”Хар хорин зах дотор цүнхнээсээ мөнгөө алдлаа ” гэсэн мэдээллийг шалгахад "09-р сарын 22-ны өдөр 50-н настай эрэгтэй Э-ийн цүнхнээс, 51- настай М 368.000 төгрөгийг хулгайлан авсныг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Саяхан мөн 10 гаруй насны хүүхэд 30 орчим насны залуутай шөнийн 00.00 цагийн үед таараад ахаа би төөрчихлөө, утсаараа нэг яриулаад өгнө үү гээд ухаалаг утсыг нь залилаад зугтаачихсан тохиолдол гарсан. Энэ бүхнээс харахад ниргэсэн хойно нь хашгиралгүй сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
























































