Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайдаас давж дуугарсан дэд сайдад асар том амбийц байгаа бололтой

2014-7-09
0
ЖИРГЭХ

tnЕрөнхий сайд Н.Алтанхуяг саяхан УИХ-ын гишүүн Х.Баттулгын ил захидлын хариуг илгээж олон нийтэд түүнийгээ дэлгэсэн. Үүнд “Bank of China-ийн салбарыг Монголд нээх талаар Засгийн газрын түвшинд асуудал яригдаагүй шүү” гэдгийг онцолсон байв. Тэрбээр Х.Баттулга гишүүний бүх асуултад хариу өгсөн ч хамгийн их санаа амирлуулсан нь энэ л дээ. Гэтэл ердөө маргааш нь Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Bank of China-г бүү улстөржүүл. Битгий хард. Монголд орж ирж л байвал ашигтай шүү дээ” хэмээн “сөгдөх” нь холгүй өмөөрч ярилцлага өгсөн байх юм. Эндээс ерөөсөө Bank of China-ийн салбар нээх асуудал дээр Засгийн газар, Ерөнхий сайд гэхээсээ илүү Эдийн засгийн хөгжлийн сайд О.Чулуунбатын ашиг сонирхол, улайрал,амбийц хамгийн өндөр байсан нь тодорхой болж байгаа биз.

Гэвч монголчууд О.Чулуунбатыг “сайн танина”. Бас эдийн засаг “гадарладаг” хүмүүс Хятадын төрийн банкны нөлөөг, тодорхой хэлбэл Bank of China-г “доторлоно” л доо. Гаднын банк Монголд орж ирэхээс айгаад, дутуу ухамсарлаад байгаа юм биш. Монголчууд 20 жилийн өмнөх үеийг бодвол гартаа доллар, юань бариад үзчихсэн. Манай улсад “Чингис хаан”, “ХААН”,“Тээвэр хөгжлийн банк”-аас эхлээд гадны хөрөнгө оруулалттай банкууд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ.

 Онцлог нь тэд бол хувийн хэвшлийн банкууд. Харин Bank of China бол Хятадын төрийн банк. Тэд төрийн бодлогоо хэрэгжүүлэх, өгсөн даалгаврыг биелүүлэхийн тулд бага байтугай (-) ашигтай байсан ч хамаагүй. Тийм ч учраас манай өчүүхэн жижиг зах зээл дээр тоглох гэж ичгүүргүй орж ирж байгаа юм. Үүнийг О.Чулуунбат банкирын хувьд ч эдийн засагчийн хувьд ч хамгийн сайн мэдэж буй. Мэдсээр байж улайран зүтгэхийн цаана Хятадын төрийн даалгавар байна уу, аль эсвэл ашиг хонжоо бүхий амлалт авсан уу гэдэг л асуудал юм. Энэ талаас нь бид түүнийг хардах эрхтэй. Тэр ч өөрөө хардуулах үндэслэлтэй нэгэн билээ.

Наад зах нь Монголбанкны ерөнхийлөгч байхдаа төв банкнаас 10 сая ам.доллар гаргаад ОХУ-ын “Транс” банк руу шилжүүлээд алдчихсан, оролцсон гол холбоотноо олохыг ч хичээгээгүй  О.Чулуунбатад бид яагаад дахин итгэх ёстой юм бэ. Энэ бол ердөө 13 жилийн өмнөх явдал. Нэг алдаж болно. Хоёр дахиа алдахдаа Гандирс хороолол барина гэж 250 сая ам.долларын өрийн бичиг Монголбанкнаас гаргаж улсаа хохироохдоо Чалмерс гэгч америктай хуйвалдсан. Түүнийг Тагнуулын ерөнхий газар яаж ч илрүүлж чадахгүй байхад урьд нь түүнд залилуулж байсан бизнесмэн залуу тусалсан юм билээ. Банкны хяналт шалгалтын мэргэжилтнүүд тагнуулынхантай хамтарч хамаг аргаа шавхаад, эцэст нь бүх тактикаа зэрэг хэрэглэж байж илрүүлсэн түүний хэрэг хуучирсан гэж үү. Ер нь О.Чулуунбат яагаад гадныхантай, тэр тусмаа луйварчидтай нь ганзага нийлээд, эсвэл “хам хэрэгтэн” болчихоод байдаг юм бол. Энэ нь түүний өнөөх л “Хамааралтай баян амьдрах арга” уу.

Bank of China-г тэр буруу үнэлээгүй ээ. Түүнээс өмнө дэлхий үнэлчихсэн. Харин Хятадын төрийн банк учраас л гурван “А” байтугай 30 “А” зэрэглэлтэй байсан ч Төлөөлөгчийн газар нээхээс хэтрүүлж болохгүй байгаа юм. Ядаж энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувьд Ерөнхий сайд нь дэд сайдыг даваад дуугарчихаж болно биз дээ. Түүнээс биш гадны ямар ч банк оруулахгүй, хамтрахгүй гээгүй. Хувийн банк бол өрсөлдөөний зарчим нь шударга. Харин төрийн бодлого агуулсан төрийн банкнаас айхгүй байхын аргагүй.

Хамтарсан Засгийн газрын үед Японы “Сумитомо мицуй”, “Токио Мицубиши”  банкууд манайд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсч баримт бичгүүдээ Монголбанкинд ирүүлж байсан. Тус улсын “Софтбанк” манайд салбараа нээх нь гэсэн яриа ч байв. Аргагүй шүү дээ, эдийн засгийн 17.3 хувийн өсөлт дэлхийг алмайруулж байсан үе.  Тиймээс ч дэлхийн шилдэг 20-д багтдаг банкны хоёр нь Монголын Ерөнхий сайдын өмнө бөхийсөн нь тэр.

“Стандарт” банк, IMG банк, “Сумитомо”, Газпром”, Bank of China банкуудаас Монголын төр ямар сонголт хийж байв. Ерөөсөө л төрийн банк буюу О.Чулуунбат дэд сайдын хаацайлж хэлсэнчлэн Төрийн оролцоотой Public company-аас болгоомжлоод байгаа биз. Энэ “алтан зарчим”, төрийн залгамж чанар, бодлогоо  зөрчөөд нэг дэд сайдад хөтлөгдөн шийдвэр гаргах хүн Ерөнхий сайд Н.Алтанхуяг биш байх гэж найдаж  байна. Тиймээс ч Засгийн газрын түвшинд яриагүй шүү гээд мэдэгдчихлээ. Одоо Засгийн газраас “гадуур” О.Чулуунбат гэдэг хувь хүний ашиг сонирхол болж хувирах нь. Ихээр бодоход Монголбанкны ерөнхийлөгч асан гэдгээс өөр ямар эрх мэдэл түүнд байгаа вэ. Хэрэв Ерөнхий сайд үнэхээр мэдэгдэлдээ итгэлтэй байгаа бол, Засгийн газрын түвшинд ”, Bank of China-ийн салбарыг нээх асуудал огт яригдаагүй нь үнэн бол Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатаас болгоомжлох хэрэгтэй бололтой. Эсвээс түүнээс авсан зөвлөгөө, саналыг нь сонссон төдийхөн хүртэл өөрт тань, цаашилбал Засгийн газарт тань гай болж мэдэх юм биш үү.

C.Чулуун
Эх сурвалж: zaluu.com
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.9.90.82)
    ЧУЛУУНБАТ ГЭГЧ УЛААН ЛУЙВАРЧИН ТӨВ БАНКИНД БАЙХДАА ХУУЛЬ ЗӨРЧИЖ, КОМПАНИД БАТАЛГАА, АКРЕДИТИВ ГАРГАЖ ӨГЧ БАЙСАН, ОРОСЫН БАНКИНД ВАЛЮТЫН НӨӨЦ БАЙРШУУЛЖ АЛДСАН НЭРЭЭР ХУВААЖ ИДСЭН ГЭМТ ХЭРЭГТЭН ГЭДГИЙГ БҮГД МЭДДЭГ ЮМ Ш ДЭЭ.
    2014 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    ene yu bolood bainaa
    2014 оны 07 сарын 09 | Хариулах
  • asdfas (103.9.91.146)
    Medlegtei hun bol davj ambitslah heregt..24 tsag gej nohoi site zasgin gazrig tataah bodolt baiga ym bn
    2014 оны 07 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    14 цаг 2 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    14 цаг 41 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    15 цаг 31 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    15 цаг 33 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    15 цаг 45 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    16 цаг 32 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    17 цаг 21 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    17 цаг 27 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    19 цаг 13 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    19 цаг 21 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    19 цаг 42 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    19 цаг 46 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    19 цаг 54 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    20 цаг 34 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    20 цаг 49 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    21 цаг 1 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    21 цаг 5 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    21 цаг 8 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    21 цаг 36 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    21 цаг 45 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК