
БГД-ийн 6 дугаар хороо, Энэбишийн өргөн чөлөө Түмэн плазагийн урд замд "Hyundai Accent" 64-58 сери тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч болох БЗД-ийн 14 хороонд оршин суух 22 настай эрэгтэй Х гэгчийг мөргөж гэмтээн хэрэг ослын газрыг орхиж явсан байна. Иймд дээрх ослыг харсан хүн ЗЦГ-ын 124 шуурхай утсанд мэдэгдэнэ үү.
Д.Ундрах /24tsag.mn/