Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцүүлгийг үдээс хойш үргэлжлүүлнэ

2014-5-29
0
ЖИРГЭХ

  BSN_4850000  Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж нар танилцуулсан юм.

  1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулсан 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөнөөс хойш цаг үеийн нөхцөл байдал, нийгмийн харилцааны өөрчлөлтийг харгалзан уг хуульд 9 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь гэмт хэргийн хохирлын хэмжээг тогтоох болон гэмт хэрэгт тооцох нөхцлийг тодорхой болгох, шинэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хуульчлах, Монгол Улс нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх, түүнчлэн бусад хууль шинээр батлагдаж, бусад хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор хийгдэж иржээ. Харин өнөөгийн нийгмийн харилцааны хөгжил, эрэлт хэрэгцээтэй холбон авч үзвэл Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлсийг Эрүүгийн хуулиар бүрэн дүүрэн хамгаалж чадаагүй, даяарчлагдаж буй эрин үед олон улсын нийтийн эрх зүйн хөгжлөөс хоцрогдох хандлагатай байна.

  Монгол Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "ардчилсан нийгмийн үнэт зүйл, зарчим, улс орны хөгжлийн шаардлагад нийцсэн, урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох чадавхтай эрүүгийн хууль тогтоомжийн тогтолцоог бүрдүүлж, ялын бодлогыг оновчтой үр нөлөөтэй, олон сонголттой болгох"-оор заасантай нийцүүлэх, Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээг тодорхой болгох, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн зарим нэр томъёог залруулах, олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх талаар нарийн судлан үзсэний үндсэн дээр Гэмт хэргийн тухай хуулийн төслийг /Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга/ боловсрууллаа. Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын гэрээгээр оролцогч улсуудад “үндэсний хууль тогтоомжоор зохицуулахыг үүрэг болгосон” 56 асуудлыг зохицуулаагүй буюу хуульчлаагүй байна. Энэ тоог Монгол Улсын Эрүүгийн хуулийн зүйл заалтын тоотой харьцуулахад тус хуулийн заалт 18 хувиар нэмэгдэж, өөрчлөгдөх бүрэн үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн 7 зарчмын 5 нь буюу 71 хувь нь хэрэгжих боломжгүй байдлаар тусгасан нь тухайн хуулийг шинэчлэн найруулах үндэслэл болсон гэдгийг Хууль зүйн сайд илтгэлдээ дурдав.

 Уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн байна. Байнгын хорооны хуралдааны явцад Улсын Их Хурлын гишүүн Л.Болд Гэмт хэргийн болон Зөрчлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсний дараа Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

 Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Л.Эрдэнэчимэг, Су.Батболд, Д.Лүндээжанцан, С.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Д.Оюунхорол нарын 15 гишүүн Хууль зүйн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж тодруулав. Хууль зүйн сайд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хуулийн төслийг боловсруулахдаа 20 орчим судалгааны материалыг үндэслэл болгосны зэрэгцээ олон улсын болон үндэсний судалгааны баг, эрдэмтэн судлаачдын санал, зөвлөмжийг ашигласан. Мөн олон нийт, иргэний нийгмийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн ялгаа, гэмт хэргийн ангилал ба ялын төрөл хэмжээ, ял шийтгэлийн бодлого, хохирлын хэмжээ, гэмт хэргийн зүйлчлэл, шинэ гэмт хэргийн бүрэлдэхүүн зэрэг асуудалд шүүмжлэлтэй хандан гаргасан санал, зөвлөмжийг ажлын хэсгийн гишүүд судалж үзсэн. Хуулийн төсөлд албан ёсны санал авахаар 2013 оны 10 дугаар сард 250 орчим төрийн болон төрийн бус байгууллагад төслийг хүргүүлж, 150 гаруй байгууллагаас 1000 орчим санал ирүүлснийг судалж зохих хэмжээгээр тусгасан гэлээ. Гэмт хэргийн тухай хуулийн төсөл батлагдсанаар эрх зүйн суурь зарчим, шударга ёсонд илүүтэй нийцэх бөгөөд хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх нөхцөл хангагдана. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл шат 1-2 жил үргэлжлэх бөгөөд хуулийг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх, уламжлалт хандлага, мэдлэгийг өөрчлөх, шинэ мэдлэг, дадал олгох талаар сургалт явуулах, хуулийг олон нийтэд сурталчлах үйл ажиллагаанд тодорхой цаг хугацаа шаардагдана гэж үзэж буйгаа сайд хэллээ.

 Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүд Хууль зүйн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж хариулт авснаар чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Чуулганы үдээс хойших хуралдаан 15.00 цагаас эхэлж, хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд саналаа хэлнэ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • MNG SULD URSHUU (124.158.107.29)
    HI.MINII MONGOLCHUUDAA."ATG" GEDEG N "ARD TUMENTEI TEMTSEX GAZAR" SHUUDEE.SOR BOLSON, XUDULJ BGAA BUXNIIG USTGAAD BAIXAAR 1937/2014 DUNDEE DUN.SUULIIN UED TEROZMIIN ESREG IX YARIX BOLJ.20 SAYA N GUIGEE XAYANA.GADNII XURUNGU ORUULAGCH XEN BOOVCHIG XYANAGDANA.UUDUU UGSUJ YAVAA ARD TUMEND UUDUU GARSAN BOLON UUDULXUU BAISAN ARD TUMNII TERROZMIIN TUXAI YARIJ XEREGJUULEX N IDEEDEMTEI BUGUUD EMEGNELTEI UMDAA.HOAT 10 SAYA N ZOVLON TERRORIIN XAJUUD UY CH BISH BOLOOD BNA.MNG TUMENGUI MONGOLIIN BUXEN XEND XEREGTEI UM ?!MNG SULD URSHUU.
    2014 оны 05 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    3 цаг 19 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    3 цаг 43 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    4 цаг 4 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    4 цаг 8 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    4 цаг 31 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    5 цаг 26 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    6 цаг 12 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    6 цаг 15 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    7 цаг 21 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    7 цаг 29 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    7 цаг 59 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    9 цаг 36 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    9 цаг 50 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    10 цаг 6 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    10 цаг 11 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    11 цаг 9 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    13 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    23 цаг 32 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК