хариу гоолыг орууллаа. Стандарт цохилтоос ирсэн бөмбөгийг төвийн хамгаалагч Дари мөргөж гоолдон тоог 1:1 болгосон. Гэсэн ч эх орныхоо нийслэлийн “Динамо Загреб” багт тоглодог хагас хамгаалагч Оршич айлын торгуулийн талбайн зүүн үзүүрээс баруун цохиж Мароккогийн хаалганы торыг хөдөлгөж тооны 2:1-ийн давуу байдлыг үүсгэлээ. Хаалганы алсын булан руу түүний цохьсон бөмбөг нь Испанийн “Севилья” багт тоглодог легионер, Мароккогийн хаалгач Бунуд хаах боломж олгоогүй, шон онож буцаж дотогш ойж гоол болсон. Оршичийн энэ гоол нь ДАШТ-ий шилдэг гоолын жагсаалтын эхний 10-т багтах түвшнийх байлаа. Хоёр баг хоёрдугаар үед харилцан довтолсон ч нэмж гоол ороогүй тоглолт 2:1-ээр Хорватын ялалтаар өндөрлөв.

Хоёр багаас эхний гоол оруулсан хөлбөмбөгчид нь идэр залуу, Европын хөлбөмбөгийн топ лигийн шилдэг клубт тоглодог легионерууд. Дараагийн 2026, 2030 оны ДАШТ-д оролцох ирээдүйтэй хөлбөмбөгчид. Хорватын 20-той Йошко Гвардиол нь Германы хөлбөмбөгийн Бундеслигийн “Лайпциг” клубт, Мароккогийн 23-тай Ашраф Дари нь Францын хөлбөмбөгийн Лиг 1-ийн “Брест” клубт тоглодог.

Хүрэл медалийн  төлөөх энэ тоглолтын хамгийн шилдэг нь Мароккогийн багийн баруун жигүүрийн бүх довтолгоог нурааж сайн хамгаалсан, дээр нь эхний гоолын оновчтой дамжуулалт өгсөн Хорватын хамгаалагч Иван Перишич байв. Тэрбээр Европ тивийн АШТ-д 2012, 2016 онд, өмнөх 2014, 2018 оны ДАШТ-д тоглосон. Манай хөлбөмбөг сонирхогчид түүнийг Английн “Тоттенхэм” клубт тоглодгоор нь андахгүй сайн мэднэ.  33 настай Иван Перишич спортын замналынхаа сүүлчийн ДАШТ-ий сүүлчийн тоглолтод талбайд гарсан. Мөн ДАШТ-ий замналаа өндөрлүүлж байгаа өөр нэг тоглогч нь бүхний танил Лука Модрич байлаа.

Хорватын төрийн дээд “Ханхүү Бранимарын одон” шагналт (манай “Чингис хаан” одонтой төстэй) тэрбээр шигшээдээ 2006 оноос 21 наснаасаа 37 хүртлээ 16 жил тоглож,баг нь дөрвөн жилийн өмнө “Россия 2018” ДАШТ-д мөнгөн медаль, энэ удаад “Катар 2022” ДАШТ-д хүрэл медаль хүртэхэд гол түлхүүр тоглогч нь байлаа. Лука Модричийг өнөө цагт Месси, Роналду нарыг нэрлэдэг шиг “хөлбөмбөгийн амьд домог” гэж хэлэхэд арай хэтрүүлсэн тодорхойлолт болно.Харин түүнийг шинэ зууны хөлбөмбөгийн ноён оргилуудын нэг гэхэд хэн ч маргахгүй хүлээн зөвшөөрнө. Месси, Роналду нар Оны шилдэг хөлбөмбөгчин алдрыг ээлжлэн хүртэж байсан онцгой ид үед дундуур нь орж ирж 2018 онд дэлхийн шилдэг хөлбөмбөгчний “Алтан бөмбөг” шагнал хүртсэн ганцхан хөлбөмбөгчин нь Лука Модрич юм.

Лука Модрич ахлагчтай Хорватын баг “Катар 2022”-оос Хүрэл медаль хүртэж, “Россия 2018” оны мөнгөн медалиа өөр өнгөөр ихэрлүүллээ. Мараккогийн баг IV байр эзэлж ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан Африк тивийн, Арабын ертөнцийн анхны баг гэсэн алдрын эзэн боллоо.

“Катар 2022” ДАШТ-ий аваргын Алтан медалийн эзэн өнөөдөр (XII.180) ням гаргийн 23.00 цагаас эхлэх Аргентин-Франц тоглолтоос тодорно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    4 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    20 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    30 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    31 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    56 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    1 цаг 10 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    1 цаг 20 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    1 цаг 31 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    15 цаг 59 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    21 цаг 2 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    22 цаг 31 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    22 цаг 39 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    23 цаг 9 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    23 цаг 29 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    23 цаг 44 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    Өчигдөр 09 цаг 50 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК