Энэ сарын 19, 20-ны өдрүүдэд нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас Шуурхай мэдээллийн төв, Мэдээлэл шуурхай удирдлагын төвдиргэдээс гэр, хашаа усанд автсан 13 дуудлагыг хүлээн аван ажилласан байна.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун өнгөрсөн бямба гаригт “Нийслэл Өргөө" компанийн барьж буй барилга дээрээс гурван хүн унаж, нас барсан тухай мэдээлэл өглөө. Тэрээр, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам”-ны захиалгаар барьж байгаа Цахим архивын барилгын 14 дүгээр давхраас 3 ажилчин унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Уг барилын ерөнхий гүйцэтгэгчээр "Нийслэл өргөө" ХХК, туслан гүйцэтгэгчээр “Тэгшрэх” ХХК ажиллаж байсан гэсэн мэдээллийг өглөө. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээ тус барилгад ажиллаж байсан ажилчид хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөн ажиллаагүй нь тодорхой болжээ.
Тодруулбал, өндөрт ажиллах хүмүүс нь хамгаалалтын бүстэй, бэхэлгээтэй байх ёстой ч тухайн ажилчид бэхэлгээгүй байсан, цас бороотой үед барилга угсралтын үйл ажиллагаа явуулахыг хориглодог байхад энэхүү барилгад ажиллаж байсан хүмүүс бороонд барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан зэрэг зөрчил илэрсэн байна. Мөн НИТХ-аас баталсан Барилга угсратлын ажлын үед мөрдөх нийтлэг журмын хэд хэдэн заалтыг зөрчсөн нь тогтооджээ. Одоогоор барилгын үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна.
Цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Болдбаатарын мэдээлснээр, 07 дугаар сарын 19-ний өдөр тус барилгын 14 дүгээр давхрын цахилгаан шатны хэв хашмалын ажил гүйцэтгэж байсан 3 ажилчин 15 цаг 30-40 минутын орчимд шатны хонгил руу унаж нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
“Нийслэл Өргөө” ХК, “Тэгшрэх” ХХК-ийнбаримт бичигт үзлэг хийхэд тус 2 компанийн хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр болоогүй, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг мөрдөх хамтарсан гэрээ үйлдээгүй бөгөөд талийгаач нарт ажилд гарахадНийслэл Өргөө ХК-ийн туслан гүйцэтгэгч “Тэгшрэх” ХХК-ийн инженерүүд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй болох нь одоогоор тогтоогдсон гэлээ. Тухайн барилгын осолд эрүүийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































