Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэмт үйлдлээ “гэрэлд цохиулсан”-ыхаа золиосонд гэмгүй албан хаагчийг хэлмэгдүүлсэн Х.Тэмүүжин сайдыг дахиад л тэвчих ёстой юу

2014-8-12
0
ЖИРГЭХ

temuujinsaidsdkflnsdfsd УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайд болсныхоо дараа буюу 2012 оны хавар тухайн үед Монгол Улсаас Канадад суух Элчин зөвлөх байсан, “MCS” группийн дэд ерөнхийлөгч Л.Элдэв-Очирт 15 настай хүүгээ үрчлүүлсэн нь дуулиан тарьсан. Түүний энэ үйлдлийг төрийн өндөр алба хашдаг ч цалин нь хүрэлцэхгүйн улмаас хүүдээ чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд хийсэн эцгийн үйлдэл гэж үзэх үү. Аль эсвэл визийн хөнгөлөлт, сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцлийг хуульчийн хувьд олж хараад ашиг сонирхлын зөрчилтэй ганцхан жилийн хугацаатай хүүхэд үрчлүүлэхтэй холбоотой хууль, журмуудыг ашиглаж болдгийн жишиг боллоо. Бохир технологийг биечилж “детальчлан” заалаа гэж үзэх үү гэдэг нь асуудалтай байгаа юм. Тиймээс ч энэ асуудлыг үүсмэгц УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгахаар болсон гэж дуулдсан.

 Уг нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаас огцруулах асуудлыг хэлэлцэн дэмжиж байсан бөгөөд үүнд АН-ын нэр бүхий гурван гишүүн огцруулахыг дэмжсэн кноп дарсныхаа төлөө намаасаа багагүй донгодуулж ардчилал гэж чухам юу вэ гэдгийг олон нийтэд сөргөөр харуулсан удаатай. Өөрөөр хэлбэл АН-ынхан олуулаа байсан ч ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүн өөрийн хүсэл зориг, итгэл үнэмшлээр саналаа өгч “болдоггүй”-н тод жишээ болон үлдсэн билээ. Онцлоход түүнийг огцруулах үндэслэл дунд дээрх “хүүгээ үрчлүүлсэн” асуудал ороогүй. Хэрэв нэмэгдсэн бол Сонирхлын зөрчлийн тухай хуулийг санаачлагчийн дүр төрх тэс өөрөөр илэрхийлэгдэх байв

Тодруулбал, хуучин нэрээр ХЗДХЯ-ны нэр дээр гадаадын их, дээд сургуульд суралцуулсан жагсаалтыг илчилж шинэчлэлийн гараагаа эхэлсэн түүний нэр хүнд яг энэ үеэс сэвтэж эхэлсэн юм. Хэрэв АН-ын бус хэн нэгэн, тэр тусмаа Х.Тэмүүжин биш өөр нэгэн сайд нь хүүгээ яг ийм аргаар боловсрол эзэмшүүлэх арга сэдсэн бол тэрбээр зүгээр өнгөрүүлэхээргүй эр зориг гаргаж, дүр төрхийг эсгэж чадаж байсан нь түүний бас нэгэн далд авьяас гэлтэй.

Х.Тэмүүжин сайдын хүү 16 нас хүрч, төрсөн эцэг нь тодорхойгүй шалтгаанаар буцааж авахаар болов. Эцэг гэдэг нэр тоглоом уу. Эсвэл ганцхан жилийн дотор Х.Тэмүүжин сайд санхүүгийн чадамжтой болчихсон уу гэдэг нь тодорхойгүй. Харин өнгөрсөн оны наймдугаар сард Хан-Уул дүүргийн шүүхийн танхимд болсон шүүх хурлын үеэр Л.Элдэв-Очир найз Х.Тэмүүжингийнхээ хүүг буцааж өгөх болсон шалтгааныг тайлбарлахдаа “Хүүг эцгээр нь овоглох шаардлага гарсан” гэснээс өөр тодорхой зүйл хэлээгүй ажээ.

Ямартай ч энэ асуудлыг анх олон нийтэд дэлгэсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлсэнчлэн “Энэ бол хуурамч үрчлэлт байсан” гэнэ. Эрүүгийн хуулийн 116 дугаар зүйлд “Хүүхэд солих, хууль бусаар үрчлэх гэдэгт: 116.1-д Хүүхдийг санаатай сольсон, хууль бусаар үрчилсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг аж.

Сонирхлын зөрчлийн тухай хуулийг “үхэн хатан” зүтгэж батлуулсан “шударга” Х.Тэмүүжин сайдын дараагийн факт нь хөрөнгө орлогын мэдүүлгээ ташаа мэдүүлсэн гэх үндэслэлээр ЦЕГ-ын даргын тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга асан, хурандаа Н.Амарзаяаг 2014 оны гуравдугаар сарын 27-ны өдөр ЦЕГ-ын Дотоод хяналт-Аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн дэд даргын албан тушаалд томилсон явдал юм. Уг нь Н.Амарзаяа хурандааг ЦЕГ-ын дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд хуулийн дагуу арга хэмжээ авч байхад гуравхан сарын дараа эргүүлэн томилсон нь, тэр тусмаа ХОМ-ээ худал мэдүүлсэн, нуун дарагдуулсан гэх үндэслэл нь тодорхой байтал ийнхүү ЦЕГ-ын даргыг эсэргүүцсэн ашиг сонирхлын зөрчил,салбар доторх талцал, хагарлын эхлэлийг тавьсан хэрэг биш гэж үү.

Мөн 2013 оны хоёр, 2013 оны арванхоёр, 2014 оны дөрөвдүгээр сард тус тус бүтэц, орон тооны өөрчлөлт хийж, хэнийг хаана томилж ажиллуулах зааврыг биечлэн өгсөн талаар нь тухайн үед өдөр тутмын сонинуудад мэдээлж байсан. Ингэхдээ Төрийн албан зөвлөлөөс тухайн албан тушаалд, тодруулбал УБЕГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаалд сонгон шалгаруулалтаар тэнцсэнийг бус найз нөхдөө томилсон талаарх салбарынхных нь гомдол “чих дэлссээр” байв. Энэ талаар Төрийн албаны зөвлөлөөс 105 тоот тогтоол үйлдэж, Л.Баатарыг УБЕГ-ын дэд даргын апбан тушаалд томилуулахаар Хууль зүйн сайдад санал хүргүүлсэн байтал Хууль зүйн сайд УБЕГ-ын дэд даргаар Л.Баатарыг бус сонгон шалгаруулалтын гуравт бичигдсэн Д.Энхцэцэгийг томилсон бөгөөд энэхүү хууль бус томилгоог эсэргүүцсэн Л.Баатар 2013 оны 11 дүгээр сард Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргажээ.

Хамгийн сүүлд л гэхэд Төв аймаг дахь Урьдчилан хорих төвд Ерөнхий сайдтай очиж “ажлаа танилцуулсныхаа” дараахан тус ангийн дэд дарга Т.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гол үндэслэл нь АТГ-т Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нарыг тус ангид очиж буй талаарх мэдээллийг дамжуулж төрийн нууц задруулсан, өмгөөлөгчийг үйлчлүүлэгчтэй нь уулзуулахгүй байснаараа ажилдаа хариуцлагагүй хандсан зэргээс үүдэн ШШГЕГ-ын даргын тушаалаар халсан аж. Харин халагдсан дарга энэхүү шийдвэр зүйд нийцэхгүй байгаа тул шүүхэд хандах тухай сураг дуулдаад байна.

Ийнхүү шударга ёсыг эрэлхийлсэн, тэр тусмаа Х.Тэмүүжинтэй хамтдаа хайж байсан олон нийтийн итгэлийг эрхэм сайд ханатал бөхөөлөө. Түүний үг, үйлдэл хэрхэн зөрж, хууль бус, ёс зүйгүй авир араншин үйлдэл бүхнийг дүрс бичлэгтэй нь, гэрчийн амьд яриатай харсаар суугаа ард түмэн шударга ёс гэж байдаг гэж үү гэдэгт эргэлзэж байгаа нь асан ядаж байсан сүүлчийн гал унтрах мэт уйтай аж. Одоо ард түмэн ийм Хууль зүйн сайдтай шударга ёсыг хайх нь утгагүй, дэмий ахмад эрэлд гарч живэхийн оронд цаг алдалгүй огцруулж өгөхийг л хүсч байгаа нь мэдрэгдэж байна.

 
Ж.Мөнхбаяр
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (103.26.193.21)
    mongoliin niigmiin yos surthuun dood tsegtee hurtel unalaa.Argaguishuudee iim baliar saidtai yum chin
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.193.19)
    gologoo karmanaasaa garaa av ,zohihgui bna sadar malaa
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • byrhan harj bgaa (85.218.60.11)
    Am ,ajil ni zuruud bn.Uruu shydarga baij bysdiig shydarga bai gej shaardah erhtei bno,Getel Elbegdorj,Temuujin 2 uursduu uund tentsehuu?Darga,hyrandaa nariin emnelelgiig uurchilj negtgene geed Uuriin yamnii offiss bolgoj IMR apprat ebdsen,urgui zardal gargasan ,ylsad uchnuun terbymiin hohirol ychryylsan bizdee,getel ter IMR ajillaj baisan bol mash engiin irgen munguu tuluud onoshilgoo hiilgej ubchinuu ert ilruuleh bolomj baisan bishuu.Darga,hyrandaa,tsereg,sybilagch,ajilchin,jiriin irged bugd adilhan Mongoliin irgen bizdee.Mongold habdar ubchin mash ihsej baihad ysan tolgoitoi ,***** hun l yamnii offiss yarij syyh bh.Alban tyshaal,namchirhal uursdiinh bish,Temuujiin said ch uurd zaluu yabahgui gedegiigee odoonoos oilgosooidoo byrhan min
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    ene doodoh nuhur temuujin yumuu. daramtalj baiga ayumuu. ene hvn es surtahuunaaraa ajilaa uguh estoi doo
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.193.3)
    Танай сайт аль дээрээс л дандаа нэг талыг л барьж бичиж байна шуу дээ, юм 2 талтай
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • UNEN (112.72.13.67)
    HULGAICH HUN HALGAICHIIG BARAIRAA GEJ HASHGIRSAN GEDEG SHIG HUULI ZORCHIJ ERUUGIIN HUULIIG ZORCHIN YABJ BAIGAA HUULII ZUIN SAIDAD ENE UG TOHIROH YUM BNA
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар Улсын комисс ажиллалаа
    27 мин
  • Ц.Сандаг-Очир: Алт хэчнээн өндөр үнэ хүрсэн ч уул уурхайн олборлолтод тавин хяналт шаардлагыг сулруулахгүй
    51 мин
  • “Модны цагаан хөвөн” гэгддэг эм улиасны унгарлын үе хоёр долоо хоног үргэлжилнэ
    1 цаг 3 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    1 цаг 18 мин
  • Европын 13 улсын 13 киног Монголын үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэнэ
    1 цаг 22 мин
  • Лионел Месси алмайруулсан, харин Роналду чадах болов уу?
    2 цаг 3 мин
  • Иорданы шигшээ баг ДАШТ-ий анхны гоолоо оруулсан ч Австрийн шигшээд хожигдов
    2 цаг 11 мин
  • Ц.Сандаг-Очир: Эвдэрсэн 54 мянган га газар нутгийг нөхөн сэргээнэ
    2 цаг 16 мин
  • ФОТО: Австри, Иорданы шигшээ багууд яг одоо тоглож байна
    3 цаг 7 мин
  • Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9,3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна 
    3 цаг 34 мин
  • Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Люксембургийн хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөлтэй уулзлаа
    4 цаг 0 мин
  • АНУ-ын албаныхан Кабо Вердийн шигшээ багийн хаалгач Возиньягийн ээжийг ДАШТ үзүүлэх боломжийг судалж байна
    4 цаг 2 мин
  • Үндэсний их баяр наадмаар зургаа хоног амарна
    4 цаг 9 мин
  • Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт 21 боллоо
    4 цаг 38 мин
  • Онцгой байдлын алба хаагчид төөрсөн алба хаагчийг 48 цагийн дараа эсэн мэнд олжээ
    4 цаг 57 мин
  • Домогт Месси гурван гоол оруулснаар Аргентины шигшээ баг эхний хожлоо авлаа
    5 цаг 13 мин
  • Шүлхий өвчний голомтод алба хаагчид ажиллаж байна
    5 цаг 22 мин
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
    5 цаг 37 мин
  • ТАНИЛЦ: Отгонтэнгэр хайрханы төрийн тахилгын хөтөлбөр
    5 цаг 42 мин
  • Виктор Орбан 16 жилийн ноёрхлоо алдсан ч нам доторх нөлөөгөө хадгалсан хэвээр байна
    5 цаг 48 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК