Иргэн Б нь энэ сарын 19-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл баг Зүүн Тэрэмийн “Харзны тохой “ гэх газрын Сэлэнгэ голын урд салаанд хадлангийн өвс хадаж байгаад эрэг рүү жолоодож явсан трактортойгоо унаж нас барсан хэрэг гарчээ.

Уг хэрэг болсон газарт аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч Т.Мөнхбатаар ахлуулсан шуурхай бүрэлдэхүүн явж ажилласан бөгөөд

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95-р зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар 201406000286 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокуророос хяналт тавин ажиллаж байна.
Ард иргэд та бүхэн томоохон гол мөрний ай сав дагуу ажил үйлчилгээ хийхдээ анхаарал болгоомжтой байхыг сануулан “СЭРЭМЖЛҮҮЛЖ” байна.


Ард иргэд та бүхэн томоохон гол мөрний ай сав дагуу ажил үйлчилгээ хийхдээ анхаарал болгоомжтой байхыг сануулан “СЭРЭМЖЛҮҮЛЖ” байна.
Д.Ундрах /24tsag.mn/
























































