Бразилын баг Германд 7:1 харьцаатайгаар хожигдсон. Дэлхийн таван удаагийн аварга, өнөө цагийн хамгийн амжилттай яваа баг ийм олон гоолоор хожигдсоны дараа Бразилчуудын уур бухимдал дээд цэгтээ хүрчээ.

Бразилын
багийн дасгалжуулагч Луис Фелипе Сколари Германд хожигдсон тоглолтыг
"Миний амьдралын хамгийн муухай өдөр байлаа" хэмээн ярьжээ. Тэрээр
"Бразилын ард түмэнд хандаж хэлэхэд, бид чадах бүхнээ хийсэн" гэв. Гутамшигт ялагдлын дараа түүнийг Бразилын хөлбөмбөгийн
холбооноос гарна хэмээн шуугьж байсан ч тийм зүйл болсонгүй.

Бразилын фанатуудад үндэсний багийн өмсгөл нь ямар ч үнэ цэнэгүй санагдсан бололтой. Тэд бэлгэдэлт шар хувцсаараа шал арчиж байна.

Уурлаж хилэгнэсэн Бразилын хөгжөөн дэмжигч хөлбөмбөг үзэж байсан телевизороо гудамжинд гарган шидэж хагаллаа. Тэрээр уураа барьж ядан хашгирч байв.

Бело Хоризонтед үймж буй шүтэн бишрэгчдийн заримыг нь баривчилсан гэсэн мэдээлэл байна.

Сао Паоло хотын нийтийн зорчигч тээврийн автобуснуудыг шатаажээ. Бразилын хэвлэлд мэдээлсэнээр 20 тээврийн хэрэгсэл галд өртсөн байна.

Германы багт гутамшигтайгаар ялагдсанд бухимдсан фанатууд төрийн далбаагаа шатаалаа.

Гал сөнөөгчид Сао Паоло хотод ажиллаж байна.

хөгжөөн дэмжигчид тэмцээний эцсийн дүнг хүлээж тэсэлгүй дундаас нь
орхиж явсан. Германы багт ялагдсаны дараа жагсагчид цэнгэлдэхийн гадна
орилж хашгирав. Тэднийг зогсоох гэсэн цагдаа нар нулимс асгаруулах хий
цацаж, багагүй мөргөлдөөн дэгдээлээ.

Бело Хоризонтед үймж буй шүтэн бишрэгчдийн заримыг нь баривчилсан гэсэн мэдээлэл байна.

Сао Паоло хотын нийтийн зорчигч тээврийн автобуснуудыг шатаажээ. Бразилын хэвлэлд мэдээлсэнээр 20 тээврийн хэрэгсэл галд өртсөн байна.

Германы багт гутамшигтайгаар ялагдсанд бухимдсан фанатууд төрийн далбаагаа шатаалаа.

Гал сөнөөгчид Сао Паоло хотод ажиллаж байна.

Бразилын фанат үндэсний төрийн далбаатай контакт линз
зүүжээ. Түүний нүд ямар их харамсаж буйг гэрчилнэ.

Бразилын хаалгач Жулио Сезар Германы багт хожигдсоноо энгийн нэг нууцлаг тоглолт болсон гэж тодорхойлов.

Бразилчуудын хувьд энэ ялагдлыг гамшиг сүйрэл мэтээр хүлээж авлаа. Радио нэвтрүүлгийн алдарт хөлбөмбөг тайлбарлагч Галвао Буэно Германд ялагдсаныг "Бразилын түүхэн дэхь хамгийн харанхуй өдөр" хэмээн дүгнэжээ.

Бразилын ерөнхийлөгч Дилма Роуссефф "Аваргуудын аварга Бразилын багийн ялалт хамгийн чухал" хэмээн мэдэгдэж байв.14 тэрбум долларын өртөгтэй Бразил 2014 тэмцээн эхлэхэд төсвийн мөнгийг үр ашиггүй
зарцууллаа хэмээн шүүмжлэгсэд жагсаж байв. Бразил ялагдсаны дараа
шүүмжлэл улам хүчтэй өрнөх бололтой.

Сэтгэгдэл (9)