
Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Төрийнхөө наадмаас адис авч төв цэнгэлдэхээ тойрдог уламжлалтай ард түмний хувьд наадмын нээлтийг үзнэ гэдэг тун хэцүүхэн болжээ. Баяр наадмын нээлтийн билетийг зарж эхлээд ердөө хоёр хонож байхад олдохгүй болж шаганд орсон тухай жиргээчдэд ярьж бичих боллоо. Тэр ч бүү хэл наадмын нээлтийн билет 80 мянган төгрөгийн ханштайгаар гадуур зарагдаж эхэлсэн гэж эх сурвалжууд мэдээллэж байна. Жил жилийн наадмын нээлт үзэж харах зүйл ихтэй содон сайхан болдог ч энэ жилийн хувьд зохион байгуулалт маргаан дагуулсан хэвээр байна.
Сэтгэгдэл (1)