1978, 1986 оны дэлхийн аварга Аргентин Нидерландын багийг торгуулийн цохилтоор хожиж, шигшээ тоглолтод үлдлээ. Багууд үндсэн болон нэмэлт цагтаа гоол оруулж чадаагүй учраас торгуулийн цохилт гүйцэтгэхээр болсон байна. 11 метрийн торгуулийн цохилтод Аргентинчууд илүүрхэж, 4:2-ын харьцаатай Нидерландыг хожжээ. 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын цомын төлөө дэлхийн гурван удаагийн аварга Герман, хоёр удаагийн аварга Аргентин долдугаар сарын 14-ний шөнийн 03:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ тоглоно. Харин 2010 оны ДАШТ-ий “дурсгалын” мөнгөн медальт Нидерландын шигшээ тэмцээнийг зохион байгуулагч Бразилтай долдугаар сарын 13-ны үүрийн 04:00 цагт /Улаанбаатарын цагаар/ хүрэл медалийн төлөө тоглохоор болжээ.





















































Сэтгэгдэл (1)