
Сүүлийн 14 хоногийн байдлаар Замын цагдаагийн газрын Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст зам тээврийн ослын нийт 421 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 169, осол, зөрчлийн шинжтэй 252 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг 10 бүртгэгдэж 11 хүн нас барсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/