Колумбын шигшээ багийн тоглогч Хуан Камило Суньигад нуруундаа өвдөглүүлж, гурав дахь нугаламаа хугалуулсан Бразилийн шигшээ багийн довтлогч Нэймарын биеийн байдал сайжирч байна. Каталонийн багийн эмч нар Бразилд очиж Нэймарыг эргэсэн бөгөөд түүний эмчилгээ, эдгэрэлт маш сайн явагдаж байгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. “Барса”-гийн эмч нар Бразилийн шигшээ багийн эмч нартай зөвлөлджээ. Наймдугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Нэймар Барселона хотод бэртлээ илааршуулах нөхөн сэргээх эмчилгээг хийлгэх юм. Дэлхийн хөлбөмбөгийн холбоо Нэймарыг гэмтсэн тул “Барселона”-д 238 мянган евро төлөхөөр болжээ.

