
Дэлхийн аваргын шөвгийн дөрвийн тоглолтод Герман Бразилыг 7:1 харьцаатайгаар бут ниргэлээ. Энэ тоглолтын 23 дахь минутад Германы довтлогч Мирослав Клозе гоол оруулжээ. Ингэснээр Клозе дэлхийн аваргын тэмцээнд нийт 16 гоол оруулсан шилдэг тамирчин болж, энэ амжилтыг олон жилийн турш эзэмшсэн Бразилын домог Роналдогийн рекордыг эвдсэн байна. Роналдо нь дэлхийн аваргын тэмцээнд 15 гоол оруулсан хөлбөмбөгчин билээ.