
Өнөөдөр дэлхийн гепатитын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан АШУҮИС-ийн Халдвартын тэнхим, "Оном сан" төрийн бус байгууллагатай хамтран, элэгний вирусын шинжилгээ үнэ төлбөргүй авахаас гадна элэгний хатуурал, хавдартай иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөхөөр болжээ. Дээрх хоёр байгууллага хамтран улсын хэмжээнд вируст гепатитын тархалтын судалгаа хийсэн бөгөөд хүн амын 10.6 хувь нь В, 11.1 хувь нь С вирусын халдвартайг тогтоожээ.
Д.Дуулим