Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Томилолтоор тодорсон “Талын зам”

2014-5-30
0
ЖИРГЭХ

2014-05-23-13.Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын бүрэлдэхүүн ОХУ-ын Санкт-Петербург хотноо албан томилолтоор ажиллаад ирлээ. Энэ удаагийн томилолтыг ерөнхийдөө ач холбогдлоор нь,  ОХУ-ын Ерөнхийлөгч Путин болон албаны бусад төлөөлөлтэй хийсэн уулзалт, Монгол-Оросын хамтарсан үйлдвэрүүдийн Орос талын төлөөлөлтэй хийсэн уулзалт, Санкт-Петербургийн Олон улсын Эдийн засгийн форум гэж ангилж болохоор байлаа.

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын нэг, хоёрдугаар хүний өмнөд, хойд хөршид хийсэн айлчлал, албан томилолтыг манай гадаад харилцаанд чухал тэмдэглэлт үйл явдал боллоо гэж шинжээчид дүгнэж байгаа. Тэгвэл ОХУ дахь албан томилолт чухам ямар утга агуулгаараа Монгол оронд, монголчуудад ач холбогдолтой байж чадав аа гэдэг талаар одоо нэхэн дэлгэрүүлье.

ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН НАЙМДУГААР САРД МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА

2014-05-23-13.Монгол Улсын Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд тэргүүтэй албаны төлөөлөл Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн 18 дахь удаагийн форумыг тохиолдуулан ОХУ-д албан томилолтоор ажилласан. Украйны асуудалтай холбоотойгоор жил жилийн форумын томоохон оролцогч болох АНУ болон зарим орны төр, хувийн хэвшлийн оролцоо эрс буурсан энэ үед Монгол Улс урилгыг нь хүлээн авч, хөрш орны хувиар ач холбогдол өгөн оролцохоор ирсэнд ОХУ-ын төрийн тэргүүнээс эхлээд талархалтай хандаж байлаа. Форумын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Монгол Улсын Ерөнхий сайд Алтанхуяг тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Хойд хөршийн Төрийн тэргүүний форумын үеэр тоотой хэдэн улсын бодлого тодорхойлогчдыг цаг гарган хүлээн авч уулзсаны нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөл байсан юм. Ёс төдий, хэлбэр голчилсон бус ажил хэрэгч, зорилтот хэдэн асуудалд хариулт өгсөн уулзалт боллоо гэж хөндлөнгөөс дүгнэж болохоор байв.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд эдийн засгийн форумын ач холбогдлын талаар онцлоод хоёр улсын хөгжлийн асуудлыг тодорхойлсон Стратегийн түншлэлийн хөтөлбөрийг хамтран боловсруулах чиглэлээр санал солилцсон. Хоёр улс ирэх жилүүдэд хэрхэн, ямар чиглэлээр голчилж хамтрах, тэдгээрийг албан ёсоор баталгаажуулах нь хамтын ажиллагаанд чухал ач тустай талаар санал нэгдсэн юм. Мөн түүнчлэн Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн үйл ажиллагааны цар хүрээ, хүчин чадлыг нэмэгдүүлэх болон хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих талаар мөн санал солилцсон.

АЗИ-ЕВРОПЫГ ХОЛБОСОН ТАВАН ШУГАМ БУЮУ “ТАЛЫН ЗАМ” ТӨСӨЛ

2014-05-23-13.ОХУ болон БНХАУ энэ тавдугаар сарын 24-ны өдөр Шанхай хотноо 2018 оноос эхлэн 30 жилийн туршид газ буюу байгалийн хий худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан билээ. Хойд хөршийн өргөн уудам нутгаас өмнөд хөрш рүү газ дамжуулахад хамгийн дөт зам нь Монгол орны тал хээр. Дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн хоорондох худалдаа эргэлтийг манайх улс орноороо дамжуулах тухай Ерөнхийлөгч Путинтэй хийсэн яриа мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Улюкаев нарын ганцаарчилсан уулзалтын гол сэдэв байлаа.

Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг холбосон автозам, төмөр зам, газрын тос болон хийн хоолой, эрчим хүчний шугамыг “5 шугам” хэмээн нэрийдэж буй. ОХУ-ын байгалийн хийн ордуудаас Оросын нутгаар дамжуулан БНХАУ-д хүргэхийн тулд 4000 км хийн хоолой барьж байгуулах шаардлагатай. Харин Монголын нутгаар дамжуулан тээвэрлэхэд ердөө 1500 км хийн хоолой байгуулж, тэр чинээгээр хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэх боломжтой гэсэн тооцоо байна. Нийтдээ 400 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий энэ томоохон гэрээнд Монгол Улс дамжуулагчаар оролцвол ашиг орлогын олон үүд хаалга нээгдэнэ. Цаашилбал, нүүрсний хамгийн их нөөцтэй манай улс хар алтнаасаа газ, эрчим хүч үйлдвэрлэн энэ шугамыг ашиглан экспортлох ч боломжтой юм. Гэрээний хоёр дахь үе шатыг Монголын нутгаар дамжуулах манай талын саналыг бүрэн дэмжиж, энэ талаар судалж үзнэ гэдгээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсоор мэдэгдсэн нь Монгол Улсын Ерөнхий сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайд тэргүүтэй төлөөллийн энэ удаагийн томилолтын томоохон үр дүн байлаа.

МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН ҮЙЛДВЭРҮҮД

2014-05-23-13.ОХУ-ын Санкт-Петербург хот дахь албан томилолтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид Монгол-Оросын хамтарсан үйлдвэрүүдийн Оросын талын удирдлагуудтай уулзлаа. УБТЗ-ын үйл ажиллагаа болон хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат  нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунинтай,  Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэр, “Монголросцветмет” компанийн үйл ажиллагаа, ашиглалтын талаар “Ростех” корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезов нартай тус тус хаалттай хуралдсан. Цаг үеийн хэд хэдэн асуудалд тодорхой хариулт өгсөн уулзалтууд байлаа гэж дүгнэе. Тодруулбал, олон жилийн маргаан мэтгэлцээний эцэст Монгол Улсын Засгийн газраас баталж, УИХ-д өргөн бариад байгаа төмөр замын царигийн шийдлийг Оросын тал хэрхэн хүлээж авах бол гэх олны хүлээлт байсан. Тэгвэл “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат  нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунин уулзалтын үеэр “ямар царигаар төмөр замаа тавих нь Монгол Улсын өөрийнх нь бодлогын асуудал учраас хүлээн зөвшөөрнө” гэх санаагаа илэрхийлсэн нь Монгол Улс шинэ төмөр замын бодлогоо ажил хэрэг болгоход хөрш орнуудын зүгээс дэмжлэг хүлээж байгаагийн илрэл, хариулт боллоо.

ШАТАХУУН ИМПОРТЫН ГЭРЭЭНЭЭС ЖИЛД 120 САЯ АМ.ДОЛЛАР ХЭМНЭХ БОЛОМЖТОЙ

2014-05-23-13.Мөн энэ үеэр Монголын Газрын тосны газар ОХУ-ын “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгтэй Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа. Тохиролцооны хүрээнд  манай улсад нефтийн бүтээгдэхүүний хангамжийн дэд бүтцийг бий болгох, нефть, хийн ордод хайгуул хийх, “Чингис хаан” олон улсын нисэх буудал болон Хөшигийн хөндийд шинээр баригдаж буй нисэх буудлыг шатахуунаар хангах чиглэлээр хамтран ажиллах боломжууд үүсч байгаа юм.

Түүнчлэн “Роснефть” компани манай “Магнай трейд”, НИК, “Шунхлай” групптэй энэ зургадугаар сарын 1-нээс эхлэн ирэх 5 жилийн хугацаанд газрын тосны бүтээгдэхүүнээр хангах гэрээ байгууллаа. Энэ гэрээ хэрэгжиж эхэлснээр манай улсын нефть бүтээгдэхүүн хэрэглээний 80 хувийг ямар нэг хомсдол, тасралтгүйгээр хангах болно.

Гэрээг хамгийн гол нь Сингапурын биржийн үнэ буюу зах зээлийн өрсөлдөх чадвар бүхий ханшаар тооцож үйлдсэн бөгөөд энэ нь нэг сарын өмнөх үнээс 50-100 ам.доллар, нэг жилийнхээс даруй 200-300 ам.долларын хямд өртгөөр улсын хилээр нэвтрэх боломжийг бүрдүүлж буй хэрэг аж. Ийнхүү манай компаниудын шатахуун импортлох хилийн үнэ харьцангуй буурснаар Монгол Улс сард доод тал нь 7-10 сая ам.долларын гадагшаа урсгалыг хэмнэж, жилдээ энэ тоо 120 сая орчим ам.доллараар хэмжигдэх эдийн засгийн томоохон үр өгөөжийг авчирна гэж Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн томилолтын үеэр мэдэгдэж байлаа.

ОРОС маягийн DAVOS

2014-05-23-13.Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн 18 дахь удаагийн чуулга уулзалтад гадныхны тэр дундаа АНУ-ын томоохон бизнесмэнүүдийн оролцоо өнгөрсөн жилийнхээс 40 орчим хувиар буурсан байлаа. АНУ-ын Засгийн газрын зүгээс Украйнд үүссэн нөхцөл байдалтай холбоотой байр сууриа хадгалахын тулд томоохон компаниуддаа илгээсэн эдийн засгийн энэ удаагийн форумд “ЭС ОРОЛЦОХ” тухай уриалга, зөвлөмж нөлөөллөө гэж шинжээчид дүгнэж байв. Гэсэн хэдий ч Санкт-Петербургийн эдийн засгийн форумын үеэр томоохон гэрээ, хэлцлүүд урьдын адил өрнөж, үзэглэгдэн баталгаажлаа. 2013 оны форумын үеэр 291 тэрбум ам.долларын нийт үнийн дүн бүхий 102 гэрээ үзэглэгдсэн бол энэ удаагийн форумын үеэр нийт 272 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 160 гэрээ хийгдсэн байх юм.

Форумын үеэр болсон 42 салбар хуралдааны нэг  болох “Зүүн хойд Азийн эдийн засагт хүрэх ОХУ-ын стратеги” хэсэгт Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат урилгаар оролцлоо. ОХУ-ын өөрт нь тулгарч буй асуудлуудыг голчлон хэлэлцэж, Зүүн Азийн хамгийн хүчирхэг эдийн засаг болох Хятад, Солонгос, Японы зах зээлд хүрэхийн тулд оросууд бодлогын хувьд ямар алхмууд хийх нь зүйтэй талаар оролцогчид санал бодлоо илэрхийлсэн юм. Зүүн хойд Азид бүтээгдэхүүнээ хүргэх хамгийн дөт зам нь яах аргагүй Монгол улс гэдэг талаар ч мөн оролцогчид байр сууриа илэрхийлсэн.

ҮР ДҮН

2014-05-23-13.ОХУ-ын Санкт-Петербург дэх олон улсын эдийн засгийн форумыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын албан томилолт дараах үр дүнг харж болохоор байлаа.

Үүнд:

Сүүлийн жилүүдэд манай улсын хойд хөрштэйгөө харилцах харилцаанд үүсээд байсан хөндий уур амьсгалыг зөөллөж чадлаа. Ази-Европыг холбосон таван шугам буюу автозам, төмөр зам, газрын тос болон хийн хоолой, эрчим хүчний шугамыг байгуулж, түүгээр урсах транзит тээврийн орлогоор эдийн засгийн хөгжилд хүрэх Монгол Улсын санаачлагыг дэмжиж байна, хамтран судалж үзье гэх үгийг ОХУ-ын төрийн тэргүүний амнаас албан ёсоор сонслоо.

 Манай нефт импортлогч компаниуд ирэх 5 жилийн туршид хямд үнийн томьёоллоор шатахуун худалдан авах гэрээг баталгаажууллаа. Төгсгөлд нь тэмдэглэхэд, манай Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй уулзах үеэрээ ирэх наймдугаар сард тохиох Халхын голын түүхэн ялалтыг Монгол Улсад хамтдаа тэмдэглэе гэж урьсан. Хариуд нь Ерөнхийлөгч Путин цаг зав гарган Монгол Улсад айлчилна гэсэн юм. Энэ удаагийн томилолтоор эхлүүлсэн, үргэлжлүүлсэн олон олон асуудлыг тэр үед баталгаажуулж, ажил хэрэг болгохын төлөө хоёр тал шуурхай ажиллах л үлдлээ.
2014-05-23-13.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    3 цаг 19 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    3 цаг 42 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    4 цаг 4 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    4 цаг 8 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    4 цаг 31 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    5 цаг 25 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    6 цаг 11 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    6 цаг 14 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    7 цаг 21 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    7 цаг 28 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    7 цаг 58 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    9 цаг 35 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    9 цаг 49 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    10 цаг 5 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    10 цаг 10 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    11 цаг 9 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    13 цаг 25 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    23 цаг 32 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК