
Тодруулбал, Архангайд Хашаатад хүчтэй аадар бороо, хүчтэй салхи салхиласны улмаас гурван машин хийсч, нэг машинд нь байсан хүн амиа алджээ. Мөн нэг дүнзэн байшин хийссэний улмаас дотор нь байсан 10-аад хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэнээс хоёр хүний биеийн байдал хүнд байгаа аж. Түүнчлэн, 100 гаруй бог мал хийссэн бөгөөд аймгийн онцгой байдлаас нэг машин арван хүний бүрэлдэхүүнтэй баг гарсан байна. Гэмтсэн долоон хүний хувьд тус аймагт аялаж явсан хүмүүс аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)