Нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэнэ.Төв цэнгэлдэх хүрээлэнд үйл ажиллагаа эрхэлж байгаа гэр, майхан бусад газруудад галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын байцаагчид, Хүй долоон худагт нийслэлийн аврах ангийн шуурхай бүлэг, Аврах гал унтраах ангиуд бэлэн байдалд тус тус ажиллана.
Мөн иргэд зуслангийн чиглэлд баяр амралтын өдрүүдийг өнгөрүүлдэг тул галын аюулгүй байдлыг хангахаар Сүхбаатар, Чингэлтэйн зусланд Аврах гал унтраах 18 дугаар ангийг түр сэлгэн байршуулаад байна.
Ус цаг уур орчны хүрээлэнгээс энэ сарын 9-12-ны өдрүүдэд түр зуурын дуу цахилгаантай бороотой гэсэн мэдээллийг ирүүлж байгаа тул иргэд, олон нийтийг цаг агаарын тухай мэдээллийг тухай бүр хүлээн авч, гэр орон сууцны үер усны аюулгүй байдлаа сайтар хангаж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгаж, голын усны түвшин үерийн аюултай түвшинд хүрсэн тул голын эрэгт зорчихгүй байх, автомашинаар гол гатлахгүй байх, орон нутагт баталгаат зам гүүрээр зорчихыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.


















































