
УИХ-ын чуулган завсарлаж гишүүд найр наадам хэсэн ойрын өдрүүдэд эрх баригчид эзгүй төрийн ордон эл хуль байна. Харин МАН-ын бүлэг чуулганы завсарлагаанаар амралтгүй ажиллана гэдгээ мэдэгдсэн. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед амралт, наадам хэсэхгүй ажиллах нь чухал гэдгийг тус бүлгийн дарга онцолж хэлсэн билээ. Тиймээс МАН-ын бүлэг ирэх намрын чуулганаар хэд хэдэн чухал хуулийн төсөл санаачлан өргөн барихаар болж гишүүдээ хуваарийн дагуу ажиллуулж байна. Өнөөдөр төрийн ордонд УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга асан, УИХ-ын гишүүн Н.Энхболд ажиллаж байна.