Батлан хамгаалах яамны харьяа "Алдар" спорт хорооноос зохион байгуулдаг "Алдарын цом" үндэсний бөхийн аварга шалгаруулах, шилжин явах цомын төлөөх барилдаан өчигдөр /22.12.25/ аймгийн начин цолтой бөхчүүдийн дунд боллоо. 21 аймгийн 39 аймгийн начин тойргийн журмаар өрсөлдсөнөөс Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Ховд" дэвжээний бөх, аймгийн начин М.Баяржавхлан түрүүлж, Төв аймгийн Бүрэн сумын харьяат, "Дүнжингарав" дэвжээний бөх, аймгийн начин Л.Энхтүвшин үзүүрлэлээ. Барилдааны их шөвөгт Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн начин О.Баярбаасан, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээний бөх, аймгийн начин Г.Бат-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.
Дунд шөвөгт Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, "Хилчин" спорт хорооны бөх, аймгийн нэмэх начин Х.Болдбаатар, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, "Хан Хэнтий аварга" дэвжээний бөх, аймгийн начин Т.Дэчинжүрмид шалгарчээ.
Л.Сайнаа