
Учир нь өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 80 жилийн ой тохиосон. Энэ үеэр сүмогийн их аварга Д.Дагвадорж амлаж байсныхаа дагуу нутгийнхаа бөхийн барилдаанд зодогложээ. Тэрээр аавынхаа хүсэлтээр нутгийхаа зон олныг баясгасан аж.
Сонирхолтой нь тэрээр барилдахдаа аавынхаа зааны малгайг өмсөөд гарчихжээ. Ингээд Улсын манлай зааны олон шөвгөрсөн малгайтай залуу бөх Д.Дагвадорж наадамчдыг үнэхээр баясгажээ. Үүнийг харсан олон түмэн аавынхаа малгайг өмсөх нь зөв. Хүн аавынхаа эдлэж хэрэглэж байсан зүйлийг өмсөж эдлэх учиртай гэж ярилцсан байна. Харин цөөнгүй хүн Монгол бөх ёс жудгаа алдлаа. Улсын зааны малгайг өмсөж болохгүй. Танихгүй хүмүүс улсын заан гэж андуурна гэх мэтээр цэц булаалдсан сураг гарлаа. Тэр ч бүү хэл Монгол бөхийн дүрэм журмыг зөрчлөө. Улсын зааны малгайг хийх стандарт байдаг. Тийм дүрэм журмаар хийсэн малгайг ингээд өмсөөд олны өмнө барилдаад байж болохгүй гэж нилээд маргаан болсон дуулдлаа.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол МҮБХ энэ үйлдэлд тун таагүй хандаж байгаа гэнэ. МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн зарим хүмүүсийн яриагаар бол “Б.Бат-Эрдэнийн малгайг охин нь өмсөөд явж болохгүй. Х.Баянмөнхийн малгайг Б.Гантогтох өмсөөд гараад ирвэл олон нийт дургүйцнэ. Тийм л зүйл боллоо. Энэ асуудалд хариуцлага ярих болно” гэж мэдэгдсэн сураг гарлаа.

Сонирхуулахад Дагваа аварга нутгийнхаа 80 жилд зориулан сумын хаалгыг барьж байгуулсан байна. Бас бөхийн барилдааны бүх байг даасан аж. Мөн сумынхаа хүн эмнэлэгт түргэний машин, төрөхийн тоног төхөөрөмж гээд олон зүйлийг бэлэглэжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (82)