
Хамтран амьдрагчаа хөнөөсөн гэх Г.Алтанхүүд холбогдох шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд эхэлсэн. Өнгөрсөн удаад Г.Алтанхүүгийн өмгөөлөгч эмчилгээ хийлгэж байгаа гэдэг шалтгаанаар шүүх хуралд оролцож чадахгүй гэдгээ мэдэгдэж, хойшлуулах хүсэлтийг бичгээр илгээсэн юм. Мөн хохирогч Б.Цэдэн-Ишийн ар гэрийнхэн тодорхой шалтгааны улмаас шүүх хуралд оролцож чадахгүй болсон гэдгээ шүүх бүрэлдэхүүнд мэдэгдэж, ийн өнөөдрийг болтол шүүх хуралдааныг хойшлуулсан. Г.Алтанхүү нь найз охиныхоо биед гэмтэл учруулж, зоддог байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм. Тэгвэл Г.Алтанхүүд холбогдох шүүх хурал дөнгөж сая завсарлаад байсан ч түүний хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцлаа.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)