2014 оны 07 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

Баруун зүгийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төвийн болон зүүн зүгийн ихэнх нутгаар, говийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр 14-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 17-19 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 91 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.