Нийслэлийн аврах ангийн эрэн хайх, аврах шуурхай салбарын бүлэгт 2014 оны гарсанаас хойш өнөөдөрийг хүртэл гол усны холбогдолтой аврах ажиллагааны 38 дуудлага ирсэн байна. Үүнээс: Голын усанд осолдсон 47, аварсан 37, усанд осолдож амиа алдсан 10 хүний цогцосыг эрэн хайж гаргасан байна. Золгүй байдлаар амь насаа алдаж байгаа ихэнх тохиолдлууд нь амралт зугаалгаар явж байгаа иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орж осолдох явдал гарч байна.Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд нийслэлийн Шуурхай мэдээллийн төвийн 310005 дугаарын утсанд иргэд, аж ахуйн нэгж байгуулагаас нийт 37 санал гомдол ирснээс:
“Эрчим хүч цахилгааны доголдлын талаар”- 23, “Орчны бохирдол, хог хаягдлын чиглэлээр”- 1, “Хэрэглээний халуун, хүйтэн устай холбоотой” - 4, “Өмчийн харилцаа, газрын алба”-нд - 3, Эмнэлэг, эрүүл мэндийн үйл ажилгаатай холбоотой -3, бусад- 2 санал гомдол тус тус ирснийг тухай бүр нь холбогдох албан тушаалтанд мэдэгдэж санал гомдлыг нь бүрэн шийдвэрлэж ажилласан байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































