Саяхан Баян Өлгий аймаг дахь Алтай Таван Богдыг тахих төрийн их ёслол болсон. Уг ёслолын арга хэмжээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон бөгөөд түүний суух сандлыг Баян-Өлгийчүүд эртнээс бэлтгэсэн байна. Ингэхдээ маш том алдаа гаргаж. Тодруулбал, сандалны түшиг дээр байрлуулсан соёмбны эрэмбэ дарааг нь алдагдуулж, буруу байрлуулжээ. Доорх зургийг фэйсбүүкээр үзсэн хүмүүс эгдүүцэж, олонх нь санаатай үйлдэл гэж ярьж байна. Учир нь соёмбоны элементүүдийг ямар дараалалтай байрладгийг мэдэхгүй байна гэдэг нь эргэлзээтэй асуудал юм.
Соёмбо бол Монгол төрийн бэлгэдэл. Түүнийг мэдсээр байж хүүхдийн тоглоом шиг зүйл хийж түүн дээрээ хүндэтгэлтэй хүмүүсийг суулгасан нь өлгийчүүдийн гаргасан нь санаатай үйлдэл гэдэг ойлголтыг олон нийтэд өгөөд байна.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (82)