
10.00 цагаас эзэн богд Чингис хааны талбайд "Монгол Улсын Төрийн далбааны өдөр"-т зориулсан цэргийн ёслолын ажиллагаатай.
10.00 цагаас Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, наадмын албан ёсны түншээр ажиллаж байгаа Тоёото корпорациас хэвлэлийн бага хурал хийнэ. Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил дууссан талаар болон зохион байгуулалт, шагналын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Дараа нь үргэжлүүлэн 10.30 цагаас наадмаар хүнс, худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдийн талаар салбар хороо, Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийнэ.
11.00 цагаас Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан батлан хамгаалах, зэвсэгт хүчний алба хаагчдад Төрийн болон салбарын одон медаль гардуулах ёслол Батлан хамгаалах яаманд болно.
11.00 цагт МХЕГ-аас баяр наадам, аялал амралтын үеэр иргэд, аж ахуйн нэгж хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах талаар мэдээлэл өгнө.