Манай улсад ургадаг хар тамхины хольцтой ургамлыг цагдаагийн байгууллагаас устгасан байна. Энэ төрлийн ургамал нийтдээ 10 мянган га талбайд ургадаг. Энэ жил иргэдийн ихээр түүж бэлтгэдэг 2 мянган га талбайд устгал явуулсан байна. Энэ талаар Улсын мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга дэд хурандаа н.Батзоригоос тодруулахад "Өнгөрсөн жилээс анх устгал арга хэмжээг хийсэн. Урьд нь канабисийн төрлийн ургамлыг устгах арга хэмжээг төдийлөн явуулж байгаагүй. Өнгөрсөн жил бид нөөц бололцоогоорой тодорхой хэмжээний аймгуудыг сонгож авч цагдаагийн байгууллагын ажилчдын тусламжтайгаар энэ ажиллагааг зохион байгуулсан. Харин энэ жилийн хувьд Цагдаагийн ерөнхий газрын удирдлага болон Хууль зүйн яамны удирдлагууд өнгөрсөн жилийн ажиллагааг үр дүнтэй байна гэж үзээд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөж өгсөн. Энэ төсөв мөнгөөр бид дахин устгал арга хэмжээг зохион явуулсан. Хар тамхины төрлийн гэмт хэргийг судлахад нийт гарч байгаа гэмт хэргийн 50 орчим хувийг Монгол Улсад ургаж байгаа зэрлэг олсны ургамал буюу канабисийн төрлийн ургамлыг түүж бэлтгэж зарж борлуулж, хэрэглэх бусдад худалдсанаас үүдэлтэй байгаа. Ийм төрлийн гэмт хэргүүд зонхилж байна" гэв. Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (3)