
Өнгөрсөн бямба гаригаас ням гаригт шилжих шөнө цаг агаар таагүй болж, нийслэлд төдийгүй зарим аймагт байгалийн аюулт үзэгдэл болсон байна. Тухайлбал, Архангай аймгийн Хашаат суманд хүчтэй аадар бороо орж, салхи салхилсны улмаас гурван машин хийсч, нэг хүн амиа алджээ. Мөн айлуудын гэр байшин нурж, 10 орчим хүн гэмтэж бэртсэнээс гадна 100 гаруй бог мал салхинд уруудсан байна. Одоогоор аймгийн Онцгой байдлын хэлтсээс ажлын хэсэг гарган ажиллаж эхэллээ. Харин зүүн аймгуудад түр зуурын мөндөр ороод өнгөрсөн бол баруун аймгуудын нутгаар тогтуун байжээ.