Монгол улс телевизийн тоон системд орон даяар шилжихэд хэдхэн хоног үлдээд байна. МТШХХГ-аас энэ үйл явдлыг тохиолдуулан телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нээлтийн үйл ажиллагааг Чингисийн талбайд энэ сарын 31-нд зохион байгуулах гэж байна.
Мөн энэ үеэр тоон телевизийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт оролцогчдыг энэ сарын 16-наас эхлэн бүртгэж байгаа бөгөөд 30-ны өдөр дуусах юм.
Нээлтийн үйл ажиллагаа болон өдөрлөг нь 09.00-20.00 цагийн хооронд зохион байгуулагдах юм байна.