“Хүнсний дэлгүүрт хулгайч орсон байна” гэсэн мэдээллийг шалгахад, иргэн О-гийн эзэмшилийн хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн 800.000 төгрөг алдагдсан хэргийг цагдаагийн алба хаагчид халуун мөрөөр нь илрүүлэн шалгаж байна.Мөн “Цолмонбадрах модны зах дотор банз модоо залилуулсан” гэсэн мэдээллийг шалгахад иргэн Ц-гийн 510,000 төгрөгний банзыг залуус бүлэглэн залилан авч “Их цайз” модны захын ченжид 340,000 төгрөгөөр худалдан борлуулсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.Энэ мэт олон хэргүүд өдөр бүр гарч байгаа тул хулгай залилан гэдэг хуудуугүй явлаас иргэд та бүхэн урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
























































