Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүйтний хонхор” гэдэг газар зусч байгаа Төв аймгийн Баянхангай сумын малчин Н-ын суурьт хүн, мал, амьтны гоц халдварт “Боом” өвчин оношлогдсонтой холбогдуулан дүүргийн Засаг даргын А/235 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, 26 албан хаагч 8 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвд 4 хүн боом өвчний сэжигтэй хэвтэн эмчлүүлж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээгээр малчин 54 настай эрэгтэй, 48 настай эмэгтэй нар боомоор өвчилсөн болох нь тогтоогдож эмчлүүлж байна.Мал сүргээс боомын сэжигтэй өвчилж үхсэн хоёр ямаанд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №84, 167 тоот шинжилгээгээр боом өвчин болох нь оношлогдсон.
Голомтонд 8 хүн, хонь 591, ямаа 484, адуу 121 , үхэр 68 нийт 1264 толгой малд боомыг эмчлэх ийлдэс тарьж, малын тоног хэрэгсэл, орчны талбайд халдваргүйжүүлэлт хийж байна. Өнөөдрийн байдлаар нэмж халдварт өвчний сэжиг илрээгүй. Хорио цээр тогтоосноос хойш 7 хоног болж байна.
2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Нийт 302 толгой малд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд хэвийн байсан. Голомтын бүсэд 30000м2 талбай, 20 тээврийн хэрэгсэл,145 хүнд ариутгал халдваргүйжүүлэлт хийн нийт 1134 малыг вакцинжуулж ажиллажээ.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)