
Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд өчигдөр иргэд байгууллагаас нийт 3709 удаа холбогдсоноос гэмт хэрэг, зөрчлийн 1325, зам тээвэр, ослын 218 мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад гэмт хэргийн шинжтэй 32 үйлдэл шалгагдсаныг холбогдох нэгжүүдэд шилжүүлэн Цагдаагийн байгууллагын алба хаагчид 32 гэмт хэргийн шинжтэй үйлдлийн 21 эзэн холбогдогчийг олж тогтоон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/