
Солонгос эмч нарын баг Монголд ирээд 70 гаруй төрөлхийн зүрхний гажигтай хүүхдэд үзлэг хийжээ. Энэхүү үзлэгээсээ нэн яаралтай хагалгаанд орох зүрхний хавсарсан гажигтай 8 хүүхдийг сонгосон байна. Харамсалтай нь эдгээр хүүхдийн 1 хүүхэд нь хагалгаанд орохын өмнөх өдрөө өнгөрсөн аж. Ингээд 7 хүүхдэд дөрвөн өдрийн турш хагалгааг хийжээ. Эхний өдөр 2 хүүхдэд хагалгаа хийж, дараагийн өдөр нь 3 хүүхдэд хагалгаа хийсэн байна. Маш хүнд хэлбэрийн хагалгаанд тооцогддог энэ төрлийн хагалгааг манай улсын эмч нар өөрсдөө хийхэд хараахан бэлтгэгдээгүй байгаа бөгөөд тоног төхөөрөмж байдаггүй гэдгийг мэргэжлийн эмч нар учирладаг. Тэгвэл Монгол, Солонгос эмч нар дөрвөн өдрийн турш нийт 7 хүүхдэд хагалгаа амжилттай хийсэн бөгөөд эхний өдөр хагалгаанд орсон хүүхдүүд энгийн тасаг руу шилжсэн байна.
Сэтгэгдэл (2)