
Тиймээс Г.Алтанхүүд үүсгээд байсан зүйл ангийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар ангид зааснаар өөрчилжээ. Тус зүйл ангид бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсвэл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг ажээ.
Талийгаач Цэдэн-Иш найз залуу болох Г.Алтанхүүтэй өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-5-ны өдөр хүртэл гурван өдөр дараалан архи уусан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ. Улмаар дараалан архи ууснаасаа долоо хоногийн дараа бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Гурван удаагийн шинжээчдийн дүгнэлтээр н.Цэдэн-Ишийг архины гүн хордлогод орж амиа алдсан гэсэн хариу гарсан билээ.
н.Цэдэн-Ишт хоёр удаа мэс засал хийсэн ч үр дүнгүй болж, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-ны өглөө амиа алдсан.
Хэдийгээр Н.Цэдэн-Иш нь архины хордлогоор нас барсан нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон ч Г.Алтанхүү нь түүнийг хоёр удаа зодож, биед нь хүн гэмтэл учруулж байсан нь мөрдөн байцаалтын явцад нотлогдсон юм.
Сэтгэгдэл (80)